М.Отгонбаяр: “Дэлхийн сонгомол өгүүллэг” сэтгэлийн таашаал руу хөтөлдөг

8-р сарын 28, 2018 12:08 pm Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 29
44609741500579840_n

Ч.ГАНТУЛГА

 Энэ удаагийнШирээний номбуландБолор цом”-ын эзэн, яруу найрагч М.Отгонбаярыг урилаа. ТэрээрДэлхийн сонгомол өгүүллэгномыг шимтэн уншдаг юм байна

Ховд нутгийн унаган хөвгүүнЭэждээ нас гуйж бичсэн шүлэг” –ээрээ Янжинлхамын ивээлд багтаж байсан цаг саяхан. Яруу найрагч М.Отгонбаяр уг нь хуульч мэргэжилтэй ч багаасаа шүлэг яруу найраг, ном уншихын сайхныг мэдэрч өсчээ. Зургадугаар ангид орохдоо номын сангийнхаа бүх номыг уншаад дуусгачихсан учир унших ном олдохгүй Лениний ботиудыг эргүүлж байсан удаатай. Харин өдгөө түүний шимтэн уншдаг ширээний ном нь зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын редакторласанДэлхийн сонгомол өгүүллэгном ажээ. М.Отгонбаяр найрагчДэлхийн сонгомол өгүүллэгийг унших бүртээ мөн чанар, гүн ухаан руу нь нэвтэрч чаддаг. Өөр цаг хугацаанд очсон юм шиг өөр мэдрэмж төрдөг юмгэв. Мөн тэрээр бичсэн зохиолчийн санаа, зорилгоос үл хамааран өгүүллэг бүрийг тархиндаа тунгаах, өөрийнхөөрөө тайлах, таамаглах нь сэтгэлийн асар их таашаал руу хөтөлдөг тухай ярьсан юм. Зохиолч энэ номыг 2010 онд анх хэвлэгдэхэд нь авчээ. Түүнээс шүлэг, яруу найраг бичихэд энэ ном нөлөөлдөг үү гэж асуухадТодорхой хэмжээгээр нөлөөлдгийг үгүйсгэхгүй. Тухайлбал, тайлагдашгүй нууц, илбэ шидийн талаар би энэ номноос мэдэрдэггэж байв. Зохиолч, яруу найрагч М.Отгонбаяр одоогоор уулын хүмүүсийн тухай өгүүлэх дуулалт жүжиг бичиж байгаа аж.

40139581_2147310142174170_4728620102243581952_n

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *