МАН: АТГ-ын дарга, дэд даргыг дэмжихгүй

5-р сарын 7, 2018 4:52 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 12
olloo_mn_1509955823_nab-1-550x300

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /05.07/ хаалттай хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  АТГ-ын  даргын томилгооны асуудлыг УИХ хүлээж авах эсэх талаарх хэлэлцсэн байна. АТГ-ын даргын үүрэгт хугацаа дуусгавар болоогүй учраас Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан АТГ-ын дарга, дэд даргыг дэмжих боломжгүй гэдэгт байр сууриа нэгтгэжээ.  Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн барьсан Ардчиллын партизануудад мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд буй. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Улмаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүддээ бүлгийн байр суурийг хүндлэн үзэхийг сануулжээ. Бүлгийн хуралдаанаар бүлгээс гарсан нэгдсэн шийдвэрийг байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр дэмжихгүй байгаа гишүүдийг сануулга өгсөн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *