М.Энхболд байгаагүй бол У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат хоёр зодолдож мэдэхээр байлаа

11-р сарын 3, 2017 8:36 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 26
11-3-3

Б.БАЯР

УИХ-ын өчигдрийн чуулганыг олон нийт ойрдоо мартахааргүй “сонирхолтой” болох шиг боллоо. Хэдэн цаг хэрэлдэцгээлээ. Бүр зодолдох дээрээ тулав.

ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат үг хэлээд дуусах үедээ “…Ер нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын эмзэг цэг нь Сангийн сайд нь болчихлоо” гэв. Энэ үед нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Чи муу хулгайч юу гээд байна аа” гээд эхэлсэн байна. Нөгөөх нь дуугүй суусангүй. “…Чи төрөөс мөнгө хулгайлаагүй юу” гэчихсэн байгаа юм. Ингээд хэрүүл даамжирч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Ж.Мөнхбат аа, чиний авлига авч томилсон бүх хүнийг хална” гэж хашгирсан Сүүлдээ бие биеэ “…хулгайч, луйварчин, казиночин” гээд хэлэх хэлэхгүй үгээр л харааж загнав. Ж.Мөнхбатын дараа үг хэлэх байсан Лу.Болд тэдний хэрүүлийг дуусахыг хэдэн минутын турш хүлээсэн юм.

Шуудхан хэлэхэд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат хоёр зодолдоход бэлэн болсон. Хэн хэн нь “тулаан”-аас буцахгүй омогтой гэдгийг хүмүүс гадарлах байх.

Харин УИХ-ын дарга М.Энхболдын үг тэднийг зөөллөж, хэрүүлийг зогсоосон гэхэд болно. УИХ-ын дарга М.Энхболд бол МАН-ын дарга. Тэр утгаараа зандарсаар дуугүй болгож байгаа хэрэг л дээ. Тэрээр “…Дараагийн гишүүн чинь үгээ хэлэх гэж байна. УИХ-ын танхимд ингэж болохгүй” гэж байв.

Ер нь бол эндээс олон зүйл ойлгогдож байна гэдгийг учир мэдэх хүмүүс чуулган тараагүй байхад л яриад эхэлнэ лээ.

Юу гэвэл МАН-д эв нэгдэл туйлаас чухал болсон байна. Тэр эв нэгдлийг нь хэн хангуулж, авч явж чадах вэ гэдгийг энэ намынхан сайтар бодох хэрэгтэйг сануулах хүн олон байна лээ.

Үүнээс гадна М.Энхболдын дараа МАН-ын даргын албан тушаалыг авахаар яригдаж байгаа хүн УИХ-ын чуулганы танхимд, төрийн өндөр сэнтий дээрээс ингэж хэрэлдэж суугааг олон нийт таашаахгүй байна.

Уг нь гаднын улс орны парламентын гишүүд хурал дээрээ зодолдож, ноцолдож байгаа харагддаг л даа. Гэхдээ Монголын төрт ёсны уламжлалд тийм зүйл үгүй юм.

Тиймээс төрийн өндөр дээд албан тушаал хашихад УИХ-ын М.Энхболдын хэрийн зангараг, тулаа хэрэгтэйг өчигдөр бид харлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *