МАХН-ын удирдлагууд өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллана

6-р сарын 18, 2018 10:18 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 18
6-18-6

Л.БАТДОРЖ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга  Н.Энхбаяр тэргүүтэй  намын удирдлагууд орон нутагт ажиллаж байна.  Тэдний томилолт  Архангай аймгаас эхэлж, Завхан аймгийн сумдад  үргэлжилсэн.  Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат,  Цахир, Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сум, Улиастай хотод ажилласан.   Энэ хугацаанд  орон нутгийн иргэдэд МАХН-аас санаачлан боловсруулсан Дээд үндсэн хуулийн төслийг танилцуулав.  Мөн энэ үеэр иргэдийн санал бодлыг сонссон юм.  Тухайн орон  нутгийн иргэд  МАХН-аас санаачилсан Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурж байсан юм.  Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга  Н.Энхбаяр “МАХН улс орныг хөгжүүлэх зөв гарцтай, алсын хараатай нам. Бидний алсын хараа бол Шинэ дээд Үндсэн хууль байна. Үүнийгээ ард түмэнтэйгээ хамтран баталж, хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. Энэ Үндсэн хууль батлагдсан цагаас монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно гэх зэрэг бидний хүсэн хүлээж буй зүйлс амьдралд хэрэгжинэ” гэсэн. Завхан аймагт болсон уулзалтын үеэр МАХН-ын шинэ байрны шав тавих ёслол болсон юм.  Ийнхүү МАХН-ын  удирдлагууд үргэлжлүүлэн Хөвсгөл, Булган аймагт ажиллаж, Дээд Үндсэн хуулиа танилцуулж байна.  Иргэд ч МАХН-аас санаачлан хэрэгжүүлж буй Дээд  үндсэн хуулийн төслийг  дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.   Өнөөдөр  тэд Сэлэнгэ, Зүүн хараа, Алтанбулагт ажиллах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

human hair wigs
2018 оны 6-р сарын 19

human hair wigs https://www.youtube.com/watch?v=ovU7TuvxKA8 Fantastic buy and consequently worthy of money spent.

p谩nsk茅 Nike Air Max 95
2018 оны 6-р сарын 21

Maintain Elegance
p谩nsk茅 Nike Air Max 95 http://www.iwwa-dt.cz/panske-nike-air-max-95-c-100.html

Boston Celtics T-Shirt Femmes
2018 оны 6-р сарын 22

A powerful male
Boston Celtics T-Shirt Femmes http://www.dochzi.com/boston-celtics-tshirt-femmes-c-1_61_62.html

Georgia Bulldogs Jersey Womens
2018 оны 6-р сарын 22

Satisfying all women
Georgia Bulldogs Jersey Womens http://www.arenaproperties.co.uk/womens-georgia-bulldogs-jersey-c-1_266_269.html

Nike Flyknit 2016 Dames
2018 оны 6-р сарын 22

Hospital or medium, high
Nike Flyknit 2016 Dames http://www.ijzertrekkers.be/nike-flyknit-2016-dames-c-94.html

Nike Air Max Dames
2018 оны 6-р сарын 22

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *