М.Уранцэцэг, Г.Мөнхбат нар “Иппон тропи” шагналын эзэн боллоо

4-р сарын 17, 2018 9:11 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 47
63

 

Д.НАДМИД

 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жилийнхээс оройхон болов. Эрэгтэйчүүдийн 41, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн УАШТд 28 байгууллагын 330 гаруй жүдоч ур чадвар, хүчээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний гол онцлог нь дэлхийн чансаа олгохГранд слам”, “Гранприболон тив, дэлхийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг тодруулахад чиглэгдэж байлаа.

olloo_mn_1523770560_judo

Энэ удаагийн тэм­цээндРио-2016” олим­пийн наадмын мөнгө, дэл­хийн аварга шалгаруулах тэмцээний  алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамир­чин Д.Сумъяа, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамир­чин М.Уранцэцэг, дэл­хийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар манлайлан оролцов. Харин олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Г.Болдбаатар нар уг тэмцээнийг өнжжээ. УАШТий бас нэг онцлог нь тамирчдын бэлтгэл жигд, өрсөлдөөн тун ши­рүү­хэн байсан гэж бол­но. Аваргууд байр сууриа хадгалж чадсаан дийлэнх нь. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 57 кгд Доржсүрэнгийн Сумъяа яах ч аргагүй дэлхийн бөх гэдгээ харуулж торол­гүйгээр алтан медаль хүртэж улсын аваргын долоо дахь түрүүгээ авлаа. Тэгвэл бас зургаа дахь түрүүгээ хүртсэн хоёр бөх байна.

Эрэгтэйчүүдээс энэ жил ТокиогийнИх дуулга”-д  босоо түрүүлсэн ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдээс Азийн аварга Ц.Наранжаргал нар гээд. Мөн дэлхийн аварга М.Уранцэцэг улсын аваргаас дөрөв дэх түрүүгээ авлаа. Эдгээр амжилтыг үзвэл аварга аваргаараа байдаг юм гэж бодогдох. Гэтэл бас тийм биш аж. Шинэ аварга ч төрлөө. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд барилдсан залуу тамирчин Г.Мөнхбат жингийнхээ шилдгүүдийг сөхрүүлсээр жиндээ аваргалсан төдийгүй тэмцээний шилдэг бөхийн шагнал хүртсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчөө ердөө есхөн секунтэд ялсан нь тийм үнэлгээ авах гол шалтгаан болсон байна.

Тэгвэл түүнтэй хамт шилдэг жүдоч буюуИппон тропи”-гийн эзэн болсон бөх бол эмэгтэйчүүдийн 48 кгд онцгой сайхан барилдаж түрүүлсэн дэлхийн аварга М.Уранцэцэг байлаа. Бас уран барилдаан үзүүлж түрүүлсэн нэг бөх бол Ц.Цогтбаатар. Тэр одоо эрэгтэйчүүдийн 73 кгд ноёлж эхлэв бололтой. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт С.НямОчир нарын хүчтнүүд өрсөлддөг үе байсан. Тэдний халааг гавьяат тамирчин Г.Одбаяр өвлөж авсан. Тэгвэл саяын тэмцээнд Ц.Цогтбаатарт тахимаа өгч хүрэл медалийн тавцанд зогсож харагдав.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ган­хайч дахин алтан ме­даль хүртлээ. Тэр нод­нин­гийн улсын аваргаар гавьяат тамир­чин Б.Мөн­гөн­чимэгтэй фи­налд үлдэж мөн л ял­сан юм. Багийн дүнгээр эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв дасгалжуулагчтай ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчид дөрвөн алт, нэг мөнгөн медальтайгаар тэргүүлсэн бол Д.Батсайхан, П.Ням­лхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны нэг, хоёрдугаар баг удаалав. Эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн дасгалжуу­лагч­тай ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны баг тэргүүлж “Женко”, “Алдар”-ын баг дараах байрт шалгарссан байна. Энэ тэмцээний үеэр ОУХМ Л.Отгонбаатар, Д.Алтансүх, Монголын жүдо академийн дасгал­жуулагч Г.Бат-Эрдэнэ нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарли­гаар “Алтан гадас” одон­гоор шагнасныг гардуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *