М.Хүдэрбаатар: “Нүүрс” хөтөлбөрийг үргэлжлүүлье, надад хариуцуулчих

9-р сарын 25, 2015 10:19 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 230
9-25-zms

Б.ОЧИР

Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатартай ярилцлаа.

-Та Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байсан.Ахлах зөвлөх байсан Л.Гансүхийг шүүх яллалаа. Энэасуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Шууд хэлэхэд, энэ бол хэлмэгдүүлэлт. Н.Алтанхуяг дарга өөрөө шүүх хурал дээр очиж хэлсэн шүү дээ. Л.Гансүх бол ажил хийсэн хүн гэж. Энэ үнэн. Бид нэг баг болж ажиллаж байсны хувьд Л.Гансүх зөвлөх яаж ажиллаж байсныг мэднэ. Багануурын орлогч захирал ч шүүх хурал дээр хэлсэн байсан. “Л.Гансүх дарга яаралтай, хямд нүүрсийг ард түмэнд хүргэх хэрэгтэй байна гэж шахдаг байсан” гээд. Ер нь бодит байдал бол энэ.

-Гэхдээ шүүх ингэж үзсэнгүй?

-Тэглээ. Та нар анзаарсан бол Л.Гансүх нар гэмт хэрэг үйлдчихлээ, мөнгө идчихлээ гэж хэн анх гомдол гаргав. Тэгсэн хохирогч байгаагүй. Хамгийн гол нь энэ хүн мөнгө ингээд идчихэж гэж огт яриагүй. Тэгсэн атлаа шүүгээд, ял оноочихож байгаа юм. Ухаж үзвэл энэ бол хэлмэгдүүлэлт гэдгийг дахиад хэлье.

-“Багануур” ХК хохирсон л гээд байсан?

-Хамгийн гол нь энэ төсөл юуны тулд хэрэгжиж байв гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. “Нүүрс” хөтөлбөрөөс өмнө иргэд нүүрсийг 250 мянгаар авдаг байсан бол дараа нь 80 мянган төгрөгөөр авдаг болсон байсан. Энэ бол амжилт. Дээрээс нь нүүрсний шуудайг хүртэл зохих стандартад нь нийцүүлсэн гээд дагаж хийсэн ажилд зөндөө байдаг юм. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар тухайн үед ард түмэндээ хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр маань амжилттай биелжээ гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилд ийм л үр дүнтэй явж ирсэн байна. Олон хүн ажлын байртай болж, иргэдийн халаасан дахь мөнгө өөрсдөд нь үлдэж, ард түмэнд хэрэгтэй ажил байсан шүү дээ. Ер нь “Багануур” ХХК чинь ард түмний өмч биз дээ. Тийм болохоор эдийн засгийн хямралтай энэ цаг үед ард түмний ачааг хөнгөлөх үүрэгтэй. Харин байнга ашиггүй ажилладаг нь энэ уурхай улсын, ард түмний өмч гэдэгтэй холбоотой гэж ойлгож болно. Хэрэв “Багануур” хувийн компани байсан бол өөрөөр ажиллаж байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотод АН-ыг ялахад асар том түлхэц болсон. Үүнийг Нийслэлийн АН, Улаанбаатар хотын удирдлагууд мэдсээр байж дуугүй суугаад байгаад гайхаж байна.

-Одоо өвөл болох нь. Нүүрсний үнэ талийгаад өгөх байх даа?

-Тэр бол мэдээжийн асуудал. “Нүүрс” хөтөлбөр зогссон шүү дээ. Энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Одоо энэ хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй. Ард түмэнд ашигтай байсан, “Багануур” ХК хохироогүй гэдгийг шүүх тогтоолоо. Тиймээс Шийдлийн Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрөө сэргээгээд ч гэдэг юм уу, үргэлжлүүлээд ч юм уу хэрэгжүүлэх шаардлага байгаа юм. Ер нь бол нүүрсний үнийг ийм хэмжээнд барьж ажиллах нь энэ Засгийн газрын үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Ард түмний амьдрал хүнд байна. Эдийн засгийн хямралд эргэлт буцалтгүй орчихлоо. Бүсээ чангалах тухай ярьж байна. Тэгэхээр ирэх өвлийн хатуу хахирыг ийм аргаар давъя гэдэг санал хэлж байгаа юм.

-Л.Гансүх зөвлөх энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд буруудсан. Тэгэхээр дараагийн хүмүүс энэ хөтөлбөрөөсболгоомжилж таарна даа?

-Үгүй байлгүй дээ. Гэхдээ тийм асуудал байдаг юм бол би хэрэгжүүлсэн ч чадна шүү дээ. Энэ хөтөлбөрийг надад хариуцуулчих.

-Энэ боломжтой юу?

-Яагаад боломжгүй гэж. Өмнө нь Л.Гансүх зөвлөхийн баг хэрэгжүүлж байсан. Болохгүй зүйл ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь нүүрсийг дундаас нь үнэ нэмж ард түмэнд хүргэдэг дамжлагыг халах хөтөлбөр юм шүү дээ. Тэгэхээр тийм сэтгэлтэй л ажиллах юм бол өмнөх шигээ амжилттай хэрэгжээд явчихна. Надад бол тийм сэтгэл байна. Би хийе л дээ. Ийм цаг үед иргэдээ хямд нүүрсээр хангах энэ сайхан ажлыг хариуц гэвэл би дуртайяа хүлээж авна. Хэрэв хөтөлбөрийг хэрэгжүүлээд дундаас нь мөнгө төгрөг идээд байдаг гэж хардаад байгаа бол сүүлийн үед санхүүгийн үйл ажиллагаанд төрийн бодлогоор нэвтрээд байгаа “шилэн” байдлаар хэрэгжүүлж болно. Яахав, “Багануур” ХХК-аас хэдэн төгрөгөөр гарав. Унаа тээвэр, ачиж буулгах, хольж шигших зардал нь ямар байна. Ингээд иргэд хэдэн төгрөгөөр нүүрсээ авч байна вэ гэдгийн гүйлгээ бүрийг ил, тод мэдээлээд хэрэгжүүлж болно шүү дээ. Ингэсэн нөхцөлд Л.Гансүх зөвлөхийг хардаад байгаа шиг явдал болохгүй. Ер нь тэгээд ийм л хөтөлбөр байж гэдэг нь харагдана. Ард түмэн үүнийг мэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 11 Сэтгэгдэл

Salomon Shoes
2016 оны 9-р сарын 21

As a result of looking throughout the search engines and coming across ways which were not powerful, I believed my life was over.
Salomon Shoes http://www.salomonshoes.org

kyrie irving shoes
2016 оны 9-р сарын 21

Thanks for every one of your work on this web page.Your informative tutorial implies much a person like me and further more to my colleagues.
kyrie irving shoes http://www.kyrie-1.com

adidas nmd
2016 оны 9-р сарын 21

Led Britain is the world’s largest business network, help like Niek Alofs such professionals find contacts within the enterprise, and through the network to contact candidates.
adidas nmd http://www.adidasnmdshoes.us.com

kobe bryant shoes
2016 оны 9-р сарын 21

As a result of looking throughout the search engines and coming across ways which were not powerful, I believed my life was over.
kobe bryant shoes http://www.kobe–shoes.com

Curry 2.5
2016 оны 9-р сарын 21

So have the layout of the differentiation, let the Nike + community platform “products and services access” positioning.Nike has on performance.
Curry 2.5 http://www.stephencurryshoes.com/stephen-curry-shoes-curry-25-shoes-c-42_46.html

Barnypok
2017 оны 1-р сарын 8
matt
2017 оны 1-р сарын 29
albaker
2018 оны 3-р сарын 8

Сайхан өдөр ,
Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?
зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,
үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?
нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна
Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог
бага хүүтэй, бага хүүтэй 2%.
И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

loan
2018 оны 4-р сарын 6

Баярын цагдаагийнхан миний сайхан өдөр

Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай.
,
Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан
Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан
Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан
Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож,
24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа.
Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа,
Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.
 Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлээр дарамтгүйгээр зээлийг авсан.

fred
2018 оны 5-р сарын 27

48 цагийн дотор зээлээ аваарай

Сайхан өдөр

Та бизнес эрхлэх, төсөл эхлэх эсвэл орон сууц худалдаж авах уу эсвэл Санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна уу, таны тусламж одоо ирж байгаа, та зээл авах гэж оролдож унтахаа больсон, мөрөөдөл чинь үхэх ёсгүй, Фред Ларритай холбоо бариарай, хурдан бөгөөд найдвартай зээлийн хувьд.

Бид доорх төрлийн зээлийг санал болгож байна.

1 Компанийн зээл
2. Бизнесийн зээл
3. Орон сууцны зээл
4. Авто зээл
5. Автомашины зээл гэх мэт.

бидэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа ноцтой, үнэнч шударга үйлчлүүлэгчдэд зээл олгож, 100,000.00 евро хүртэл 500,000,000,000 хүртэлх зээлийг санал болгодог.

Электрон шуудангаар бидэнтэй холбоо бариарай (fredlarryloanfirm@gmail.com) эсвэл (fredlarryloanfirm@hotmail.com)

Whatssap дугаар: +2347061892843
Skype: fredlarry12

Нэвтрэв
Менежер
Ноён Фрэд Ларри

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Dosage Pour Enfants Amoxil Viagra Without A Prescription cialis tablets for sale Under Eye Prevacid Zithromax Off Patent

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *