МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлэн биш байна

4-р сарын 16, 2013 9:24 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 752
Ерөнхийлөгчийн сон­гууль хаяанд ирлээ.

Д.БОЛД

Ерөнхийлөгчийн сон­гууль хаяанд ирлээ. Хуульд зааснаар энэ са­рын 22-нд сонгуулийн то­выг зарлаж, үүнээс 10 хоногийн дараа нэр дэв­ши­гчийг тодруулах ёстой. Аль намаас хэн хэний нэр тодрох бол, бүх ард түмний олонхийн саналыг хэн авах бол гэхчилэн яриа олны дунд газар авч, хэвлэл мэдээллийнхний гол сэдэв болоод байна. Мэдээж гол тулаан АН, МАН гэсэн хоёр намын дунд өрнөх болов уу гэсэн таамаглал урьдын адил хэвээр байгаа.

Гэхдээ сонгуулийн то­выг зарлаж, нэр дэвшиг­чийг тодруулах хугацаа хаяанд ирсэн байтал тус хоёр намын сонгуулийн бэлтгэл тэнгэр, газар шиг ялгаатай байна. Юуны өмнө Ерөнхийлөгчийг пар­ламентад суудалтай улстөрийн намаас нэр дэв­шүүлдэг ч тухайн нэр дэвшигч сонгогдсоныхоо дараа намаасаа түдгэлзэж, Монгол төрийн тэргүүн гэсэн өндөр статусаар, намаасаа хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд  аль намаас нэр дэвших вэ гэхээс илүү хэн нэр дэвших вэ гэдэгт чу­халч­лан ач холбогдол өгөх онцгой шалтгаан юм. Энэ үүднээс авч үзвэл АН Ерөн­хийлөгчийн сон­гуульд бэлэн байна. Тус намын удирдлагын хү­рээнд одоогийн Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржийг да­хин нэр дэвшүүлэхээр то­хиролцсоноо албан ёсоор зарласан билээ.

Харин МАН огт бэлт­гэлгүй, хэдийгээр намын гишүүдийнхээ дунд зур­гаан хүний нэрийг хэлэл­цүүлж байгаа гэх боловч энэ нь нийгэмд төдий л харагдахгүй, гол нь тэд­гээр улстөрчдийн олонхи нь хэт хуучин харагдаж байгаа юм. Лидергүй бол­сон гэх энэ намын хувьд цагтаа лидер нь явсан Ө.Энхтүвшин, Д.Лүндээ­жанцан, М.Энхболд, Н.Энх­болд дээр нь аварга Д.Бат-Эрдэнэ, ганц эмэг­тэй гишүүн Д.Оюунхорол нар уг сунгаанд оролцож байна. Улстөрчдөөс шинэ өнгө, шинэ эрч хүч хараг­дахаа больж, шинээр шийд­вэр гарахаа больсон цагт үеэ өнгөрөөсөн гэг­дэж, дараагийн үедээ ээлж, халаагаа шилжүүл­дэг нь аль ч улс оронд бичигдээгүй хууль байдаг. Тэгвэл нэгэн цагт МАН-д лидер гэгдэж байсан  Ө.Энх­түвшин, Д.Лүндээ­жанцан, М.Энхболд, Н.Энх­болд нараас ши­нээр юу гарахыг хэлэхэд бэрх юм. Ер нь  ийм зүйл хүсэн хүлээгээд ч хэрэггүй биз.МАН  сөрөг хүчнээр ажилласан өнгөрсөн жил шахамын хугацаанд тэр­гүүн фронтод явсан эдгээр улстөрч чухам юу хийв гэхэд л тодорхой хариулт гарч ирнэ. Ядаж байхад намаа чирж явах ёстой намын дарга Ө.Энхтүв­шин нь махны үнийг 1200 хэмээн “андуурч”, ард түмний амьдрал ядуу бай­на гэж аман дээрээ ярих атлаа амьдрал мэддэггүй цагаан гартан гэдгээ ба­талж, онигоонд орчихоод байдаг.

Харин Бат-Эрдэнэ авар­гын хувьд төрийн тэр­гүүний сонгуульд намын нөхдөөсөө дэмжлэг авах нь эргэлзээтэй. Ганц Мон­голд биш, дэлхий даяараа эмэгтэй улстөрч эрэлттэй болсон цагт ганц эмэгтэй гишүүнээ сун­гаанд оруулснаараа л гя­лайж гялтайдаггүй юм бол МАН-ын нэр дэвшүүлэлт олны анхаарлыг татаж чадахгүй байна. Дахин товчхон хэлэхэд нэр дэв­шүүлэлт талаасаа МАН сонгуульд үнэхээр бэлэн биш байна. Хуучны лиде­рүүд дахин тодрох гэж хү­чээр оролдсоор байгаа энэ намын хувьд шинэ өнгө төрх оруулж ирэхгүй бол ялаг­дахын цондон гэж ги­шүүд, дэмжигчид нь хүр­тэл ярьцгааж байгаа аж.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

buy claravis accutane Viagra Migliore п»їcialis Cialis Price Drop Propecia Y Culturismo

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *