Малчид тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийллээ

3-р сарын 13, 2018 9:35 am Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 26
Untitled-1

Ц.МЯГМАРБАЯР

Төв аймгийн Заамар суманд олгосон 21 мянган га газрын маргаантай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-ны өдөр болжээ. Маргаанд Заамар сумын гурван иргэн нэхэмжлэгчээр, Ашигт малтмал, газрын тосны газар хариуцагчаар, лиценз эзэмшигчЭрдэнэсийн эрэгкомпани гуравдагч талаар оролцов. Хурлын явцад хэлэлцүүлгийгЭрдэнэсийн эрэгкомпанийн хүсэлтээр 10 хоног хойшуулжээ.

Маргааныг эргэн сануу­лахад  “Алт– 2” хөтөл­бөрийн хүрээнд өнгөрсөн онд Төв аймгийн Заамар суманд алт олборлох боломжийг төрийн өмчит гэхЭрдэнэсийн эрэгкомпанид олгосон байдаг. Ингэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Дашдорж хуулиас давсан журам баталж түүний дагуу АМГТГ лиценз олгосон аж. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн сарын 12-нд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах тухай хууль зөрчсөн дээрх журмыг цуцалсан юм. Ингэснээр энэ  журмаар олгосон бүх лиценз цуцлагдахаар болсон хэрэг. Гэвч асуудлыг сунжруулан лицензийг цуцлах ажиллагааг удаашруулсаар байгааг эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, шүүх хурлын үеэрХөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ий тэргүүн Б.БаярмааЭнэ журам, хууль бус. Хууль бус журмыг үндэслэж олгосон лиценз цуцлагдах нь тодорхой. Өнөөдөр АМГТГ, “Эрдэнэсийн эрэгкомпани хариуцагчаар оролцож байна. Нэгэнт хууль бус журмыг үндэслэж олгосон ашигт малтмалын зөвшөөрөл хүчингүй гэдгийг хэлмээр байна. Ер нь хууль бус журмаас үүдэн Заамар сумын Төмстий багийн малчдын эрх ашиг хохирч байгаа юм. Тухайлбал, бэлчээр усны хомсдолд орох, оршин суугаа газраа сонгох эрх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, өвлөх зэрэг үндсэн хуулиар олгосон хүний эрх зөрчигдсөөр байгаа нь ойлгомжтойгэв.

Өнгөрсөн онд Төв аймгийн Заамар суманд 21 мянган га газрыг лицензээр эзэмших эрхийгЭрдэнэсийн эрэгкомпанид олгосон байдаг. Тус сумын малчдын ихэнх нь энэ нутагт амьдарч малын бэлчээр нутаг асуудалд орсон учраас лицензийг бүхэлд нь цуцлах асуудлыг шаардсаар ирсэн. Тэмцлийн явцад 21 мянган гагаас 15 мянга га болгож бууруулсан. Гэтэл асуудал шүүхэд яригдаж эхлэхтэй зэрэгцээд 15 мянган га газрыг 3900 га болгож  дахин багасгажээ. Өөрөөр хэлбэл, ихэнх талбайг нь лицензээс хассан гэдэг нэр барьсан хэмээн малчид хардаж буй. Тэдний хэлж байгаагаар алтны компа­нийг ажиллуулах со­нир­хол АМГТГт байгаа юм байна. Хамгийн хачирхалтай нь ингэж хасах шийдвэрийг шүүх хурлын өмнө буюу гуравдугаар сарын 5-ны өдөр гаргасныг шалгах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ гал унтраах төдийгөөр аргацаахыг оролдож байна хэмээн Заамар сумын Ажлын хэсгийн ахлагч Л.Амгаланбаяр ярив. ТэрээрШүүх хурлыг  “Эрдэнэсийн эрэгкомпа­нийн хүсэлтээр 10 хоног хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ нь төрийн болон хуулийн байгууллага малчдын хүсэлтийг үл тоомсорлож зөвхөн компанийн эрх ашигт үйлчилж байгаагийн илрэл. Хойшлуулахдаа нэхэмж­лэгч тал буюу бидний нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болго гэж байна. Гэтэл компанийн зүгээс талбайн хэмжээг багасгахдаа ир­гэдийн хүсэлтийн дагуу багасгасан гэж тайл­бар­ласан. Үүнийг ойлгохгүй байнагэв. Ийнхүү малчид малаа бэлчээрлүүлэх талбайгаа авч үлдэхийг эрмэлзэн жилийн турш тэмцсээр ирсэн. Заамар сумын ихэнх хэсэг ньАлт-1” хөтөлбөрийн хүрээнд эвдэгдсэн.Тиймээс Өвөр наймганы 15 мянган га газар нутгаа бүтнээр нь авч үлдэхийн тулд  АМГТГ, “Эрдэнэсийн эрэгком­па­нитай тэмцлээ үргэлж­лүүл­нэ гэдгээ илэрхийлж байлаа.

4-5 29062763_1690517990987186_2547809097164521472_n 29066417_1690517984320520_8426422519866589184_n

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Digoxin Uk Available Levaquin Best Website In Internet generic cialis Promethazine Without Prescription

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *