М.Эрхэмхүү: Ерөнхийлөгч өө, АТГ-аа эргэж хар

9-р сарын 24, 2014 10:24 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 1071
Ерөнхий сайдын ах­лах зөвлөх Л.Гансүхтэй хамт өнгөрсөн долду­гаар сарын 29-нд ба­ривч­лагдсан М.Тулга, Э.Төмөр­баатар, Г.Батхуяг на­рын өмгөөлөгч бо­лон гэр бүлийнхэн Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийнхэнд хандлаа.

М.ЦЭЦЭГ

Ерөнхий сайдын ах­лах зөвлөх Л.Гансүхтэй хамт өнгөрсөн долду­гаар сарын 29-нд ба­ривч­лагдсан М.Тулга, Э.Төмөр­баатар, Г.Батхуяг на­рын өмгөөлөгч бо­лон гэр бүлийнхэн Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийнхэнд хандлаа. Дээр нэр дурдсан хү­мүү­сийг Засгийн газ­раас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэг­жүүлэхдээ мөнгө завшсан байж болзошгүй гэх хэргээр Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хорьж, шалгаж байгаа юм. Тэд өнөөдрийн байдлаар 57 хоног хоригдоод байна.

М.Тулгын өмгөөлөгч Б.Уранцэцэг болон Э.Төмөрбаатарын өм­гөө­лөгч А.Зүмбэрэл нар үйлчлүүлэгчдийгээ гэм буруугүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Ха­рин М.Тулгын ээж М.Эрхэмхүү хүүгийнхээ биеийн байдлыг маш муу байгааг онцлов. Тэрээр “Миний хүү Ерөнхий сайдын дор ажиллаж байснаараа асуудалд орлоо. “Нүүрс” хөтөлбөр сайн хэрэгжсэн, гэхдээ тэр биш миний хүүг, хорин хэдэн настай залуусыг нийгэмд орон зайгүй болголоо. Дарга нар дээрээ эвээ олж, ардын хүүхдүүдийг зүгээр орхиоч гэж хүсье. Ерөнхийлөгч та, АТГ-аа эргэж хараач. Миний хүү хөлбөмбөгийн мастер, өмнө нь хөл нь гэмтээд хагалгаанд орж байсан. Одоо хөл нь мэдээгүй болчихсон. Хэрэв миний хүү хөлгүй болчихвол Авли­гатай тэмцэх газар төлж өгөх үү. Ийм зүйл тохиолдвол би хүүгийнхээ хө­лийг төрөөс, АТГ-аас нэхэх болно. АТГ эрх мэдэлтний гарт үйлчилдэг болсон гэдгийг ард түмэнд ойлгуулж хэл­мээр байна. Дарга нар сандал ширээгээ булаал­дана биз, үүндээ ардын хүүхдүүдийг ашиглаж болохгүй.

Хүү минь “Нүүрс” хөтөлбөрийг санаачилсан гэж шинэчлэлийн баатар болж байсан. Нийгэмд баялаг бүтээж буй сайхан залуучуудын амьдралыг тасаллаа, бидний хүүхдүүдийг сулла. Хэрэв хүү минь мөнгө завшсан бол эцэг, эх нь ингэж амьдрах байсан уу. Хүүхдээ хоригдсоноос хойш хоол ч хоолойгоор давсангүй” гэж уйлан ярив.

Мөн Г.Батхуягийн ээж Ж.Сумъяасүрэн хүү­гээ ямар хэрэгт яа­гаад холбогдсон тухай тодорхой мэдээлэлгүй байгаа гэнэ. Ямар ч байсан нүүрстэй хол­бог­доогүй, хувийн нэг компанид ажиллаж бай­сан гэв. Тэрээр хүү, оюутан охинтойгоо гур­вуул амьдардаг гэнэ. Жин­хэнэ авлигачдыг илрүүлэх ёстой байгууллага жирийн ардын хүүхдүүдэд зохиомол хэрэг тулгаж байгаа нь буруу гэж үзэж байгаагаа хэллээ.

 

Харин Э.Төмөр­баа­тарын аав А.Эрхэм­баатар энэ хэргийг шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Түүний хүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *