М.Хүдэрбаатар: 1111 төвд ирсэн мэдээллийг шинжээчийн дүгнэлттэй хамт эрх бүхий байгууллагад хүргүүлнэ

3-р сарын 10, 2017 2:05 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 24
afafa

Х.ЦОМ

Иргэд, албан тушаалтнаас мэдээллийг нээлттэй авч, бодит байдлыг нягтлан үзэж, холбогдох эрх бүхий байгууллагад шинжээчдийн дүгнэлтийн хамт хүргүүлэхээр Олон нийтийн 1111 төвийг нээж байгаа талаараа үүсгэн байгуулагчид мэдэгдлээ. /2017.03.10/ Тус төвд Олон нийттэй харилцах, шинжээчдийн, хуульчдын, эдийн засагчдын, нийгмийн бодлогын, зохион байгуулалтын хэлтэс ажиллах юм байна. Энэ талаар 1111 төвийн тэргүүн М.Хүдэрбаатар “Иргэдийн мэдээлэлд тулгуурлаж стратегийн өмгөөлөл хийнэ. Тал бүрээс нь нягтлан тунгаасан эрх зүйн үндэслэл бүхий бодит мэдээллийн төв болохоор зорьж байна. Иргэдийн байр суурийг авах эхний асуудал бол Эрдэнэтийн 51 хувь.  77121111 утсаар өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд мэдээлэл авна. Мөн 1111.mn сайтаар иргэдийн мэдээлэл, санал шүүмжлэлийг тогтмол авах юм. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг албан тушаалтанд танилцуулах бөгөөд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлын хариуг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болно. Сар бүрийн эхний долоо хоногийн баасан гаригт мэдээлэл, санал шүүмжлэл өгсөн иргэдтэй нээлттэй ярилцлага зохион байгуулж улиралд нэг удаа “Олон нийтийн мэдээлэл” сэтгүүл, цахим хэлбэрэээр нийтэд түгээж хэлэлцүүлэг зохион байгуулна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Зочин
2017 оны 3-р сарын 28

Дэмжиж байна, амжилт

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *