М.Сономпил: Шинэчлэлийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү анхаарна

9-р сарын 3, 2012 9:34 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 256

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Ярилцах  цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил уригдлаа. 

 

-Эрчим хүчний сал­ба­рын өнөөгийн  нөхцөл бай­дал ямар байна. Салбарын сайдаар томилогдсоноос хойш ямар ажлыг анхаарч ажиллаж байгаа вэ?

-Эрчим хүчний сал­барыг Монгол Улсын гал голомт гэж болно.  Олон мянган хүн ажилладаг маш том салбар. Сайдаар томи­логдоод эхний ээлжинд салбарынхаа тухайлбал, II, IV ДЦС болон шахмал түлш үйлдвэрлэх төслийн ажилтай та­нилцаж, харьяа бай­гууллага, ажилтнууд­тайгаа уулзсан. 

Шинэ Засгийн газрын  бү­тэц, бүрэлдэхүүний өөрч­­­лөлттэй холбоотой  Эр­­дэс баялаг, эрчим хүч­ний яамыг салгаж, тус, тусад нь зохион байгуул­сан. Энэ хүрээнд Эрчим хүчний газар татан бууг­даж,  ажил нэлээд  ундарч байна. Түүнээс гадна на­мар болж,  хүйтний улирал хаяанд ирчихлээ. Өвлийн бэлтгэ­лийг хангах талаар салбар дотроо ч, Засгийн газраар ч хэлэлцэгдсэн олон асуу­дал  бий.Түүний хэрэг­жил­тийг хангахаас эхлээд нөр их ажил хүлээж байна.

-Та өмнө нь Батлан хам­гаалахын сайдаар ажил­лаж байсан турш­ла­гатай хүн. Энэ удаа эрчим хүчний салбарыг удирдах боллоо. Энэ хоёр салбарыг харьцуулахад ялгаатай болоод ойр тал нь юу вэ?

-Би цэргийн сургууль төгссөн. Цэргийн сур­гууль төгссөн гэхээр хү­мүүс цэрэг командлаад явдаг шиг ойлгоод байдаг. Миний мэргэжил цэргийн хуягт машины ашиглал­тын инженер. Сургуулиа төгсөөд Батлан хамгаалах салбарт гурван жил, сай­даар хоёр жил орчим ажил­ласан. Миний мэргэ­жил­тэй эрчим хүчний салбар ойрхон. Өөрөөр хэлбэл, цэргийн салбар, эрчим хүч­ний салбарын хооронд нэг их өвөрмөц ялгаа байх­гүй. Удирдлага, зохион байгуулалт, шуурхай ажил­ла­гааны хувьд төс­тэй. Онцгой байдал, төмөр зам, эрчим хүчнийхэн ялгаагүй хагас цэргийн зохион байгуулалттай ажил­ладаг. Аль аль нь шуурхай ажил­лагаа, удир­дах, удирдлуу­лах дэг жаяг шаарддаг. Мөн тус­гай зо­хион байгуу­лалттай. Нөгөө талаас би өмнө нь  УИХ, Зас­гийн газрын ги­шүү­нээр ажиллаж байсан хү­ний хувьд эрчим хүчний сал­барыг удирдаж ажил­лахад дөхөм гэж хэлж бол­но. Ер нь эрчим хүчний сал­­барынхан мэргэжлээ сайн эзэмшсэн, сахилга дэг журам сайтай байгууллага.

-2006-2008 онд таныг Батлан хамгаалахын сай­даар­ ажиллахад Их эвс­лийн Засгийн газар байс­наараа онцлог. Одоо Ши­нэч­лэлийн гэж тодотгож байгаа Н.Алтанхуягийн танхим, тэр дотроо Эрчим хүчний салбарын зорилтыг  та хэрхэн дүгнэж байна?

-Шинэчлэх, хийх юм маш их байна. Манай ул­сын эдийн засаг жилд 17 хувиар өсч, түүнээс ч  дээш үзүүлэлттэй  яваа. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ  мөн 10 хувиар өсч байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс  эр­чим хүчнийхээ зургаан хувийг ОХУ, 1.5 хувийг Хятад улсаас авдаг им­порт­логч орон. Тэгэхээр эрчим хүчний хэрэглээ ихээхэн дутагдалтай гэсэн үг. Цаашид ч эрэлт, хэ­рэгцээ жилээс жилд өсөн  нэмэгдэж байна. Ирэх жилээс цахилгааны га­чаалд ороод эхэлнэ. Өө­рөөр хэлбэл, импорт нэ­мэгдээд явна гэсэн үг. Тиймээс шинэчлэлийн бодлогын хүрээнд хэд хэ­дэн томоохон зо­рилт тавьж байна. Сүүлийн арваад жил  эрчим хүчний шинэ эх үүсвэр V цахил­гаан стан­цын тухай их ярьсан. Техник, эдийн зас­гийн үндэслэл ч нэлээд хийгд­сэн. Олон газар ту­хайлбал, Налайх, Говь­сүм­бэр, Ба­га­нуур, Хон­хорт барих тухай ярьж ирсэн. Ингээд III цахил­гаан станцыг өргөтгөсөн. 450 мегават­тын хүчин ча­далтай V ца­хилгаан стан­цыг барихаар хавар тендер нь зарлагд­сан ч техникийн болон эко­логийн хүнд­рэл­тэй асуу­дал  олон байна. Хо­тын дотор өргөтгөх нь зөв, буруу гэдгээс эхлээд олон асуудал урган гарч байгаа.  Гэхдээ тав дахь эх үүсвэ­рийг барихаас арга­гүй. Ажил болгохыг зорьж бай­на. Мөн Сэлэнгэ мөр­ний сав газар Эгийн голын цахилгаан станцын асуу­дал ярьдаг. 1995 оноос хойш ТЭЗҮ нь  батлагдсан ч хэрэгжээгүй. Сэргээгдэх эрчим хүчний тухайд яам тусгай газар бий болгож, усан цахилгаан станц ба­рих чиглэлд нэлээд ажил­лана. Ойрын хугацаанд эрчим хүчний дутагдалд орохгүйн тулд яах вэ, ямар гарц байна гэдэг асуудал Засгийн газар, Эрчим хүч­ний яамны өмнө  тулгам­даж байна. Асуудлаа хур­дан шийдээд явбал 18 сарын дараа IV цахилгаан станцыг 100 мегаваттаар нэмэгдүүлэх боломж бий. Үүнийг ажил хэрэг болгох нь чухал. 

-Шинэчлэлийн Зас­гийн газар эрчим хүчний салбарт ихээхэн өөрчлөлт хийх юм байна. Гэхдээ шинэчлэлт, өөрчлөлт гэ­хээр манайхан ихэнхдээ буруугаар ойлгодог шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Таны асуусантай са­нал нэг байна. Бид    ши­нэчлэлийг эхлүүлэхээр ажиллаж байна. Бүтэц, зохион байгуулалтаа хийж байна. Мэдээж хүн халж, солихыг шинэчлэл гэхгүй. Манай салбарт 100 гаруй ажилтантай агентлаг татан буугдчихлаа. Яам маань 65 хүнтэй, мөн бүтцийн өөрчлөлтөд орсон. Энэ хоёрыг ний­лүү­лэ­хээр боловсон хүчний тоо ихээхэн илүүдэлтэй болчихсон. Яаж зохион байгуулах вэ, чадалтай боловсон хүчнээ яаман­даа хэрхэн зөв байршуулах вэ гээд ши­нэчлэлт хийх зүйл их бай­на. Бид хуучин сэт­гэлгээ­нээ­сээ салах цаг болсон. Гэх­дээ нэг зүй­лийг хэлэхэд, би нэг ч хү­нийг гудамжинд гаргаж, ажил, амьдралгүй болгоё гэж бодохгүй бай­гаа. Ши­нэчлэлт хийнэ гэхээр ши­рээ сандал, ал­бан тушаал, халах солих гэж  зарим хүн ойлгоод байдаг. Тэр яам­наас яа­гаад тэдэн хүн ха­лагдчи­хав, солигдчихов гээд л. Миний хувьд түү­нийг зо­рилгоо болгоогүй. Гол нь эрчим хүчний үүс­вэрүү­дийг маш хурдан хуга­цаанд бий болгож, Монгол Улсын эдийн за­саг өргө­жиж тэлэхэд зо­хи­цуулсан өөрчлөлтүүдийг хийх хэ­рэгтэй. Яриад байвал маш олон ажил байна. Хянал­тын тоног төхөөрөмжүүд, системийг шинэчлэх гээд. Хуучин байдлаа өөрчлөх ёстой.

-Манай улс нүүрсний нөөцөөр дэлхийд дээргүүр  ордог ч урд хөрш рүү үнэгүй шахам урсгаж  бай­на гэж ярьж, бичдэг.  Гэ­тэл дотооддоо эрчим хүч­ний салбар цаашид нүүрс ашиглах уу, нүүрснээс тат­галзаж уран боловс­руу­лах, цөмийн энергийн чиг­лэлд аз сорих уу гээд мар­гаан өрнөдөг. Энэ та­лаар салбарын сайдын хувьд ямар бодолтой байна?

-Цөмийн энерги, уран ашиглахыг би  дэмждэг­гүй. Гэхдээ энэ миний ху­вийн бодол болохоос яам­ны бодлого биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  Ма­най улс хүрэн нүүрс гэж ярьдаг эрчим хүчний нүүрс­ний асар их баялаг­тай. Нүүрс урд хилээр өдөр болгон хямд үнээр гарч байна гэж хэвлэлүүд ярьж, бичиж байгаа. Гэтэл эрчим хүчний станц ба­риад нэмүү өртөг бий бол­гож, гадагшаа экспорт­ловол хэчнээн ашигтай нь ойлгомжтой. Энэ чиглэлд анхаарах ёстой. Мөн ял­гаа­гүй Багануур, Шивээ-Овоод том бүтээн байгуу­лалтууд хийж эрчим хүч­ний нөөцөө нэмэгдүүлэх учиртай. Тиймээс бид V цахилгаан станцаас гадна  томоохон уурхайнуудаа түшиглэж, хүчин чадал сайтай станц барих  хэрэг­тэй. Бид энэ чиглэлд ажил­лах болно. Би түрүүн хэл­сэн, Сэлэнгэ мөрний сав газар асар их бололцоо бий. Олон жилийн өмнө ТЭЗҮ нь батлагдсан төсөл хэрэгжсэнгүй. Бид усаа ашиглах ёстой. Манай улс салхины асар их нөөцтэй. Салхины болон нарны сэргээгдэх эрчим хүчний нөөц ялангуяа говь руу ихээхэн бий. Үүгээрээ  манайх Сахарын дараа ордог.  Тэгэхээр энэ чиг­лэлд  ажиллах хэрэг­тэй. Нүүрсийг шатаахаар ямар их утаа гардаг билээ. Тий­мээс сэргээгдэх эрчим хүчийг орхиж болохгүй. Өнөөдөр дэлхийн чиг ханд­лага тэр чиглэлд  ан­хаарч байна.  Атомын ца­хил­гаан станц, цөмийн энерги ашиг­лах тухай сүү­лийн арваад жил ярьсан. Японы Фүкүшимагийн ослоос хойш улс орнууд энэ чиг­лэлээс ухарч бай­на. Манай улс, Засгийн газрын бод­логод ч гэсэн цөмийн энерги ашиглах талаар орохгүй байх гэж би бодож байна. Ши­нэч­лэлийн Зас­гийн газрын хувьд эрчим хүчний асууд­лууд ялангуяа сэргээгдэх эрчим хүчний чиглэлд илүү анхаарна. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ч түлхүү ажиллуулах болно.

-Манай улсад сэргээг­дэх эрчим хүчний чиглэлд хууль эрхзүйн орчин бүрд­сэн үү. Өмнөх парламен­тын үед Н.Батбаяр гишүүн хуулийн төсөл өргөн барьж, энэ асуудлаар са­наачилга гаргаж байсан ч дэмжигдээгүй санагдана?

-Одоо 2001 онд бат­лагд­сан сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар явж байгаа. Хуулийг өөрчлөх, өнөөгийн нөхцөлд таа­руулж ажиллах шаардлага бий. Ер нь салбарын хууль эрхзүйн орчныг сайж­руу­лах, өөрчлөх, шинэчлэх зайлшгүй шаардлагууд байгаа.

-Сэргээгдэх эрчим хүч­ний чиглэлд анхаарахын зэрэгцээ  нүүрсээр ажил­ла­даг цахилгаан станцуу­дыг ажиллуулна гэж та түрүүнд  хэллээ. Манай улс утаатай тэмцэж байгаа ч эрчим хүчний салбар утаа нийлүүлж, энэ чиг­лэлд хувь нэмрээ оруулдаг гэсэн шүүмжлэл дагуул­даг. Тиймээс утаа, агаа­рын бохирдлыг  бууруулах ажлын хэсэгт танай яам­наас заавал төлөөлөл оруулж ирсэн туршлага  үе үеийн Засгийн газарт бий. Энэ талаар Шинэч­лэлийн Засгийн газар  ямар алхам хийх бол?

-IV ДЦС-ийн ажилтай танилцахад техник, технологийн шинэчлэлт сайн хийгдсэн, яндангийн өндөр 250 метр, шүүлтүүр орчин үеийн стандартад нийцэж байгаа тул хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин байгуулагдаад 50 гаруй жил болж байгаа II ДЦС-ын хувьд арай өөр байгаа. Мөн аж ахуй нэгж, бай­гууллагуудын олон тооны уурын зуухнуудад анхаа­рах хэрэгтэй. Энэ чиглэлд дорвитой алхам хийх шаард­лага бий. Утааг ба­гас­гахын тулд шүүлтүү­рүүд тавих ёстой. Ажил хийгдэж байгаа. Нөгөө талаар утаагүй түлш гэж бид ярьдаг. Энэ талаар төсөл хэрэгжүүлэхэд ма­най­хан 20 орчим тэрбум төгрөг  зарцуулчихсан байт­лаа үйлдвэрлэл хэр­хэн явагдах тодорхой бус байдалд ороод байгаа нь санаа зовоож байна. Ий­мэрхүү хариуцлагагүйн зуд манай яаманд байна.  Д.Зоригт сайдыг огцруу­лах тухай өнгөрсөн жил нэр бүхий гишүүд асуудал хөндөхдөө  агаарын бохир­дол, утаа­гүй түлш болоод V ца­хилгаан станцыг ба­рих ажлын удаашралыг он­цолж байсан. Тэгэхээр тав дахь эх үүсвэрийг ба­рих ажил эргээд утааг нэмэг­дүүлнэ. Гэхдээ би асууд­лыг эер­гээр харж байгаа. Орчин үеийн ца­хилгаан станц тоног тө­хөөрөм­жөө­сөө ава­хуулаад маш аваар­хан болсон. Утаа­ны хувьд ч тав дахь эх үүсвэр одоо байгаа ца­хилгаан станцуу­дын­хаас хэд дахин бага байна.

-Эрчим хүчний салбарт эртнээс хэл ам дагуулж ирсэн нэг асуудал бол тендерийн тухай. Энэ талаар цаашид ямар бодлого баримтлах вэ?

-Тендерүүд хуулийн хугацаанд явагдсан байх гэж найдаж байна. Үлд­чихээд байгаа гурван тен­дерийг надад танил­цуул­сан. Монгол Улсын эдийн засаг, төсөв тасалдаж яваа, нөгөө талаас нэгэнт есдүгээр сарын 1 болж ажил хийх хугацаа дуусч байгаа учраас тэр тенде­рүүдийг буцааж Сангийн яаманд хураалгах нь зөв гэж үзсэн. Түүнээс гадна тендер шалгаруулж, гүй­цэтгэл эхлээд 80 гаруй  хувь нь мөнгөө авчихсан байхад ажил хэвийн явж байгаа мэтээр надад та­нилцуулж байгаа.  Гэтэл газар дээрээ ажил явахгүй байгааг шударга иргэд, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд  надад мэдээлж байна. Улс тө­рийн сонгууль явагдаж, дараа нь баяр наадам гээд  гүйцэтгэл хангалтгүй явж байгаа газар олон бий. Ажил нь урагштай байгаа, шударга сайн ажиллаж байгаа тө­рийн албан хаагч, ажилт­нууд ч байна. Зарим тен­дерийг аваад үзэ­хэд улс төрийн сон­гуульд явчих­сан мөнгө­нүүд ч байгаа бололтой.

-Тухайлбал?

-Үүнийг одоогоор нэр зааж хэлэх боломжгүй. Тодруулах ёстой, шалгах учиртай. Энэ салбарыг ямар байдалтай хүлээж авсан бэ гэдгээ би ард иргэддээ мэ­дээлэх ёстой. Гэхдээ түү­нийг долоо юм уу, арав хо­ногийн дотор хийчих ажил биш, хугацаа шаардлагатай. Мониторнг хийж байдал ямар байгаа талаар бодит мэдээллийг хэвлэл, мэдээл­лийнхэнд  удахгүй өгнө.

-Улс орны гал голомт болсон эрчим хүчний сал­бар өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажил ихтэй бай­гаа гэж та ярилцлагын эхэнд хэлж байсан. Өнөө­дөр нийслэл хот, 21 аймаг өвөлд бэлэн үү. Гал ал­дах­гүй өвөлжих нөхцөл бо­ломж хэр хангагдсан бол?

-Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар дахь  их засварын ажил 80 хувь, хөрөнгө оруулалтын ажил 60 хувь, нийт төлөв­лөсөн ажлын биелэлт мөн  60 гаруй хувьтай байна. Дулааны цахилгаан стан­цуудын засварын ажил 72 хувь, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээ­ний их засварын ажил 52 хувийн биелэлттэй байгаа. Харин нүүрс нөөц­лөлтийн ажил 69 хувьтай явж бай­на. Энэ үзүүлэл­түү­дээс харахад  манай станцуу­дын ажил хэвийн явж бай­на. Өвөлжилтөд хүнд­рэл гарахгүй. Цахил­гааны ду­тагдал мэдээж  бий. Гэхдээ өндөр ачаал­лын үед  эдгээр дутагдлыг ОХУ-аас авч байгаа. Гэх­дээ тайвширч сууж болох­гүй. Салбарын сайдын хувьд анхныхаа албан даалгаврыг гаргах гэж байгаа. Аймаг, хотын бүх станц, цахилгаан тү­гээх, дамжуулах газруудад ой­рын үед албан даалгавар гардуулна.

-Бидний урилгыг хү­лээж авч ярилцсанд баяр­лалаа. Танд амжилт хүсье.

Нийт: 17 Сэтгэгдэл

Rontriets
2017 оны 9-р сарын 24

Tadalafil 20mg (Cialis) cialis Viagra Giallo Propecia In Zurigo Prix Du Cialis 20

Rontriets
2017 оны 10-р сарын 1

Stendra 100mg Drugs Indications For Zithromax Us Online Rx generic cialis Buy Levothyroxine 125 Mcg Viagra Pfizer 100 Euro Canadian Pharmacy Cialis 5 Mg

Rontriets
2017 оны 10-р сарын 4

Ciprofloxacin Online Without A Prescia viagra Macrobid Best Website Cod Only Rhode Island Amoxicillin And Lyme Disease Generic isotretinoin drugs by money order overseas no rx

Rontriets
2017 оны 10-р сарын 7

Medicament Zithromax Amoxicillin And Leave And Body Viagra Achat En France cialis Cialis En Belgique

Rontriets
2017 оны 10-р сарын 8

Chroramphenicol Without Rx extra super levitra frumforum.co Cialis Trial Amoxicillin Compare Bactrim Ds Cheap Generic Viagra Uk

Rontriets
2017 оны 10-р сарын 9

Propecia levitra canada price Usaovernightpharmacy Cialis Informacion En Espanol

Rontriets
2017 оны 10-р сарын 13

Promethazine Cephalexin And Chlamydia Comprar Viagra Facil generic viagra Confronto Cialis Viagra Levitra

Rontriets
2017 оны 10-р сарын 16

Priligy Instructions costco pharmacy prices levitra 52 Mexico Online Pharmacy Cialis 20mg Original

Rontriets
2017 оны 10-р сарын 22

Cephalexin 6 Week Old Baby best online levitra Viagra Wirkung Wann Acheter Du Baclofen

Rontriets
2017 оны 10-р сарын 22

Propecia Sale Official Buy Cheap Purchase Uk Viagra Venta Viagra Barata cialis levitra sales viagra Rosa Impex Cipla Pharmaceuticals Sildenafil

Rontriets
2017 оны 10-р сарын 27

Buy Diflucan Online No Prescription Quelqu’Un A Essaye Priligy viagra Extra Super Cialis Review

Rontriets
2017 оны 10-р сарын 31

Over The Counter Cialis Clomid Lieu Ovulation Cialis Medikament Bestellen viagra Dapoxetin

Rontriets
2017 оны 11-р сарын 4

Cialis Generico Profesional Effets Secondaires De Priligy viagra Cheap Viagra Online Prescription

Rontriets
2017 оны 11-р сарын 7

Celebrex Buy Cialis Ou Acheter Forum viagra Acquistare Kamagra In Spagna Secure Ordering Macrobid 100mg For Sale Tablet Cod Cialis Mudigkeit

Rontriets
2017 оны 11-р сарын 21

Cialis 20mg Price buy viagra Valtrex Via Internet Viagra Purchase Naproxen And Amoxicillin Allergy

Rontriets
2017 оны 11-р сарын 27

Cialis Authentique Ligne Keflex Pregnant Fish Amoxicillin Safe For Humans Forum cialis Pham Suport Group Cialis Bologna

Rontriets
2017 оны 11-р сарын 30

Commande Cialis En France viagra Acheter Levitra Original Propecia Panalab

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *