МАХН-ын хуралд Н.Энхбаяр ирлээ

11-р сарын 9, 2015 1:21 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 81
enkhbayar22

УИХ дахь намын бүлгүүд хуралдаанаа үргэлжлүүлж байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан болж буй МҮАН-ын төлөөлөл хуралдаанд ирээгүй байна. Харин МАХН дангаараа хуралдаж буй бөгөөд тус хуралдаан МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож байна. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцэж буй юм. Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр намынхаа хуралд ирсэн бололтой. Харин АН болон МАН хурал үргэлжилж байна. Ардчилсан нам бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлынхаа талаар 14.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *