М.Энхболд: Ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувийг Засгийн газар, УИХ-ын гишүүд санал болгосон

9-р сарын 26, 2017 8:45 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 31
9-26-1h

Ч.ОЛДОХ , Т.САЙХАН

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн байхыг шийдэх учраас  олон нийтийн зүгээс хүлээлт дагуулсан МАНын Бага хурал өчигдөр 11:00 цагт товлогдсон ч хугацаанаасаа хоёр цагийн дараа эхлэв. Уг нь Бага хурлын олонх гишүүн цагтаа ирсэн ч Удирдах зөвлөл хуралдаж байгаа хэмээн хүлээлгэсэн.

Удирдах зөвлөлийнхөн Ерөнхий сайдад нэр дэвших гурван хүний нэр дээр тохиролцож, хэлэлцэх асуудлаа тодорхой болгосон нь энэ юм. Бага хурлыг сурвалжлах хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд МАН мандат олгосны дагуу хэвлэлийнхэн  Тусгаар тогтнолын  ордонд орсон. Харин орж гарч буй бусад хүмүүсээс хаашаа орох, хэдэн давхарт гарах, хэнтэй уулзахыгбайцаажбайлаа. УИХын зарим гишүүний туслах гишүүнтэйгээ уулзах гээд орж чадахгүй байна хэмээн үүдэнд зогсч байв. Орсон зарим хүний араассүүлзүүж байгаа нь үүднээс эхлэн харагдаж байлааИйнхүү эхэлсэн Бага хурал дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Тэр нь  МАНын Хяналтын ерөнхий хорооноос  Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, түүнтэй холбоотой хариуцлагын асуудал, 2017 оны арваннэгдүгээр сарын 20-21-нд болох намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох журам, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах тухай байв.

 9-26-1

12:00 ЦАГ

МАНын жирийн гишүүдийн байгуулсанТусгаар тогтнол зуун жилТББаас намынхаа  удирдлагууд болон УИХ дахь гишүүд, Бага хуралдаа  хандан уриалга гаргасан нь  цахим орчинд цацагдав. Уриалгад  “Удахгүй зохион байгуулагдах Намын Их хурлаар хэлэлцэх асуудалддавхар дээл”-ийн асуудлыг оруулан хэлэлцүүлж, цаашид УИХын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр томилогдон, сайдын ажлыг хавсран гүйцэтгэх эсэх, гүйцэтгэх тохиолдолд ямар зарчим баримтлах тухай асуудлаар тодорхой улс төрийн шийдвэр гаргуулах саналыг тавьсан боловч бидэнд дорвитой хариултыг өгсөнгүй.Өнөөдөр хуралдах МАНын Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний ерөнхий дүр зураг гарах төлөвтэй байгааг олон нийт анхааралтай ажиглаж байна. Чухам энэ цаг үеддавхар дээл”-ийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэх зориг, сэтгэлтэй гишүүд Та бүхний дунд байгаа гэдэгт найдаж байна. Биддавхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй юмаа гэхэд ядаж ерөнхий чиг үүргийн яамдаас бусад буюу чиглэлийн яамдынхаа сайд нарыг УИХын гаднаас томилох шийдвэрт хүрч, МАНын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтаа амь оруулах шаардлагатай байна. Энэ асуудал нь шинээр байгуулагдах Засгийн газрын тогтвортой байдал төдийгүй төрийн эрх мэдэл хоорондын харилцан тэнцвэр, хүний эрх, эрх чөлөөний баталгаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй ч УИХын гишүүнээр сонгогдоод хууль тогтоох эрх мэдэлтэй болдгоос биш бүхий л салбарт ажиллах ур чадвар, эрдэм мэдлэгтэй болдоггүйг санах хэрэгтэй. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан УИХ дах МАНын гишүүдээс хэд нь өөрсдөөдавхар дээлөмсөх хүсэлдээ хөтлөгдөн кнопоо дарсныг хэлэхэд бэрх юм. Хатуухан хэлэхэд УИХд сонгогдсон МАНын гишүүдийн хувьд бүгд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж шингэх боломжгүйгээс хойшурдах ажлаа хийжөөрсдийн хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлээд, харин Засгийн газарт ажиллах бололцоотой намын бусад боловсон хүчний ажил эрхлэх боломжийг хаахгүй байх нь шударга ёсонд нийцнэ байх. Учир нь тогоон дотроосоо халиад байгаа албан тушаал, эрх мэдлийн төлөөх хэрүүл тэмцэл хийж буй өнөөдрийн боломжийг МАНын олон мянган гишүүд, дэмжигчдийн хамтын хөдөлмөр зүтгэл бий болгосныг дахин сануулъя.МАНын Бага хурлын гишүүд Та бүхнийг  өнөөдрийн хурлаардавхар дээл”-ийн асуудлыг хөндөн хэлэлцүүлж, намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтыг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байнагэсэн байв.

13:00 ЦАГ

Бага хурал  албан ёсоор нээлтээ хийвМАНын дарга, УИХын дарга  М.Энхболд Бага хурлын 300 гаруй гишүүнд хандсан илтгэлээ сонордуулав. ТэрээрМАН үнэмлэхүй олонх болчихоод анх удаа Засгийн газраа огцруулж байна. Энэ асуудлыг арай өөрөөр шийдэх гээд Удирдах зөвлөлийг хоёр удаа, УИХ дахь МАНын бүлгийг хэд хэдэн удаа хуралдуулсанЗасгийн газрыг огцруулах нь сайн, муу хоёр талтай. Энэ удаагийнх муу үр дагавар бүү дагуулаасай. 2016 оны сонгуулийн дараа шинээр ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувь нь Засгийн газар, УИХын гишүүдийн санал болгосон хүмүүс байна. Шахааны томилгоог зогсоох цаг болсон, хүнийг чадавхи, ур чадвар дээр тулгуурлаж томилдог болъё. Сонгуульд тусалсан, сайн байсан гэдгээр төрийн албанд очдог байсныг болиулья. Хүний нөөцөө эртнээс бэлтгэх, цалин, хангамжийг нь сайжруулах байдлаар бодлогоо өөрчилж шинэчилье”  хэмээн илтгэлдээ онцолсон юм. Улс төр ажиглагч, судлаачид үүнийг  нь намын даргын зүгээс гишүүддээ хаягласан мессэж хэмээн цахим хуудаст  жиргэж байлаа.

13:30 ЦАГ

Хурлын нээж, намын дарга илтгэл тавьсны дараа хуралдаан хаалттай горимд шилжиж сэтгүүлчдийг гаргав.

14:00 ЦАГ

МАНын Бага хурлын 300 гаруй гишүүн  хоёр цаг  гаруй хуралдсаны эцэст завсарлавХуралдаан завсарлангуут МАНын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юмТэрээрУдирдах зөвлөлөөс гурван хүний нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж байна. Энэ хүмүүс бол  Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар юм. Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр  дэвшүүлэхдээ нэг хүн дээр тогтохыг хүссэнгүй, намын Бага хурлын гишүүдэд сонголт хийх боломж олголоо. Дээр нь намынхаа эв нэгдлийг батжуулахын төлөө гурван нэр дэвшигч оруулж, санал хураалгахаар болсон. МАНын Бага хурлаас олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХд өргөн барина. Ялагч бол намынхаа эв нэгдлийг хамгаалсан, намынхаа санаа бодлыг тусгасан, нийгмийн өмнө тулгамдсан олон бэрхшээлийг даван туулах алхам хийх ёстой талаар Удирдах зөвлөлийн гишүүд  ярьсангэв.

Дээрх гурван нэг дэвшигч дээр нэмж  заалнаас нэр  дэвшүүлж болно гэдгийг намын гишүүд хэлж байсан юм. Энэ тухай асуултад  Д.Амарбаясгалан  “Одоогоор заалнаас нэр дэвших хүсэлт гаргасан хүн байхгүйгэлээ. Энэ үеэр  Бага хурлын гишүүд ч бас сэтгүүлчдийн асуултад хариулж, үзэл бодлоо хуваалцаж байсан юмТухайлбал, ХХААХҮийн дэд сайд Ж.Сауле  “Гурван нэр дэвшигч хоорондоо яриад тохиролцоод ороод ирэх байххэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

16:50 ЦАГ

МАНын Бага хурлын завсарлага дуусч  үргэлжлүүлэн хаалттай  хуралдав. Ингэхдээ  Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаарх нэгдсэн дүгнэлтийг хэлэлцэж, Бага хурлын гишүүд асуулт асуужхариулт авах хэлбэрээр хурал үргэлжилж байгаа мэдээлэл байв. Удалгүй  Тусгаар тогтнолын ордны VII давхарт зохион байгуулагдаж байгаа Бага хурлын орчинд хэвлэл мэдээллийнхнийг байршиж ажиллахыг хо­риг­лон I давхар руу буулгав.

17:50  ЦАГ

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх Ёс зүйн ерөнхий хорооны дүгнэлтийн талаар гишүүд хэрэлдэх, бухимдахыг хослуулан хуралдаанаа үргэлжлүүлж байв. Өөрөөр хэлбэл, гадна орчинд цацагдаад байсан МАНын талцал, тэмцлийн талаарх мэдээллүүд дотооддоо гал асааж байсан гэхэд болно.

ДУГААР ШИЛЖИХ МӨЧ БУЮУ 21:15 ЦАГ

Гишүүд асуулт асууж, үг хэлж дуусаагүй МАНын Бага хурал үргэлжилж байв. Нийт 47 гишүүн үг хэлэхээр бүртгүүлсэн ч дөнгөж талдаа ороод байгааг эх сурвалж хэлэв. Үг хэлэх хугацааг таван минутаар тогтоосон учраас хурал  сунжрахаар байгааг ч зарим нь хэлж байсан юм. Гишүүд үг хэлж дууссаны дараа шинэ Ерөнхий сайдыг  тодруулахаар Бага хурлын гишүүд дунд нууц санал хураалт явуулахаар төлөвлөсөн аж. Санал хураалтын дүнг нэгтгэх, тооллогын комиссын дүнг сонсох гэхчлэн  хуралдсаар  бараг шөнө дөлөөр 30 дахь  Ерөнхий сайдын нэрийг  тодруулна. МАНынхан  өмнө нь ч ингэж ирсэн гэдгийг ажиглагчид хэлж байсан юм.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *