М.Уранцэцэг их дуулгаас мөнгөн медаль хүртэв

2-р сарын 13, 2017 10:41 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 8
CGS_5076-1486843236-1486843237

Т.САЙХАН

Францын Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны анхны “Их дуулга” эхэлсэн. Манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад 13 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Манай бөх аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Жон Бу Кёнд нэмэлт цагт торгуулиар ялагдсан юм. Олон улсын жүдо бөхийн холбооны  шинэчилсэн дүрмээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд 60 орны 431 тамирчин оролцож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *