М.Жаргалмаа: Төслөө яаманд биш банкинд өгдөг байж гэж боддог

10-р сарын 28, 2015 9:37 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 326
10-28-10h

Д.ОЮУНЧИМЭГ

Төмөр трейдкомпанийн захирал, Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциацийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаатай ярилцлаа.

10-28-10Та бизнес эрхлэгч, бас бусдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө яваа хүн. Танай оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан ямар асуудал байна?

Энэ салбарт тулгамд­сан олон асуудал бий. Тухайлбал, манай сал­барт үйл ажиллагаа явуул­даг томоохон аж ахуйн нэгжүүд тендер авч чадахаа больсон. Жишээ нь, “Бөртэбол төрийн өм­­чит хамгийн том ком­пани шүү дээ. Тэнд 200 оёдол­чин ажиллаж байна.

Гэтэл оролцож чадахгүй байна. Үнэн хэрэгтээ манайхаас бусад оронд цэрэг, цагдаа, хүүхдийн дүрэмт хувцасыг огт тендергүйгээр дотоодын үйлдвэрүүдээрээ оёулдаг. Ингэснээр сайн ажиллаж байгаа оёдлын үйлдвэрийг дэмжиж байгаа юм. Мөн энэ нь цаанаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой байдаг юм. Харамсалтай нь манайх тендер зарлан гадаадын компаниудаар хийлгэж байна. Хамгийн ойрын жишээг дурьдаж болно. Өнгөрсөн наймдугаар сардНайрсаг Улаанбаатархөтөлбөрийн хүрээнд Хүй долоон худагт даншиг наадам зохион байгуулах үеэр Нийслэлийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс утасдаад тэнд оролцох хүмүүсийн хувцасыг оёулна, үнийн саналаа явуулаач гэдэг юм. Тэр үед таван аж ахуйн нэгж хувааж хийхээр төлөвлөн үнийн саналаа хүргүүлсэн. Харамсалтай нь биднээр хийлгээгүй, тэр мөнгө урд хөрш рүү урссанХамгийн гол нь ганцхан хүнд хөрөнгө оруулалт хийчихэж байгаа хэрэг. Гэхдээ дотооддоо биш шүү. Хэрэв үндэсний үйлдвэрүүдээрээ хийлгэсэн бол таван компани татвараа төлж, дор хаяж 200 хүнд цалин өгөх байсан. Тэгэхээр эдийн засагт орох мөнгөний урсгалыг гадагш гаргахгүй тогтоохын ач холбогдлыг ойлгох хэрэгтэй.

Төрийн бодлого алга гэдэг шүүмжийг хүн бүр хэлдэг болжээ. Магадгүй төрөөс бодлого, дэмжлэг хүлээж суухаар өөрсдийнхөө хүчийг дайчилж болдоггүй юм болов уу. Энэ тухай та юу хэлэх вэ?

Яах ч аргагүй, төрийн бодлого үгүйлэгддэг. Аливаа зүйлийг хийхэд дэмжлэг, хамгаалалт хэрэгтэй гэдгийг хаа, хаанаа ойлгох ёстой. Гэхдээ дэмжиж байгаа нь гээд боомилохыг хэлэхгүй. Яагаад гэвэл, оёдлын салбарт бодлогын чанартай хууль, тогтоомж, захирамж гарсан бол өнөөдөр ингээд сууж байхгүй байсан. Үйлдвэрлэлийг, ялангуяа оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого, хууль дүрэм гаргах цаг хугацаа хангалттай байсан ч, юу ч хийгээгүй. Хамгийн наад зах нь үйлдвэрлэсэн бараагаа борлуулж чадахгүй байна шүү дээ. Тухайлбал, 1990 оны үед зах зээл дээр массаар үйлдвэрлэдэг үйлдвэрүүд байсан. Тухайн үед Хятад, Вьетнамын үйлдвэрүүд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай байлаа. Хэдийгээр хямд өртөгтэй бүтээгдэхүүн оёж байсан ч, бидний брэнд хэмээн хошуураад байгаа зүйлийг ч оёж байсан. Тэр үед ажиллаж байсан гадны үйлдвэрүүдийг гаргачихсан. Гэхдээ тухайн үеийн мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчнийг, захиалагчидтай нь авч үлдэх боломж байсанХарамсалтай нь ийм менежментийг манай төр хийж чадаагүй. Яг ийм жишээ Вьетнамд бий. Тэд 4000 гадны үйлдвэрийг гаргасан. Ингэхдээ миний дээр хэлсэн бүх боломжийг өөртөө үлдээж чадсан юм. 2007 онд Вьетнамын хүн амын дундаж орлого 10 ам.доллар байсан юм билээ. Гэтэл одоо 70 ам.доллар болчихсон байна. Манай салбарын төлөөлөл хоёр ч удаа тус улсад очиж хөнгөн үйлдвэрийнхэнтэй уулзаж байсан. Тэгэхэд дотоодын зах зээлээ гадныханд тэр дундаа Хятадуудад алдаж болохгүй гэж захиж, хэлж байсан.

Бид оёмол бүтээгдэхүүний салбараа тэр чигт нь гадныханд алдчихаад байна гэдэг. Юун дээр алдсан гэсэн үг вэ?

Би анх 1997 онд сурагчийн дүрэмт хувцасны анхны тендерт оролцож, шалгаран оёж эхэлсэн. Гэтэл сүүлийн үед гаднаас орж ирдэг байсан компаниуд зах зээлийг маань авчихсан. Миний ажилладаг зарчим тэднийхээс өөр байсан. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн арайхийн төлж байгаа мөнгөнөөс бусдад бэлэг сэлт тарааж чадахгүй. Харин тэд сургуулийн амралт эхлэхтэй зэрэгцэн сургуулиудаас захиалгаа авахын зэрэгцээ бэлэг сэлт өгдөг байсан юм билээ. Тэгэхээр өгч байгааг нь сонгож, өгөхгүй болохоор миний зах зээл хумигдаад эхэлж байгаа юм. 2004 оноос хойш сурагчийн дүрэмт хувцасыг эх орондоо каластераар оёх боломжийн талаар төсөл бичиж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн хүүхдээ судалж стандартад нийцсэн хэмжээтэй болох төсөл ч бичсэн. Энэ бүх төслөө салбарын яамдаа өгч байсан. Эцэст нь төр бидний төлөө юу ч хийхгүй юм байна гэдгийг ойлгосон. Эргээд бодохоор тэнд өгч байхаар банкинд өгдөг байж дээ гэж боддог юм.

Үндэсний үйлдвэрлэлээ төрөөс дэмжин, эдийн засаг, ажлын байрыг нэмэгдүүлэх тухай ярих болсон. Нэг үеэ бодвол харьцангүй гайгүй болж байна хэмээн үйлдвэрлэгчид хэлж байсан шүү

Тэгэлгүй яахав, төр хэзээнээс биднийг дэмжиж эхэлснийг би тодорхой хэлье. Энэ бол 2012 он. Би хэзээ ч бичсэн төслийг минь дэмжинэ, тоож харна гэж бодож байгаагүй. Энэ хэрээр миний итгэл алдарчихсан байсан гэсэн үг. Тэр үедҮйлдвэржилтийн эрин үегэж лоозогносон. Угаадаг, самнадаг үйлдвэр, ноос, ноолуурынхан гэж ярихаар надад хол санагддаг байлаа. Гэхдээ энэ салбарынхны асуудлыг би маш сайн ойлгосон. Миний хувьд гаднаас даавуугаа авчраад каластераар оёх боломж байна гэж харж байсан хэрэг. Хуучин 30 гаруй мянган хүн оёдлын салбарт ажилладаг байсан юм шүү дээ. Тэр үеийг дахиж сэргээх юмсан гэдэг мөрөөдөлдөө хөтлөгддөг байлаа. Ингээд долоон аж ахуйн нэгж каластераар сурагчийн дүрэмт хувцасыг оёсон. Манай үйлдвэр гэхэд дороо 14 аж ахуйн нэгжтэй хамтарч оёдог байлаа. Ингээд дараа жилээс нь миний дор ажиллаж байсан үйлдвэрүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадсан. Үнэн хэрэгтээ жижиг, дунд үйлдвэрлэл гэдгийг үгүйсгэдэг хүмүүсийн нэг нь би. Жижиг, дунд үйлдвэрийн сан, газар, дарга, туслах, орлогч гээд хэрэггүй орон тоо, албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй. Учир нь, толгой үйлдвэрүүд нь жижиг, дундыгаа ажлаар хангаад явчихдаг юм шүү дээ. Зах зээл дээр каластераар хөгжих боломж, суурь бааз нь байгаа. Гэтэл шинээр хийх гэж байгаа мэтээр данхайсан бүтэц бий болгох нь зохимжгүй. Тэгээд ч тэдний хийж байгаа ажил эзнээ олж чаддаггүй гэдэг шүүмжлэл байнга л гардаг. Сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлээд, босгосон зүйл алга. Хөдөлмөрийн тухай хууль, аж үйлдвэрийн тухай хуулийг тэр газрынхан хийсэн ч санаанд огт хүрээгүй.

Үйлдвэрлэлийг, ялангуяа оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого, хууль дүрэм гаргах цаг хугацаа хангалттай байсан ч, юу ч хийгээгүй гэж та хэллээ?

Ер нь том үйлдвэр ямар байх ёстой вэ. Дэлхийн чиг хандлага, 3D, 4D программ хангамж гарсан байхад манайд сургасан боловсон хүчин байхгүй. Магадгүй ажилгүй хүн олон байна. Ажлын байр олдохгүй байна гэх биз. Гэхдээ манай үйлдвэр ажилтан авна гэж зарлаад ч ирэхгүй. Ойлгомжтой шүү дээ, дэвшилтэт технологийг ашиглан ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа хойно, яах ч аргагүй. Манай компани сүүлийн үеийн техник, технологийг оруулж ирсэн. Гэтэл ажиллах болон засварлах мэргэжилтэн алга. Энэ салбарын ачааллыг төр биш аж ахуйн нэгжүүд үүрч явна. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн түрүүлээд хөгжсөн энэ үед хууль эрх зүй, боловсролын тал дээр нь түлхүү анхаарах ёстой. Хөгжлийн хувьд төр нь тэргүүнд байх учиртай юм.

Сурагчийн дүрэмт хувцас оёдог байсан тухай та дээр дурдсан. Үндэсний үйлдвэрлэгчид оёно гэж авчихаад урдаас оруулж ирдэг гэдэг шүү дээ?

Сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг Н.Алтанхуягийн Засгийн газар маш сайн дэмжсэн. Тэгээд салбарын яамнаас танд нэг боломж гарлаа, өөрийнхөө төслийг танилцуулаач гэсэн юм. Надад таван минут өгсөн. Энэ богино хугацаанд хүмүүжил, эдийн засгийн ач холбогдлыг нь тайлбарлахыг оролдсон. Түүнээс гадна үндэсний аюулгүй байдлын талаар маш тодорхой ярьсан учраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэг сарын дараа намайг дуудсан юм.

Намайг гадны үг хэрэглэлээ гэж шүүмжилдэг. Body scanner гэдэг нь гадны үг мөн. Бас каластер гэдэг чинь дэлхий дахины үг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг босгох суурь нь юм шүү. Үүнийг хийгээгүй байж үйлдвэрлэл явуулах тухай ярих юм. Бас болоогүй экспортод гаргана гэнэ. Гэхдээ монгол хүний биеийн хэмжээ дэлхий дахинд байхгүй. Хүнээ огт судалж байгаагүй. Энэ бүх процессийг зайлшгүй хийх ёстой гэсэн үг.

Хувцас улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэхээр сонин байна. Та дэлгэрэнгүй тайлбарлаач?

-2008 оны олимпод оролцсон Америкийн баг тамирчдаас допинг илэрсэн байдаг юм. 2-3 жил судалгаа хийсний дүнд хувцаснаас илэрсэн байсныг тогтоосон. Ингээд хүүхдийн дүрэмт хувцас, тамирчид болон батлан хамгаалах салбарынхны хувцасыг Хятадаас авахгүй гэжээ. Харин найдвартай улс орноос худалдаж авах жагсаалтыг гаргахад манай улс багтсан байна. Харамсалтай нь үйлдвэр байхгүй гэдэг тэмдэглэгээтэй байжээ. Энэ мэтчилэн дурдаад байвал маш олон зүйлийг хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *