М.Даваажаргал: Аав маань тэнгэрт дэвшсэний дараах барилдаанууд амаргүй байлаа

9-р сарын 25, 2018 3:48 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 78
230792-25092018-1537857805-1877788905-0-550x300

Т.САЙХАН

Мэргэжлийн сүмогийн намрын башёд нэг ч уналгүй түрүүлж, хэд хэдэн түүхэн дээд амжилт тогтоосон ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ намрын тэмцээнд 41 дэх удаагаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн гээд мэргэжлийн сүмогийн шинэ дөрвөн дээд амжилтын эзэн болсон билээ. Энэ үеэр  Их аварга М.Даваажаргал Аав маань тэнгэрт дэвшсэн болохоор барилдахад амар байгаагүй ээ. Гэхдээ хичээж зүтгэсний үр дүнд сайхан амжилт үзүүлсэндээ баяртай байна. Эх орондоо ирэхсэн гэж их яарсан. Аавынхаа үүсгэн байгуулсан “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийн “Их шавь” цогцолборын нээлтэд оролцоод буцна. Монголын Үндэсний Олимпийн Хорооноос намайг “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн Элч төлөөлөгчөөр томилсон юм. Энэ чиглэлээр Японд хийх ажил их байгаа”  гэв. Тэрээр Монголын олимпийн багийн Элчийн хувьд тусгайлан захиалж хийлгэсэн, кимоногийн даавууныхаа дээжийг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа. УИХ-ын дарга М.Энхболд Монголд мэргэжлийн сүмогийн холбоо байгуулах ажилд оролцож, түрүү бөхөд гардуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2003 онд санаачилж, бүтээлгэж байснаа дурсав. Хакүхо М.Даваажаргал тэр үед дөнгөж дээд зиндаанд дэвшсэн, энэ цомыг хэзээ нэгэн цагт авна даа гэж бодож байснаа сонирхуулав.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *