МАХН улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцлээ

9-р сарын 18, 2015 11:23 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 116
12006766_990109941034954_177802367_o

С.УЯНГА

МАХНын анхан шатны байгууллагуудын Улаанбаатар бүсийн зөвлөгөөн дөрөв дэх өд­рөө үргэлжилж, Сүх­баатар дүүргийн сон­гуультан, идэвхтэн ги­шүү­дийн тө­лөөлөл оролцлоо. Зөв­лөгөөнөөр намын анхан шатны байгуул­лагуудын гишүүдийн санал бодлыг сонсохоос гадна УИХын гишүүд, эрдэмтэн доктор зэрэг салбар бүрийн төлөөлөл цаг үеийн асуу­далтай уялдуулан олон сэдвээр илтгэл хэлэл­цүүлсэн нь илүү ач холбогдолтой, өргөн хүрээтэй, далайцтай болж байгааг оролцогчид  хэлж байлаа.

ТөлөөлөгчдөдУлаанбаатарчуудад тулгамдаж байгаа асуудлууд”, “Социал демократ үзэл ба Монгол Улс”, МАХНын дүрэм ба НАШБ, “Эвтэй гудамжныхан төсөл”, “Улс төрийн сонгуулийг амжилттай явуулах арга замуудзэрэг олон илтгэл хэлэлцүүлсний дотор УИХын гишүүн Ч.УлааныУлс төрийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагасэдвээр тавьсан илтгэл зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг ихээхэн татсан юм. Тэрээр илтгэлдээ  нийгмийн баялгийг хэрхэн шударга хуваарилах, ажлын байрыг нэмэгдүүлэх арга, гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтын үр дагавар, нөлөөлөл зэргээр  улс төр нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг баримттайгаар танилцууллаа. Мөн өнөөгийн улс төр, эдийн засгийн хүндрэлтэй нөхцлөөс гарахын тулд хөгжлийн эдийн засгийн шинжлэх ухааныг судлах, улс орон зөв бодлого явуулснаар хөгжих боломж гарцыг илтгэлдээ дурдсан юм.

Зөвлөгөөний үеэр Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ойн өдрийг тохиолдуулан түүхийн ухааны доктор Н.ЦэрэнМаршал Ю.Цэдэнбалыг огцруулсан хуйвалдааныг хэн, хэзээ илчлэвсэдэвтэй илтгэл тавивТус илтгэлийг түүхийн нууц баримтад тулгуурлан бичсэн гадаад, дотоодын ном зохиолуудыг судалсны үндсэн дээр иш татан бичжээ. Тухайлбал, Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаанд Монгол, Москвагийн оролцоог нарийн гаргаж хэлсний дээр огцруулах болсон шалтаг, шалтааныг олж хэлжээ.

МАХНын анхан шатны байгууллагуудын Улаанбаатар бүсийн зөвлөгөөний үеэрСүхбаатар дүүргийн МАХНын байгууллагаас 2016 оны сонгуулийн бэлтгэл хангах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар тус дүүргийн МАХНын хорооны дарга Д.Батзориг танилцуулсан юм.

НИТХын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн Л.Шагдаррагчаа “”Шударга ёсэвслийн бүлэг Нийслэлийн ИТХд дуу хоолойгоо чадлынхаа  хэмжээгээр хүргэн ажиллаж байна. Манай бүлэг Нийслэлийн хот байгуулалт дэд бүтцийн хороог хариуцаж нэг гишүүн нь даргалж ажилладаг. 2012 оноос өнөөдрийг хүртэл Нийслэлийн Иргэдийн хуралд ажиллах арга барилаа сонгоод, тусгаад ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гарах бодлого шийдвэрийн боловсруулалт дээр ажиллаж байна. НИТХын дэг боловсруулах ажилд  таван үндсэн зарчмын асуудлыг тусгуулсан, Нийслэлийн нутаг дэвсгэр, барилга байгууламжийн ажил хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг боловруулж өргөн барьсан. Ингэснээр журмын үндсэн үзэл санааны 80 гаруй хувь нь тусгагдсан. Үүнээс гадна Хуримын ордон, Усан бассейныг хувьчлах асуудалд эсрэг байр сууриас хандаж үүнийг  хойшлуулж чадсан зэргээр намынхаа бодлого шийдвэрийг нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод тусгуулах ажлуудыг хийж байнагэв.

Сүхбаатар дүүргийн МАХНын хорооны дарга Д.Батзориг:

Бид өнөөдөр юу хийж бүтээснээ ярих бус одоо юу хийх вэ, цаашид тавьсан зорилгодоо яаж хүрэх вэ гэдгээ ярих хэрэгтэй байна. МАХНын дарга Н.Энхбаяр тэргүүтэй намын бүх шатны удирдлагууд, намын нийт гишүүн, олон мянган дэмжигчийн итгэл, хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн үр дүнд МАХН хэмээх эрхэм нэр алдар, агуу түүхт намаа авч үлдэж чадсан юм. МАХНын гишүүн гэдэг эрхэм нэр бидэнд тийм ч хямдхан олдоогүй. Олон мянган гишүүн, дэмжигчийн итгэл үнэмшлээр авч үлдсэн. Сүхбаатарчууд бид 2016 ондсонгуулийн хувьсгалхийцгээе гэсэн уриалга гаргаж байна. Тиймээс өнгөрснөө биш ирээдүйгээ харж ажиллах шаардлага урган гарч байна. Бид өнгөрсөн гуравдугаар сарын 15-наасНамын ажлыг эрчимжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байнаМөн төслийг бүрэн хэрэгжүүлэхээр Намын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг гаргаж намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Р.Ганжуур, Д.Энхболд нар удирдан ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн 45 хоногийн мөчлөгтэйгээр төлөвлөгөө гаргадаг. Бидэнд одоо ухрах биш урагшлах зам л үлдсэн гэв.

Энэ үеэр УИХын гишүүн, Шадар сайд Ц.ОюунбаатарХүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлтсэдвээр илтгэл тавив. Мөн  МАХНын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэллээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *