М.Мөнхцэцэг: Манай оюутнууд Японд ажиллах боломжтой

4-р сарын 18, 2018 10:31 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 64
30729333_1821925481171169_748692913717772288_n

Т.САЙХАН

Соёл Эрдэмдээд сургуулийн сургалтын албаны дарга М.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

 Танай сургууль  япон  хэлний сургалттай гэдгээрээ  онцлог. Хэзээ­нээс эхлэн үйл ажил­лагаагаа явуулж байна вэ?

Япон улсын хөрөнгө оруулалттайСоёл Эрдэмдээд сургууль нь 1993 онд анх үүсгэн байгуулагдсан. Энэ онд  25 жилийн ой тохиож байна. Монгол Улсын хувийн их, дээд сургуулиудын манлайлагчдын нэг болж, ажил олгогчдын шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь бидний зорилго юм. Оюутнуудыг  элссэн өдрөөс нь эхлэн сурал­цах хугацаанд оюутны хөгжлийг дэмжин ажиллаж, Япон улсад 3-6 сараар мөн нэг жилийн цалинтай дадлага хөтөлбөрт хамруулдаг. Мөн төгсөгчдийн ажлын байрыг дэмжих үүднээс Япон улсад 3-5 жилийн хугацаатай ажиллах боломжийг бүр­дүүлж өгдөг. Япон хэлийг анхан шатнаас эхлэн бүх ангиудад заадаг. Ингэснээрээ сургуулийн бүх оюутан япон хэлний  тэтгэлэгт хөтөлбөр болон бусад шалгалтуудыг өгөх бүрэн боломжтой. Багшлах бүрэлдэхүүний хувьд япон хэлний, мэргэжлийн гэсэн хоёр тэнхимтэй. Гавьяат багшболовсролын тэргүүний ажилтан, доктор, докторант, магистр цолтой багш нар ажиллаж байна. Мөн Япон улсаас манай сур­гууль мэргэжилтэн багш нарыг урьж ажиллуулдаг.

Гадаад харилцааны тухай тодруулна уу?

Манай сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн Япон улсын 20 гаруй их, дээд сургууль, хэлний коллежтэй хамт­ран ажилласаар ирсэн. “Соёл Эрдэмдээд сургууль нь Японы их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Сургуульд элсэн орж япон хэлийг шамдан суралцаж япон хэлний шалгалтын болзол хангасан оюутан II курсээсээ Сэйжо, Оберин, Хакүхо, Охара зэрэг их, дээд сургууль болон хэлний сургуулиудад суралцах боломжтой. Япон улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутнууддаа сургуулийн зүгээс  сурч, амьдрах бүх боломжийг бүрдүүлж өгдөг учирЭзэн хичээвэл заяа хичээнэгэдэгтэй адил оюутнууд маань дор бүрнээ хичээж зорилгодоо тэмүүлж хичээн зүтгэвэл боломж өөрийнх нь гарт байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Зуны амралтын хугацаанд Япон улсынАВКколле­жийн урилгаар нэг сарын япон хэлний сургалтад хоёр оюутныг сонгон шалгаруулж суралцуулдаг. Амьдрах байр, сургалтын төлбө­рийг 100 хувь хөнгөл­дөг зэргээр манай сургуулийн зүгээс оюутандаа Япон улсад сурал­цах боломжийг байнга бүрдүүлж өгч байдагМөн  Япон улсынБьютикХХКд төгсөгчдөө Япон улсад 3-5 жил ажиллах нөхцлөөр бүрэн хангаж өгсөн. Хамгийн сүүлийн байдлаар 2017 оны арваннэгдүгээр сарын 6-ндБьютикХХКийн шугамаар Япон улсад ажиллахаар Олон улсын эдийн засгийн ангийн төгсөгч Б.Хоролсүрэн, М.НямсүрэнБ.Мөнх­заяа, Б.Батдулам, Г.Халиунааяпон хэлний орчуу­лагчийн ангийн төгсөгч Ж.Мөнхчимэг нар явсан.

Танай  төгсөгчид ихэвч­лэн хаагуур ажиллаж байнаТэдэнтэйгээ хэр­хэн уялдаа холбоотой ажилладаг вэ?

Бид төгсөгчидтэйгөө байнгын холбоотой ажил­лаж байна. Япон улсын Элчин сайдын яам, Японы хөрөнгө оруулалттай компани, Бизнесийн байгууллага, Аялал жуулчлалын хувийн компани,   хэвлэл мэдээллийн салбарт ам­жилттай ажиллаж байна. Мөн Япон улсад үргэлжлүүлэн ахисан түвшний сургалтад хам­рагдан ажилд орох то­хиол­дол цөөнгүй байдаг.

Удахгүй элсэлт эхэлнэ. Энэ жилийн элсэлтийн онцлог юу вэ?

БСШУСын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тогтоосныг мөрдлөг болгож элсэлтийг зохион байгуулна. Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сургуулийн цахим хуудаснаас үзэж болно.  www.soyolerdem.edu.mn , page: соёл эрдэм дээд сургууль, http://www.soyolerdem.edu.mn гэсэн цахим хуудаснаас мэдээлэл авч болно.

Ямар мэргэжлээр элсэлт авч байна вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны шалгуур шаардлагыг хангасан элсэгч нарыг дараах чиглэлийн дагуу элсүүлнэ. Япон хэлний орчуулагч, Япон орон судлалЭкологиАялал жуулчлалын менежмент, Олон улсын сэтгүүл зүй, Олон улсын эдийн засаг, Компьютер программ хангамж, мөн гадаад хэл шинжлэлийн магистрын хөтөлбөртөө элсэлт авч байна.

Сургалтын чиглэл хэр өргөжиж байна вэ?

Япон хэлний сургалттай гэдгээрээ манай сургууль их онцлогтой. Иймд  бид өөрийн сургуулийн оюутнууддаа Япон улсын их, дээд сургууль, коллежид тэтгэлэгтэй суралцуулах, мөн цалинтай хэлний дадлагыг тухайн улсад очиж хийх боломжийг олгохоос гадна, төгсөгчдөд Япон улсад гэрээт ажилчнаар ажиллах орчныг бас давхар бүрдүүлж байна .

Монголын боловсролын чанар, хүр­тээмжийн тухайд хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Дээд боловсролын хөгжлийн өнөөгийн түвшинг та юу гэж тодорхойлох вэ?

-Шүүмжлэлийг ямар ч өнцгөөс харах боломжтой. Шүүмжлэлд өртөж байгаа асуудлын цаад талыг  авч үзвэл  элсэгчдийн мэргэжил сонголт буруу,  эцэг эхийн оролцоо их. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх ажил олгогчийн эрэлтэд бид үнэхээр нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлж чадаж байна уу гэдэгт анализ хийх хэрэгтэй. Шууд дүгнэх боломжгүй ч бид өнөөдөр бодит байдал дээрх асуудалтай зүйлд шүүмжлэлтэй хандаж цаашид яах вэ гэдгийг бодлогын төвшинд авч үзэн нэгдсэн зохицуулалтад  оруулах нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Viagra In Nero Viagra Cialis Levitra Wirkung Allegery To Amoxicillin And Clavulante Potassium [url=http://cialibuy.com]cialis[/url] Keflex 700 Mg Viagra Ou Levitra

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *