МАХН: Сонгуульд хэн оролцох, хэн ялахыг дарга нар, шүүгчид шийддэг, цагдаа нь зохицуулдаг улсыг Ардчилсан улс гэдэггүй

5-р сарын 2, 2017 9:14 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Сонгууль , Улс төр Уншсан: 49
махн

МАХНын дарга Н.Энхбаярыг Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэв­ших боломжгүй гэж үз­сэн гэх мэдээлэлтэй холбог­дуулан тус намаас няцаалт хийлээ. Энэхүү няцаалтадЗарим сайтуудаар Сүхбаатар дүүргийн шүүх Н.Энхбаярыг сонгуульд орол­цох боломжгүй гэ­сэн бичиг гаргаж буй мэ­тээр худал мэдээлэл гар­чээ. Энэ мэдээлэл ор үн­дэсгүй, бөгөөд хууль бус юм. Учир нь Сонгуулийн хуу­лийн дагуу өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс 6-ны өд­рүүдэд намууд нэр дэв­шигчээ тодруулах хуулийн хугацаатай. Нам бүр хууль болон дүрэмдээ нийцүүлэн нэр дэвшигчээ тодруулна. Нэр дэвших боломжтой хүмүүс өөр өөрсдийн сонирхлыг илэрхийлж байгаа үйл явцын дундуур шүүх оролцох хуулийн боломж байхгүй.

Шүүх нь хэн нэг хүний эрх зүйн байдлыг тогтоохдоо өөрийнх нь буюу өмгөөлөгчийнх нь хүсэлтийг үндэслэх, эсхүл эрх бүхий байгууллагын хүсэлтээр л шийдвэр гаргадаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаяртай холбоотой шүүх хурал хийгээгүй болно. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хороо гэх мэт төрийн байгууллагууд намуудын нэр дэвшигч тодроогүй байгаа үед нэр дэвшигчийн мэдээллийг шүүх цагдаагаас авсан байх үндэслэлгүй юм. Энэ мэдээлэл нь нэг бол сөрөг хүчнийг сонгуульд оролцуулахгүй гэсэн бодолтой эрх баригчдын хийж буй хар PR-ийн арга хэрэгсэл, эсхүл Сүхбаатар дүүргийн шүүхийн зарим хүмүүс удаа дараа Н.Энхбаярын эрхэнд хууль бусаар халдаж, эрхийг нь зөрчиж байсан үйлдлээ дахин давтах гэж байгаад цаг хугацаанаас өмнө тэсгэл алдан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгсөн хэрэг гэж байж болзошгүй юм.

2012 оны УИХын сонгуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүүхээс СЕХнд албан бичиг өгч, бид нар наад хүнд чинь ял өгөх гэж байгаа юм хэмээн ойлгуулж, Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчиж байсан. 2016 оны УИХын сонгуульд ял шийтгэлгүй болсон хүнийг ялтайд тооцогдож байгаа мэтээр хууль бус тодорхойлолт гаргаж сонгуульд оролцуулаагүй ЦЕГын хууль бус шийдвэр шиг хууль бус шийдвэрийг хэн нэг этгээд, аль нэг байгууллага дахин давтах гэж байгаа бол бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, цаашид тэвчихгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Сонгуулийн дараа шүүх үнэнд гүйцэгдэж эрх нь зөрчигдсөн байна хэмээн шийдвэр гаргадаг энэ бохир аргаа дахин дахин ашиглахыг оролдох юм бол зүгээр хараад суухгүй бөгөөд тэмцлийн хурц хэлбэрийг сонгон эрхээ хамгаалах болно. Сонгуульд хэн оролцох, хэн ялахыг дарга нар шийддэг, шүүгчид шийддэг, цагдаа нар зохицуулдаг улсыг Ардчилсан улс гэдэггүй юм” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 7 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Viagra Sales Uk viagra Keflex Drug

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Cialis Fegato cialis Pharmacy Viagra

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Discount Isotretinoin Acne viagra Canadian Health Care Shop

Chasadvito
2017 оны 7-р сарын 31

Canadian Pharmacies online pharmacy Cialis Duree Action

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

362 Mexican Pharmacies In Tijuana cialis online Cialis Paypal Payment

EveDalo
2018 оны 2-р сарын 20

Zithromax Wound Infection Viarga cialis Propecia Potenzprobleme Kamagra Effect On Females

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Buy Generic Tamoxifen No Prescription cheap cialis online Medikament Cialis 10 Mg Cialis Acheter Pharmacie

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *