МАХН-ынхан Хархоринд зөвлөлдлөө

9-р сарын 14, 2015 7:51 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 64
IMG_0166

Ч.ЗОТОЛ

МАХНынАнхан шатны байгууллага-2015”  хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Зөвлөгөөнд тус намын дарга Н.ЭнхбаярГүйцэтгэх товчоо, Бага чуулганы болон  УИХ, Засгийн газрын гишүүдАрхангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн МАХНын хорооны  төлөөлөгчид оролцов.

Үүний өмнө  болсон говийн болон төвийн бүс, баруун бүсийн зөвлөгөөнөөр  үндсэн илтгэлүүд сонсгож, гишүүд, төлөөлөгчдийнхөө дунд хэлэлцүүлэг явуулсан.

Тэгвэл энэ удаа улс орны өмнө тулгамдаж буй  асуудалэдийн засаг, улстөрийн нөхцөл байдлын талаар үндсэн болон хавсралт илтгэлүүд  тавьж, хэлэлцүүлсэн юм.

Мөн эрдэмтэн, судлаачдыг урилгаар оролцуулж салбар, салбарт өрнөж буй асуудлаар  илтгэл сонссон нь  зохион байгуулалтын хувьд шинэлэг  болов. Энэ үеэрУлс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалсэдвээр үндсэн илтгэлийг тус намын дэд дарга, УИХын гишүүн Д.Тэрбишдагва, хавсралт илтгэлийг  МУИСийн багшдоктор Ч.Өлзийсайхан, “Өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн бодит байдал, цаашдын хандлагасэдвээр доктор Д.Дашпүрэв, “СоциалДемократ үзэл ба Монгол Улссэдвээр улс төр судаач Л.Эрдэнэтуул, “Хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлтсэдвээр УИХын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар илтгэл тавьсан юм. З.Баянсэлэнгэ илтгэлдээ 1930-аад онд Монголд  нүүрлэсэн хэлмэгдүүлэлт гурван үечлэлтэй явагдсан бол өнөөдөр дөрөв дэх үе  нь улстөрийн хэлмэгдүүлэлт болж үргэлжилж байгааг онцолсон юм. Илтгэлийн дараа түүнд  зөвлөгөөнд оролцогчид болон нутгийн иргэдийн зүгээс   хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаарай гэсэн  захиас, даалгавар өгч байсан юмЗөвлөгөөн мэдээ, мэдээллийн буухиа тун сайтай явагдсан. Тухайлбал, МАХНын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба  “УИХ, Орон нутгийн сонгууль-2016” сэдвээрМАХНын Орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга П.АнгарагХүний нөөцийн алтан сан ба НАШБын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарах асуудлууд”, Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Г.Дугаржав  “Байгалийн баялаг ба улс төрсэдвээр мэдээлэл хийсэн юм. Хангайн бүсийн зөвлөгөөн, зохион байгуулах ажлыг  хариуцсан МАХНын Нарийн бичгийн дарга П.ЦогтбаатарАнхан шатны байгууллага-2015” зөвлөгөөний ач холбогдлын талаар хэлэхдээМанай нам бүсчилсэн зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Хангайн бүсийн зөвлөгөөн энэ зун  360 жилийн ойг нь улс даяар тэмдэглэсэн Өндөр гэгээн Занабазарын түүхт нутагт болж байгаагаараа, мөн намын дарга биечлэн оролцсоноороо онцлог. Дөрвөн аймгийн намын анхан шатны байгууллагын гишүүд, төлөөлөгчид оролцож цаг үеийн тулгамдсан асуудлуудаар санал солилцож, хүндрэл бэрхшээлээс гарц хайж зөвлөлдсөн  нь ач холбогдолтойгэвМөн тус намын Нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн зөвлөгөөнийг орон нутагт төдийгүй нийслэлийн дүүргүүдэд зэрэг зохион байгуулж байгааг онцлоод сонгууль дөхсөн үед  намынхаа анхан шатны байгууллага, орон нутаг дахь гишүүдээ сонссон үр дүнтэй ажил боллоо хэмээн дүгнэж байсан юм. Зөвлөгөөнд оролцсон гишүүд, төлөөлөгчдийн  байр суурийг хүргэе.

Д.Тэрбишдагва /МАХНын дэд дарга, УИХын гишүүн/:

Бүсчилсэн зөвлөгөөнүүдээр анхан шатны байгууллагын удирдлага, гишүүддээ намын  үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалт, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, цаашдын төлөв  зэрэг онцлох сэдвүүдээр онолпрактикийн бага хурал хийж, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, МАХНын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  үг хэлж байна. Мөн ард иргэдийн амьдралтай танилцаж, анхан шатны байгууллагын гишүүд, төлөөлөгчдийнхөө  дуу хоолойг сонсч байгаа. Энэ бүхний дүнд  нэгдсэн дүгнэлтэд хүрч, үзэл санаагаа ойртуулж, эргэх холбоо бий болж байгаагаараа ач холбогдолтой гэж үзэж байна.

Г.Дугаржав /МАХНын Нарийн бичгийн дарга/: 

Улсын хэмжээнд  намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, түүнчлэн намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо хүрэлцэн ирсэнтэй холбогдуулж гишүүд, дэмжигчдийнхээ уулзах бололцоог хангах үүднээс таван бүсэд арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний өмнө гурван бүсэд зөвлөгөөн хийсэн. Нийслэлд аян зохион байгуулж байгаа. “Шударга ёсны аян”-ыг хоёр жилийн өмнөөс эхлүүлж хийж байсан. Бүсийн зөвлөгөөнүүд гэдэг тухайн бүсэд намын нөхдөө цуглуулж уулзах, урмыг нь сэргээх, бүс нутгаас эхлээд улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлаар гарц хайж санал бодлоо солилцдог хамгийн үр дүнтэй ажлын нэг байдаг.

О.Гантөмөр/ Архангай аймгийн МАХНын хорооны дарга/:

Улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн  нөхцөл байдалд дүгнэлт хийжэнэ байдлаас хэрхэн гарах вэ, 2016 оны сонгуулиар алдаа, гажуудлыг яаж засах вэ зэрэг олон асуудлаар чууллаа. Бидний хувьд  аймгийнхаа хөгжил, бүс нутгийн цаашдын ирээдүйн талаар олон санал дэвшүүлж, бусад­тайгаа санал солилцсон. Зөвлөгөөн үр дүнтэй, цаг үеэ мэдэрсэн ач холбогдолтой боллоо гэж бодож байна.

А.Одончимэг /Баянхонгор аймгийн МАХНын Бага чуулганы гишүүн/:

Хангайн бүсийн зөвлөгөөнд манай аймгаас 45 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн биеэр оролцож байгаад гишүүд, дэмжигчид сэтгэл өндөр байна. Улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэл, хямрал хөдөө орон нутагт, иргэдийн сэтгэл санаанд хүндээр тусч байгаа цаг үед МАХНаас бүсчилсэн зөвлөгөөн зохион байгуулж, намынхаа мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилт, шударга ёсны таван хувьсгалынхаа талаар дүгнэж, ярьж байгаа нь хүмүүсийн талархлыг хүлээж байна.

Ийнхүү МАХНын хангайн бүсийн анхан шатны байгууллагууд  Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоёр өдөр чуулсан  юм. Намын гишүүд, дэмжигчдээс нь гадна   орон нутгийн иргэд  зөвлөгөөнөөр ярьж буй сэдвүүдэд чих тавин  сонирхож  байсны зэрэгцээ тус намын дарга Н.Энхбаяртай уулзах, биеийн байдлыг нь асуух, хэлсэн үгийг нь сонсохоор ирсэн  жирийн иргэд  олон байлаа.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *