МАХН-ын 12 зорилт

11-р сарын 19, 2012 8:54 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 354

МАХН-ЫН ДАРГА НАМБАРЫН ЭНХБАЯРААС

…МАХН-ын гишүүд,  дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд, нийт ард түмэндээ хандан 2012 оны 11 дүгээр сарын 6-нд илгээсэн ил захидлаас…

 

Улсын Их Хуралд суудалтай, нам, эвслийн бүлэгтэй МАХН, “Шу­дарга ёс” эвсэл орон нут­гийн сонгуульд ялж, хүч нөлөөгөө бэхжүүлснээр ард түмэндээ амалсан ам­лалтаа гүйцэд хэрэг­жүү­лэх шинэ боломж нэмэг­дэнэ, хамгийн гол нь төвд байгаа төр, засгийн үйл ажиллагааг хянаж, алдаа дутагдал гаргуулахгүй байх, орон нутагт ард тү­мэн маань нутаг усандаа, байгалийн баялагтаа, улмаар улс орон, хувь заяандаа жинхэнэ эзэн суух бололцоо бүрдэх юм. Тухайлбал:

1.Бид Таван Толгойн ордыг бүхэлд нь зуун хувь ард түмэндээ өгнө. Энэ бол монголын ард түмний дундын өмч болохоос биш язарч ялзартлаа баяжсан цөөн тооны хэдхэн оли­гархийн өмч, эрдэнэс баял­­гийн дуусаж дун­дарш­гүй, ёроолгүй хүүдий биш юм.

2.Бид Оюу-Толгойн монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доош­гүй хувьд хүргэнэ. Мон­голд гадаадын хөрөнгө оруулалт гарцаагүй хэрэг­тэй ч, МАХН түүнийг хөхиүлэн дэмжиж байдаг ч улс орны гол баялгийг цөөн хэдэн хүний үзэм­жээр монголчуудад ашиг­гүйгээр шийдвэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Мон­голын баялгийг мон­голын ард түмний зөвшөө­рөлгүйгээр дур мэдэн үрэн таран хийж болохгүй.

3.Бид орон нутгийн ач холбогдолтой уурхайнуу­дыг тухайн нутгийн ард иргэдийн мэдэлд өгдөг болгох бодлогыг тэдэнтэй­гээ хамтран боловсруулж хэрэгжүүлнэ. Ингэснээр тухайн нутгийн байгаль орчныг хамгаалах, иргэ­дийнх нь орлогыг нэмэг­дүү­лэх, амьжиргааг сайжруулахад дорвитой өөрчлөлт гарна.

4.МАХН нь татварын дарамт, зээлийн хүүг бууруулна. “Дарамтгүй бизнес” хөтөлбөрийг хэрэг­жүүлж, өнөөдрийн тендерийн эмх замба­раа­гүй байдал, элдвийн луйвар булхайг цэгцэлнэ.

5.Сүүлийн хэдхэн жилийн дотор урагшгүй удирдагчдын харалган бодлогын үр дүнд шинээр үүссэн 9 тэрбум ам.дол­лар­тай тэнцэхүйц их хэмжээний өрийг /энэ нь Монгол Улсын өлгийтэй нялхсаас өтөл буурал хүртэлх хүн нэг бүрийг 5 сая төгрөгийн өрд унага­сан гэсэн үг/ цайруулах ажлыг эрэмбэ дараатай хийж хэрэгжүүлэн өртэй Монголыг өргүй Монгол болгоно. Өнөөдөр хөдөө орон нутагт ажиллаж, амь­дарч байгаа ажилч хичээн­гүй ард түмний маань ихэнх нь мал, цалин, тэт­гэв­рээрээ барьцаалсан өртэй болжээ. Монголчууд “өртэй хүн өөдөлдөггүй”, “өргүй бол баян” гэж хэл­дэг. МАХН ард түмнийгээ мал, цалин, тэтгэврээрээ барьцаалсан өрийн сүл­жээ­ний хүнд дарамтаас ангижруулна. Бид “Өргүй монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. ЗХУ-д /хууч­наар/ төлөх ёстой бай­­сан 11 тэрбум ам.дол­лартай тэнцэх өрийг тэглүүлж чадсан туршлага МАХН-д бий. Бидний хуримтлуул­сан туршлага бол бидний амлалтын баталгаа мөн.

6.Бид орон сууцны үнийг бууруулж, хямд үнэ өртөг бүхий орон сууц шинээр барьж, өрх бүрийг байртай болгох их ажлыг богино хугацаанд хэрэг­жүүлнэ. Бага, дунд орло­готой иргэдэд зориулсан “Төрийн орон сууцны сан” байгуулна. Өөрийн гэсэн орон сууцны байргүй өрх бүрийг дунджаар 60 кв.метр талбай бүхий орон сууцны байртай болгохын төлөө ажиллана. Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ шинэ гэр бүлийг дэмжих бодлоготой уялдуулна. Гэхдээ энэхүү зорилтыг Улаанбаатар хотод байшин барилга шинээр барихын хамт хөдөө орон нутгийн ард иргэдийн ажиллаж, амьдарч байгаа газар, төрж өссөн нутаг усанд нь ойрхон төв суурин газрыг хот төлөвлөлтийн бодло­гоор хөгжүүлэхтэй уялдуу­лан шийдвэрлэж, хэт төвлөрлийг сааруулна.

7.Айл өрх бүрээс дор хаяхад хөдөлмөрийн чад­вартай нэг иргэнийг ажил­тай, орлоготой болгох за­маар ядуурал, ажилгүйд­лийг эрс бууруулна. Хүн ам зүйн ухаалаг уян хатан  бодлого явуулж, гэр бүл, ялангуяа “Залуу гэр бүл”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

8.Мал аж ахуйн гарал­тай түүхий эдийн үнийг огцом уналтаас хамгаална. Хоршоологчдыг бүх талаар хөхиүлэн дэмжинэ. Малыг эрүүлжүүлэх үн­дэс­ний хөтөлбөр хэрэг­жүүлж, малчдын маань хөдөлмөрийн үр шим бол­сон мал аж ахуйн гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулж, экспортыг нь өсгөх замаар малчдын орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ.

9.МАХН, “Шударга ёс” эвсэл “Мянганы тө­мөр зам”-ын бүтээн бай­гуулалтын их ажлыг са­наа­чилж, Ховд-Дорнодыг холбосон “Мянганы төмөр зам”-ын ажлыг эхлүүлэ­хийг эрх баригчдад санал болгож, шаардана. Бидэнд “Мянганы зам”-ыг ам­жилт­тай хэрэгжүүлсэн туршлага бий. “Мянганы зам”-ыг хэрэгжүүлсэн туршлага “Мянганы төмөр зам” төслийг хэрэгжүүлэх баталгаа мөн. Алс холын аймгуудаас Улаанбаатар руу, Улаанбаатараас хо­лын аймгууд руу хүн тээ­вэрлэх, ачаа бараа хүргэх асуудал амар хялбар болно. “Мянганы төмөр зам”-ыг дагаж хөгжил дэвшил ирнэ. Хөдөө орон нутаг цэцэглэн хөгжинө. Хөдөөд юмны үнэ буурна, ажлын байр бий болно, ядуурал багасна.

10.Нэгэн цагт Азийн цээжин дэх цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан улсын нийслэл Улаан­баатар хот маань газрын наймаачдын гайтай бод­лого, хариуцлагагүй үйлд­лийн үр дүнд хэт төвлөр­лийн дааж давшгүй ачаанд дарагдан сөгдөж, утаа тор­тогтоо хучигдаж, таниг­дахын аргагүй болтлоо өнгө зүсээ алдсан өнөө­гийн эмгэнэлт байдлыг засч, арилгана. Дунд болон ойрын хугацаанд хэрэг­жих зөв бодлого боловс­руулан ажил хэрэг болгож, эмх замбараагүйн бөөг­нөрөл болсон нийслэл хо­тоо хог шороо, утаа торт­гоос нь салгана, зүлэгжүү­лэн ногооруулна, өнгө зүсийг нь сэргээж, цэвэр цэмцгэр хот болгоно. Хамгийн гол нь айл өрх нь аж төрөх орон сууцтай, хөдөлмөрийн чадвартай иргэд нь ажиллах ажлын байр, тогтмол орлоготой, бага балчир хүүхэд нь явах цэцэрлэгтэй, залуус нь сурах сургуультай, хүн ам нь шаардлагатай бол үзүүлж, эмчлүүлэх эмнэ­лэг­тэй, ахмадууд нь ач­луулж сувилуулах суви­лал­тай байх нөхцлийг бүрдүүлнэ.

11.Хуулиар далайл­га­сан хүчирхийлэл, хууль хяналтынхны заналхий­лэл, хараат шүүхийн хууль бус шийдвэрийн сүрдүүл­гээс ард иргэдээ хам­гаалж, Монголд хэлмэг­дүүлэлтийг таслан зог­сооно. МАХН шүүх засаг­лалыг өнөөгийн ичгүүртэй хараат байдлаас нь гаргаж, жинхэнэ хараат бус байх ёстой утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлж, иргэддээ тэгш үйлчилдэг болгоно. Өнгөрсөн зууны 30-аад онд Монголын айл өрх бүрийг дайрч өнгөрсөн аймшигт хэлмэгдүүлэл­тийг улстөрийн өшөө хон­зон авах замаар амилуу­лан сэргээхийг санаархаж байгаа өнөөгийн зарим албан тушаалтны увайгүй үйлдлийг эрс шийдвэртэй илчлэн няцаана. МАХН шударга ариун ёсыг эр­хэм­лэн дээдлэгч монго­лын ард түмэнтэйгээ, хэл­мэгдүүлэлт Монголд дахин битгий давтагдаасай гэж хүсч буй хүн бүртэй хамт­ран ажиллаж, тууштай тэмцэл өрнүүлнэ.

12.Хамгийн гол нь Монголд шударга ёсыг тогтооно. Монгол Улс, Монголын ард түмний үндсэн эрх ашгаас урваг­чидтай, урвасан улстө­рийн нам хүчинтэй ха­риуц­лага тооцдог тогтол­цоог буй болгоно. Эх орны­хоо газар шороо, эрдэнэс баялгаа ард түмнээсээ гар татан харамладаг мөртлөө өөрсдөө ханаж, цадахаа мэдэхгүй сувдаглан зал­гилдаг, гадныханд бөхөл­зөж, найр тавин тасчин бэлэглэдэг улстөр-бизне­сийн олигархи бүлэглэ­лийн луйвар булхайг газар авахуулалгүй таслан зогсооно. Авлига, хээл хахуульгүй, элдвийн зүй бус дарамт шахалтгүй, Эрх чөлөөтэй Эх орондоо, Шударга ёсонд тулгуур­ласан Эв нэгдэлээ эрхэм­лэн сахидаг Ард түмэний­хээ төлөө чин сэтгэлээр туйлбартай зүтгэх нь бидний эрхэм дээд зорилго мөн буюу. 

Нэг жилийг нийтгэн бүтээдэг 12 сар, монгол цаг тооллын бичгийн 12 жилийг билэгдэн дэв­шүүл­сэн дээрх 12 зорил­тыг цаг алдалгүй хэрэг­жүүлэх нь нийт монголын ард түмэнд амин чухал хэрэгтэй, тунчиг чухал тустай гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Cialis Viagra Otros Silagra Uk Suppliers buy cialis online Getting Viagra Fast. Cialis 10g Viagra E Cialis Problemi

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *