Малайзад суралцвал зардал багатай

1-р сарын 16, 2013 10:53 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 237
Зарим хүн амьдралынхаа зорилгыг, хүрэх ёстой цэгээ аль хэдийн тодорхойлчихсон байдаг.

Б.ЭНХТУУЛ 

Зарим хүн амьдралынхаа зорилгыг, хүрэх ёстой цэгээ аль хэдийн тодорхойлчихсон байдаг. Харин зарим нь  ирээдүйд яг юу хийх, ямар чиглэлээр суралцахаа өрөөл бусдаас асууж явсаар цаг их алддаг. Тэдний  зарим нь  хэн нэгнийг дуурайж хэл сурна,  хаа нэгтээ  тэтгэлэгт хөтөлбөр олдвол явж суралцана гэдэг. Гэтэл юм үзэж, нүд тайлсан, боловсрол мэдлэгээ өөрийн болгож чадсан хүмүүс огт өөр зүйлийг ярьж байна. Тэд “Боломжийг бүү алд”, “Сурсан, мэдсэн бүхэн зорилготой байх ёстой” гэсэн зарчмыг барим­талдаг аж. Хэрэв та ч гэсэн тэдний нэг бол, сурч боловсрох хүсэлтэй ч өртөг зардлыг нь дийлэхгүй нь гээд хойш тавьсаар байгаа бол бид танд дараах боломжийг дуулгаж байна. Та Малайзын боловс­ро­лыг сонирхоод үзээрэй.

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ НЬ ЖИЛД 3-4 УДАА ЭЛСЭЛТ АВДАГ

Малайз улсын  амь­жир­гааны өртөг зардал Монголтой  бараг адилхан. Тиймээс  их, дээд сур­гуульд суралцахад  бүх үүд хаалга  нээлттэй гэсэн үг. Тэгэхдээ  боловсролын тогтолцоо нь манайхаас жаахан өөр. Манай улс жилд нэг удаа буюу есдү­гээр сард их, дээд сур­гуулиуд цуглардаг бол Ма­лайзын ихэнх сургуулийн элсэлт нэг, тав, есдүгээр сард  болдог. Зарим сургуу­лийн элсэлт хоёр, зургаа, арваннэгдүгээр сард болдог. Өөрөөр хэлбэл, жилд 3-4 удаагийн элсэлт авдаг гэсэн үг. Тиймээс Малайз, Сингапурт сурал­цахыг хүсвэл сургуулиа зөв сонгох нь чухал юм.

Шалгалтын тухайд ч бас харилцан адилгүй.  Мэргэжлийн ангийн бо­лон англи хэлний ангийн элсэлт хоорондоо өөр. Их, дээд сургууль болгон хэл­ний бэлтгэлтэй. Ойрол­цоо­гоор 600 гаруй мэргэж­лийн боловсон хүчин бэлтгэдэг. Ийм учраас тухайн хүүхэд ямар сур­гууль сонгосноос хамаарч элсэлтийн талаарх мэдээ­лэл илүү тодорхой болно. Ихэнх сургуулийн элсэлт нэг, тав, есдүгээр сард байдаг учраас хэлний бо­лоод мэргэжлийн ангийн элсэлтэд бүртгүүлж болно. Хамгийн гол нь тухайн сургуулийг сонгосноор тэр сургуулийн тухай мэдээ­лэл нарийвчлагддаг. Өөрөөр хэлбэл, суралцах гэж буй сургуулиас чинь шалтгаалан сургалтын төлбөр болон оюутны байранд төлөх сарын төлбөр зэрэг нь тодорхой болно. Тиймээс сургуулиа зөв сонгох нь гадаадын оюутнуудад эрсдэл багатай  тусдаг аж.

“Сургалтын систе­мийн хувьд маш чанга, хатуу учраас оюутнууд сурах зорилгыг өмнөө тавих хэрэгтэй. Малай­зын боловсролын байгуул­лагууд ч ийм шаардлагыг их чухалчил­даг. Зөвхөн мөрд­лөгө болгох хүнд л виз гаргадаг” гэд­гийг тэнд суралцаад ирсэн оюутнууд хэлж байна. 

МАТЕРИАЛАА ЭРТХЭН ӨГВӨЛ ДОТУУР БАЙРНЫ ЗАХИАЛГАД ОРНО

Хэрэв та суралцах сургуулиа сонгочихсон бол тухайн сургуулийн элсэлт яг хэдэн сарын хэдэнд болох вэ гэдгийг мэдэж болно. Ингэснээр 1-2 сарын өмнө холбогдох байгууллагад  материалаа хүргэж  өгөх шаардлага­тай. Ингэснээр тухайн сургуулийн урилга авах, виз хүсэх албан ёсны  ажил ямар нэгэн саадгүй  үргэлжилдэг. Дээрээс нь их, дээд сургуулийн оюутны байрны захиалгад орох эрхтэй болдог. Энэ гурван үйл явц 1-2 сарын дотор үргэлжилдэг гэсэн үг. Ингэж байж Малайз улсын өөрийнх нь хууль тогтоомжийн дагуу монгол оюутан тэнд сурч, ажил­лаж амьдрах эрхтэй болдог. Энэ гурван эрхээ аваад хил дээр очиход ямар нэг асуудалгүй, шууд сургуульдаа очоод бүрт­гүүлэхэд бэлэн болсон байдаг гэсэн. “Бүртгэлд хамрагдахад насны хя­згаар тавьдаггүй Гадаад паспорт, цээж зураг, бүрэн дунд болон их, дээд сургууль төгссөн гэр­чил­гээ, диплом авчрахад хан­галттай. Харин сургуу­лиасаа хамаарч цээж зу­раг­ны хэмжээ өөр байдаг” гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байсан.

МАЛАЙЗ УЛС ДЭЛХИЙН ТОП СУРГУУЛИУДЫН ЗЭРЭГ ӨГДӨГ

Одоогоос хэдэн жилийн өмнө Англи, Америкт сураад ирсэн хүмүүс жинхэнэ брэнд боловсролыг эзэмшсэн гэж ярьдаг байсан. Тэгвэл одоо эцэг эхчүүд,  хүүхэд залуус юмны наад цаад учрыг ялгаж салгаж хардаг болж. Малайз, Сингапу­рын боловсро­лын систем нь Монголын хүүхэд залуучуудад их уян хатан ханддаг гэдгийг мэддэг болсон байна. Малайзын их, дээд сургуулиудын бас нэгэн  давуу тал гэвэл дэлхийн топ сургуулиудын зэрэг өгдөг  онцлогтой.

Манай улсад их, дээд сургуулийн боловсрол эзэмшъе гэвэл дөрвөн жил шаардагдана. Малайзад мэргэжилтэй боловсон хүчин болъё гэвэл мөн л энэ жишгийг дагах нь.  Өөрөөр хэлбэл, манайх­тай яг адилхан гэсэн үг. Дэлхий нийтийн стандарт бол дипломын зэрэг хоё­роос гурван жил, бакалав­рын зэрэг дөрвөн жил, мастерынх нэг жил бай­даг. Яг түүнтэй адилхан. Гэхдээ оюутан бакалаврт сурч байна уу мастерт сурч байна уу гэдгээс шалт­гаалж, оюутан хүсвэл хичээлээ нэмж сонгож аваад төлбөрөө төлчихвөл заавал дөрвөн жил гэхгүйгээр гурван жил сурч болох юм байна.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ЖИЛД ДУНДАЖААР 8-10 МЯНГАН АМ.ДОЛЛАР

Малайзын их, дээд сургуульд сурахад нэг мон­гол оюутан жилд дунд­жаар 8-10 мянган ам.дол­лар зарцуулна. Энэ нь Малайзад очоод танай хүүхдэд шаардагдах бүх төлбөр гэж ойлгож болно. Энэ мөнгөнд дөрвөн төрлийн мөнгө багтдаг. Сургууль болгон дээр нэг удаагийн төлөх төлбөр гэж байдаг. Байр, сургалт, хоол энэ гурван төлбөрийг төлнө. 8-10 мянган ам.дол­лар жилдээ төлнө. Тэгэх­дээ хичээлийн улирал ту­тамд буюу гурав хуваагаад төлж болдог юм байна.  Учир нь, гадаадын оюу­танд уян хатан ханддаг гэдэг нь энэ. Нэг жилдээ гурван хичээлийн улирал­тай. Сургалт, байрны төлбөрөө улирал улирлаар хуваагаад төлчихдөг уч­раас  амьдрахад болом­жийн юм байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *