МАХН-ын удирдлагууд Тайшир, Дөргөний цахилгаан станцтай танилцав

10-р сарын 15, 2018 11:14 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 12
10-15-2й1
Тэрээр 2007 онд Ерөнхийлөгч байхдаа Тайширын усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж байжээ. 10 жилийн хугацаанд Завхан, Говь-Алтай аймгийг цахилгаанаар хангасаар байна.

Ц.БАЯР

МАХН-ын удирдла­гууд орон нутагт ажиллаж байна. Тэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий,Увс аймгийн зарим сумын иргэдтэй уулзаж,  Дээд үндсэн хуулиа танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан юм. Уг станцыг тэрээр 2007 онд Ерөнхийлөгч ажиллаж байхдаа хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ашиглалтад оруулж байжээ. 10 жилийн хугацаанд 30 гаруй мянган квт цахилгаан үйлдвэрлэж, Завхан, Говь-Алтай аймгийг цахилгаанаар хангасаар ирсэн байна.  Завхан голыг түшиглэн байгуулсан тус станц хоёр жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхсөн байна. Завхан гол одоогоор эргээ хальж загас жараахай нь өсч ан амьтан дүрвээгүй учраас байгаль эклогид хор нөлөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байна гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.  Үүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр баруун хязгаар нутгийг цахилгаан эрчим хүчээр хангаж буй Дөргөний усан цахилгаан станцад зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм.  МАХН-ын дарга Н.Энхбаяр Ховд аймагт ажиллаж орон нутгийн телевизид зочилж,  Дээд үндсэн хуулиа танилцууллаа. Намын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нарын хамт аймгийн төвийн Жаргалант багийн иргэн Тоожий гуайнд зочилж цайны уулзалт хийлээ. Улаанбаатар хотод барилгачин байсан Тоожий гуай ханьтайгаа нутагтаа очиж мал маллаад 26 жил болж байна. Анх 50 толгой мал худалдан авч өсгөөд эдүгээ 1000 болгон өсгөжээ. Зах зээлийн эдийн засгийн хүндрэлтэй үеийг малынхаа үр шимээр давж таван хүүхэддээ боловсрол мэдлэг эзэмшүүлжээ.  Ийнхүү МАХН-ын удирдлагын багийн баруун аймагт хийх уулзалт үргэлжилж байна.

МАХН-ын удирдлагууд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *