МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт шилжүүлэв

8-р сарын 21, 2012 10:06 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 189

Ц.БАТБОЛД

 

МАХН-ын дарга, Мон­­гол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энх­бая­рыг эрүүл мэндийн улмаас Нэгдсэн II эмнэ­лэгт шил­жүүллээ. Түүнийг эмнэ­лэгт шил­жүүлэхээс өмнө намынх нь гишүүд болон дэмжигчид Урьдчилан хорих 461 дүгээр ангийн гадаа ир­чихсэн хүлээж байлаа. Тэд шийдвэр гүйцэт­гэгч нар ажилдаа цугла­хаас өмнө ирсэн гэх. Энэ үеэр Н.Энх­­баярын өмгөөлөгч Б.Оюунбилэг “Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх газ­рынхан хурал­даад үйлч­лүү­лэг­чийг маань эмнэ­лэгт шилжүү­лэх шаард­­лага­тай гэж үзлээ.  Биеийнх нь байдал эрс муудаж тархиараа газар саваад ухаан алдсан юм билээ. Үүнээс болсон юм байлгүй толгой нь маш хүч­тэй базалж өвдөөд байгаа талаар хэлж байна. Яарал­тай мэргэжлийн эм­нэ­лэгт шилжүүлэхгүй бол сэтгэ­цэд нь сөргөөр нөлөө­лөх аюултай” хэмээн на­мын гишүүдэд нь цаг үеийн мэдээлэл дуулгаж байв.

Ингээд их үдийн алдад түүнийг эмнэлэг бас цагдаагийн ямар ч хамгаа­лалтгүйгээр эмнэлгийн зүг авч одсон юм. Түүний хэвтэж эмчлүүлэх эмнэл­гийн гадаа иргэд, дэмжигчид цуглачихсан “Эх орныхоо хөгжил дэвш­­лийн төлөө зүт­гэснийхээ төлөө шийтгэл хүртсэн хүний сэтгэл санаа эрүүл мэнд ямар олигтой байх билээ. Харин  ч маш тэвчээртэй хүн юм. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг тэвчээр заан давж байна шүү дээ” гэцгээж байв. Энэ удаа эмнэлгийн гадаа цагдаа­гийн болоод шүүхийн шийдвэрийн ямар ч харуул хамгаалалт байхгүй байлаа. Үүнийг иргэд “Ши­­нээр томилогд­сон Хууль зүйн сайд Х.Тэ­мүү­жин хүний эрхийг маш сайн дээдэл­дэг юм байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байсан бол өдийд цагдаа нарыг хэдэн арваар нь жагсаачихсан байхгүй юу. Хэнтэй ч битгий уулзуулаарай гээд цагдаа иргэдийн дунд үл ойлголцол “тарьчихсан” байх биз. Харин Х.Тэмүү­жин мэргэжлийн хуульч гэсэндээ өөр юм” гэцгээж байлаа. Тус эмнэлгийн эмчээс Н.Энхбаярын биеийн байдлыг тодруу­лахад “Одоогоор түүний өвчний талаар нарийвч­лан хэлэх боломжгүй. Бид өвчтнөө хүлээж аваад удаагүй байна” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалз­сан юм. Энэ үеэр Н.Энх­баярыг дэмжиж ирсэн зарим иргэдийн байр суурийг сонирхлоо.

 

“НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ”

Иргэн н.Тунгалагтуяа “Өнөөдөр Н.Энхбаяр даргын эрүүл мэндэд МАХН-ын гишүүд гэлтгүй ард түмэн бүг­дээрээ санаа зовниж байгаа. 270 гаруй цагийн хугацааны өлсгөлөнгийн хор уршиг эдгээгүй байгаа энэ үед эмнэлгийн тус­ламж үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгээд ч түүнийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүллээ шүү дээ. Ард түмэн гурван хоног үргэлжилсэн шүүх хурлаас харсан байлгүй. Ямар ч хохирогчгүй хэрэгт улс төрийн захиалгаар буруутан болгосон гэдгийг. Хэргийг бүр­дүү­лэхийн туулд мөрдөгчид болон прокурор, шүүгчид Эрүү­гийн хуулийг зориуд гуй­вуулж мушгиж тайлбарла­сан бас төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн. Үүнээс гадна манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хууль ёсны, үндэслэлтэй байх ёстой тухай заалт бий. Хууль ёсны гэдэг нь шүүн таслах ажиллагаа бүх хууль тогтоомжид нийц­сэн байх ёстой. Гэтэл энэ шүүх ажиллагаа алхам тутамдаа Эрүүгийн бай­цаан шийтгэх хууль, Үнд­сэн хууль, олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрчсөн. Харин үндэс­лэлтэй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсан байх ёстой. Нотлох баримтыг судлах нь битгий хэл зо­хио­мол хэр­гээр шууд ялла­сан.  Одоо Нийс­лэлийн шүүх энэ хэргийг нэн даруй цагаатгаж хэрэг­сэхгүй болгох ёстой” гэв.

 

“ЯМАР Ч ХОХИРОГЧГҮЙ ХЭРЭГТ ГҮТГЭЖ ЯЛЛАСАН”

 

Иргэн О.Ганбаатар “Н.Энхбаяр  даргын биеийн байдал хүнд байгаа. Нарийн мэр­гэж­лийн эмч нарын зүгээс түүний эрүүл мэндийг аюултай нөхцөлд байна гэсэн дүгнэлт гар­гасан. Түүний холбогдсон хэргийн шүүх хурлыг би зураг­таар гурван өдөр үзлээ. Ингэж байхад түү­нийг улс төрийн захиал­гаар зохиомол хэрэгт бу­руут­гасан нь тодорхой харагдаж байна лээ. Ямар ч хохи­рогчгүй байхад шүү. Нийслэлийн шүүх анхан шатны энэ хууль бус шийд­­вэрийг даруй өөр­чилж шударга үнэнийг тогтоох ёстой” гэв.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *