МАХН Завхан аймагт шинэ байрныхаа шавыг тавилаа

6-р сарын 15, 2018 9:10 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 45
6-15-6

Л.БАТДОРЖ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга  Н.Энхбаяр тэргүүтэй  намын удирдлагууд өнгөрсөн өдрүүдэд Архангай, Завхан аймагт ажиллалаа. Намын удирдлагууд Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат,  Цахир, Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сум, Улиастай хотод ажиллаж орон нутгийн иргэдэд МАХН-аас санаачлан боловсруулсан Дээд үндсэн хуулийн төслийг танилцуулсан юм. Энэ үеэр иргэд  МАХН-аас санаачилсан Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурлаа.  МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-аас санаачлан, эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан  Дээд хуулийн төсөлд  байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг төрөөс үнэгүй болгохоор хуульчилсан. Мөн иргэд амьдралд хүрэлцэхүйц тогтвортой орлоготой байж залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлж Монгол хүн төрийн хамгаалалтад байх болно” гэдгийг тайлбарлав.

 Завхан аймагт өчигдөр МАХН-ын шинэ байрны шав тавих ёслол болсон юм.  МАХН-ын  удирдлагууд өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллах бол Сэлэнгэ, Булган аймагт Дээд үндсэн хуулийн төслөө танилцуулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *