М.Базар-Ууган: Байгууллагын хамгийн үнэт хөрөнгө бол хүн

11-р сарын 5, 2014 10:37 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 1195
Энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа “Талх чихэр” компанийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууганыг урилаа.

Д.ОЮУНЧИМЭГ

Энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа “Талх чихэр” компанийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууганыг урилаа. Тус компани жигнэмэгийн шинэ үйлдвэрийн нээлтээ хийсэн билээ.

 

-Танай компани техникийн шинэчлэл, шинэ бүтээгдэхүүн гээд нэлээд олон ажил амжуулж байгаа бололтой. Та жигнэмэг болон багет талхныхаа талаар юу хэлэх вэ?

-Манай компани европ технологийг эх орондоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тиймээс багет талх болон жигнэмэгийг энэ онд шинээр үйлдвэрлэж эхэллээ. Манай улсад импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний чанараас давуу байх, брэнд болгох зорилготой. Дэлхийн олон орны хүмүүс идэх дуртай жигнэмэгтэй эн тэнцүү өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр чармайж байна.

-Байшингаар зүйрлэвэл суурийг нь маш сайн цутгаж чадсан компанийн нэг нь “Талх чихэр”. Нийгэмд өөрийн гэсэн өнгө төрхтэй, байр суурьтай компани, шинээр эхлэж буй бизнесийг удирдахад ялгаатай тал нь юу вэ?

-Байгууллагын хамгийн үнэт хөрөнгө бол хүн. Тиймээс удаан оршин тогтносон компанийн хувьд боловсон хүчин нь бэлтгэгдсэн байдаг. Социализмын үед ЗХУ-д төгсч ирсэн техник, технологийн ажилчид нь бий. Тэд өөрийнхөө залгамж халааг бэлтгэдэг учраас боловсон хүчний дутагдалд орно гэдэг зүйл байхгүй. Харин шинээр босч буй компанийн хувьд ажиллах хүч, хөрөнгө санхүү гээд тулгарах бэрхшээл байдаг. Түүнээс гадна “Талх чихэр” компанийн хувьд брэнд болж чадсан.

-Бизнесийнхэнд тулгардаг бэрхшээлийн нэг нь санхүүгийн эх үүсвэр. Нэлээд шинэчлэлийг хийсэн байгаа харагдсан. Хэдий хэмжээний хөрөнгийг үүнд зарцуулсан бэ?

-Ер нь зээл авдаггүй аж ахуйн нэгж гэж байхгүй л болов уу. Арилжааны банк болон Европын сэргээн босголтын банкнаас үндсэн хөрөнгөө барьцаалан зээл авсан. Зарим нэг төсөлд хамрагдсан нь ч бий. Гэхдээ тендерээр шалгаруулдаг төслүүдэд хамрагдахгүй байх нь олон доо. Манай компанийн хувьд найдвартай зээл төлөгч юм шүү дээ. Зээлийн олон сайн түүхтэй.

-Манай улсын хувьд зээлийн хугацаа богино, хүү өндөр байгаа нь бизнес эрхлэх боломжийг боомилдог гэж ярьдаг. Энэ талаар?

-Бид ихэвчлэн Монголын томоохон банкуудаас зээл завдаг. Мөн гадаадын банкнаас бага зэрэг зээл авсан байгаа. Мэдээж гаднаас зээл авсан ч манай банкуудаар дамжиж орж ирнэ. Тэгэхээр арилжааны банк жуулчлалын хөлс хэмээн тодорхой хувь нэмдэг. Өөрөөр хэлбэл, жилийн 3-4 хувийн хүүтэй авч байгаа зээл 5-6 болдог гэсэн үг.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд хүн бүр л ярьдаг. Анзаараад байхад үйлвэрүүд сав баглаа боодлоо урдаас аваад байх шиг. Танай компанийн хувьд үүнийг хэрхэн шийдэж байна?

-“Об пластик”, “Эко савалгаа” компаниас авч байна. Гэхдээ зарим үед урд хөршөөс авдаг. Яагаад гэвэл ачаалал ихтэй болсон учраас захиалгыг чинь амжуулах боломжгүй гэдгээ манайхан хэлдэг. Тэр үед нь бид урагшаа захиалж авдаг юм. Шинэ бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг дотоодоос бас урд хөршөөс авч байна. Жигнэмэгийн зах зээл өрсөлдөөн ихтэй гэдгийг бүх хүн мэднэ. Тиймээс бид тэр том айлд өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Танайхаас гарч байгаа бүтээгдэхүүний үнэ валютын ханшийн савлагаанд хэр өртдөг вэ. Голлох түүхий эд нь гурил болохоор харьцангуй бага байх болов уу гэж бодох юм?

-Бүх түүхий эд, материалаа эх орноосоо авч чадахгүй байна. Сав баглаа боодол, зарим нэг голлох бүтээгдэхүүнийг гаднаас авдаг. Тиймээс ханшийн өсөлтөд өртөлгүй яахав. Тухайлбал, талханд ордог чанаржуулагч, гүнжидийн үр, нарийн жор гээд бүгдийг нь Европоос авдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа учраас “Об пластик” компаниас бүх баглаа боодлоо авна гэж болно. Гэхдээ тухайн компани ч ялгаагүй ханшийн өсөлтөөс шалтгаалсан үнийн өсөлт гардаг. Учир нь тэд түүхий эдээ гаднаас авч байгаа шүү дээ. Түүнээс гадна манай салбарын тухайд гурил үндсэн түүхий эд. Гэтэл гурилын чанар болоод үнэ улаанбуудайгаас хамаардаг. Энэ ч мөн л үнийн өсөлтөд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг.

-Та бүхний үндсэн түүхий эд гурил гэж байна. Тэгвэл манай үйлдвэрүүдийн гурил шаардлага хангаж байна уу. Учир нь гурилын чанар муудаж байгаа тухай хүмүүс ярьж байна. Харин гурил үйлдвэрлэгчид буудайнаас шалтгаалдаг гэж тайлбарладаг. Танай компани сонголтоо хэрхэн хийж байна?

-Ахуйн хэрэгцээнд гурилын цавуулаг, чийглэг байдал харьцангүй бага мэдэгддэг. Үйлдвэрлэлд тохирохгүй гурил үйлдвэрээс гарч байна. Энэ нь тухайн жилийн улаанбуудайн ургацтай шууд холбоотой гэдэг. Тиймээс бид цавуулаг өндөртэй гурилыг зайлшгүй худалдаж авах шаардлага бий. Тухайлбал, “Атар” талхыг үйлдвэрлэхэд гурилын цавуулаг 26-гаас багагүй, чийглэг нь 12-14 байх ёстой гэсэн стандарттай. Тэгэхээр бид үндэсний үйлдвэрүүдээс авсан гурилыг дангаар нь хэрэглэх боломжгүй болчихдог юм. Хэрэв цавуулаг, чийглэг нь стандарт хэмжээнд хүрэхгүй гурилаар талх хийвэл нягтаршил ихтэй, жин багатай болно. Чанартай, сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд боломжтой бүхий л арга хэмжээг авдаг. Сүүлийн үед хэвлэлээр улаанбуудайн талаар нэлээд бичиж, ярьсан. Тухайн салбарынхны өмнө тулгарч буй асуудлыг би хэлж мэдэхгүй. Одоогоор нэг кг нэгдүгээр гурил 780-810 төгрөг.

-Нэг кг гурилаар хэдэн талх хийх вэ?

-Хоёр талх гарахгүй. Учир нь талхны гол түүхий эд гурил. Нэг талх 600 гр байдаг. Тэгэхээр 1.2 кг-аар хоёр талх бүтнэ. Түүнээс гадна инженер техникийн алба, уур, ус, дулаан цахилгаан гээд талх барихад маш олон дамжлага бий. Энэ бүхэнд гарах зардлыг тооцвол бид 1-2 хувийн ашиг харж ажилладаг хүмүүс шүү дээ. Хэдийгээр хүмүүсийн төлөө ажиллаж байгаа ч бизнесийн байгууллага учраас ашиг харах нь зах зээлийн хууль. Нэг ширхэг талх хийхэд 14 цаг зарцуулдаг. Мэдээж энэ хугацаанд үйл ажиллагааны зардал шингэнэ. Ер нь байдал хүнд байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Атар талхны үнэ бодит байж чадах уу. Яагаад гэвэл хүмүүс янз бүрээр хэлж байна л даа?

-Үйлдвэрээс 1000 төгрөгөөр гардаг. Харин дэлгүүрүүд өөрсдийнхөө үнийг нэмээд 1100-1150 төгрөг болгодог юм. Тиймээс ямар нэг зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн хадгалах орчин нөхцлийг нь шийдмээр байх юм. Учир нь дэлгүүрүүд нарны тусгал тусдаг газар талхаа өрчихдөг. Эсвэл хүйтэн зооринд хийж хурааж байгаад зарах гэхээр тэр нь чанарын шаардлага хангахгүй болдог. Энэ мэтчилэн буруу хадгалалтаас шалтгаалсан горимын алдаа их гардаг. Нэг кг гурилыг 810 төгрөгөөр аваад, нэг ширхэг талхыг 1000 төгрөгөөр зарж байгаа нь хэдий хэмжээний ашигтай ажиллаж байгааг харж болох толь.

-Танайх шинэ технологи нутагшуулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшрууллаа. Үүнийг дагаад ажлын байр өсөх үү?

-Манай компанийн хувьд 600-700 ажилтантай. Шинэ тоног төхөөрөмж суурилуулж шинэ шугам нэмсэн боловч ажиллах хүчний тоо өсөөгүй. Яагаад гэвэл бүрэн автоматжуулсан техник суурилуулсан юм. Мэдээж хүний оролцоо бага гээд ажилчдаа халж, цомхотгосонгүй. Учир нь манай хүмүүсийн дийлэнх нь олон жилийн туршид хүч хөдөлмөрөө зориулсан байдаг. Тиймээс өөр дамжлага руу оруулах зарчмаар зохицуулж байна. Ингээд харвал бид 34 мянган хүнийг аваад явж байна гэсэн үг. Дээрээс нь 10 мянга гаруй хувьцаа эзэмшигч бий.

-Хөрөнгийн зах зээлийн тогоонд чанагдаж, тоглож буй том тоглогчдын нэг нь танай компани. Манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг тодорхойлвол?

-Мэдээж манай хувьцаа нээлттэй байдаг. Өмнө нь ийм байгаагүй. Энэ талаас нь харвал хөгжиж байгаа юм. Мэдээж алдаа, оноо гарч байгаа. Хүнээр тодорхойлвол 18-20 настай залуу гэсэн үг. Энэ насанд алдаа оноо хоёулаа л байдаг шүү дээ. Нөгөө талаараа янз бүрийн сургалт хийж байгаа боловч өргөн цар хүрээ хамарч чадахгүй байна. Хувьцаат компанийн захирлуудын энэ талаарх мэдлэг, мэдээлэл дээшилснээр хувьцааны зах зээл илүү хөдлөх болов уу. Миний бодлоор аль ч салбарт хөгжсөн орны туршлагыг хөрсөндөө суурьшуулах хэрэгтэй байх. Гэхдээ 300-400 сая хүн амтай улстай өөрсдийгөө зүйрлэж, жишиж болохгүй.

-Компаниудад тулгардаг асуудлын нэг нь татвар. Таны хувьд татварын бодлогыг хэрхэн харж байна вэ?

-Манай улс хөгжиж буй орон. Тэгэхээр бүх л хуулиуд нь түүнийгээ дагаад хөгжиж байгаа гэж ойлгож байна. Мэдээж алдаа, оноо байгаа байх. Нөгөө талаасаа татвараас айгаад зугатна гэдэг өрөөсгөл ойлголт. Тэртэй тэргүй үйл ажиллагаа явуулж байгаа бол зайлшгүй татвар төлнө. Энэ нь хуулиар хүлээн үүрэг. Хувьцаат компанийн хувьд засаглал болон хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах нь зүйтэй гэж боддог. Хэдийгээр хөрөнгийн бирж сургалт зохион байгуулж байгаа ч төдийлөн хүртээмжтэй байж чадахгүй байгаа юм. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болов уу. Түүнээс гадна татвар төлөгчдийн дунд төлсөн татварынхаа зарцуулалтад сэтгэл дундуур байдаг. Тэгэхээр сэтгэл харам ханддаг байх. Энэ нь татвараас зайлсхийх шалтгаан болж байгаа юм. Тухайлбал, 100 төгрөг төлвөл 20 төгрөгийг нь нийгэмд зарцуулж байна гэдэг хардлага бий.

-Татвартай холбоотой гардаг бас нэг асуудал нь нэмүү өртөгийн албан татвар. Үүнээс болоод олон компанийн захирал хэрэгт орж байна?

-Манай компани олон байгууллагатай харьцдаг. Бидний тавьдаг шаардлага НӨАТ төлдөг байх. Гэхдээ сүүлийн үед НӨАТ төлдөг компани өссөн нь анзаарагдаж байгаа. Бид хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг. Үндсэн түүхий эд материалынхаа гарал үүсэл, чанарын баталгааг анхаардаг. Тиймээс найдвартай газраас авч байгаа учраас тэд НӨАТ төлөгчид байдаг юм.

-Таны хувьд бизнес хийхэд тулгарч байгаа ямар бэрхшээл байна вэ?

-Хамгийн гол нь боловсон хүчин. Энэ бол зайлшгүй тулгардаг бэрхшээл. Хөлөө олоод ажиллаж байгаа, хүмүүст танигдсан компанийн хувьд ч хүнд асуудлын нэг болдог. Жишээлбэл, уул уурхай, барилгын салбарынхан хөгжөөд ирэхээр залуу ажиллагсдыг өндөр цалин амладаг. Манай залуус тогтвор суурьшилтай ажиллана гэж байхгүй. Өндөр цалинтай ажил олдлоо гэвэл тухайн ажилтан хэл үггүй хаяад явчихдаг юм. Манай компани эрүүл, таатай орчинд ажиллах ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Тухайлбал, 200 гаруй сая төгрөгөөр фитнесс клуб, эрэгтэй, эмэгтэй саун, душ барьсан. Урт хугацаанд ажиллаж байгаа хүмүүс тэдний төлөө хийж байгаа ажлын үр шимийг мэдэрч чадна. Тийм ч учраас сэтгэл хангалуун ажилладаг юм. Бидний хувьд бусад салбарынхан шиг өндөр цалин амлаж чадахгүй ч тав тухтай, таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Мэдээж нийгмийн хариуцлагыг өндөр төвшинд хангахыг боддог.

-Таныхаар компанийн нийгмийн хариуцлага гэж юу вэ. Яагаад гэвэл аймаг, сум, дүүргийн сургууль цэцэрлэгийг засах, шинэчлэх нь хариуцлагаа биелүүлж буйн илрэл гэх нэгэн бас таарч байлаа?

-Ер нь том, том хөтөлбөр хэрэгжүүлээд, тусламж дэмжлэг явуулаад, хэвлэлээр рекламдахыг хэлэхгүй. Мөн буяны байгууллагад хандив өргөснийг ч хэлэхгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр байх ёстой асуудал. Хамгийн гол нь нийгмийн хариуцлага өндөр байна гэдэг нь ажилтан, ажиллагсад, хувьцаа эзэмшигчид болон тэдний ар гэрийхэн рүү чиглэсэн ажил хийх нь чухал. Учир нь, тухайн ажилтан сэтгэл амар байж ажлын бүтээмж өндөр байна. Тэр хэрээр бидний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний чанар тодорхойлогдоно. Энэ нь борлуулалтад ч хамаатай зүйл.

 

 

Нийт: 22 Сэтгэгдэл

Cammie
2016 оны 12-р сарын 2

BS low – raioinaltty high! Really good answer!

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Buy Vytorin Generic For Cialis Auregenerics

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Cialis Como Tomarlo viagra Cialis 20mg Online Apotheke

Kelgrorge
2017 оны 8-р сарын 10

Vente Propecia Canada online pharmacy Generique Tadalis Sx Canada

Rontriets
2017 оны 9-р сарын 30

Amoxicillin And Vitamin Best Price 1mg Finasteride cialis Farmacias De Canada

Rontriets
2017 оны 10-р сарын 3

Synthroid No Prescription Online viagra prescription Online Pharmacy 365 Propecia Pas Cher Canada

Rontriets
2017 оны 10-р сарын 6

Tadacip 20 Canada Cialis Argentina Precios Swelling Amoxicillin Allergy viagra Buy Vigora 100 Cialis Es Bueno

Rontriets
2017 оны 10-р сарын 7

Comprar Cialis En Mendoza Pfizer Viagra For Sale gen health levitra Comprar Cialis Contrareembolso En Espana Vaginal Infections And Amoxicillin

Rontriets
2017 оны 10-р сарын 9

Cheapest Us Pharmacy For Viagra Cialis Grande Bretagne Propecia Abgesetzt levitra professional Levaquin Vs Cephalexin Interaction Generic Acticin Find No Doctors Consult Over Night

Rontriets
2017 оны 10-р сарын 13

Who Send Cialis In Less Than 5 Days Generic Levitra Online Pharmacy 5ml levitra 100mg guaranteed lowest price Metronidazole And Amoxicillin Combination Side Effects Levitra Mit Viagra Kombinieren

Rontriets
2017 оны 10-р сарын 16

Buy Proplanalol Online Uk Amoxicillin And Sore Tooth viagra Levitra Avec Ordonnance Dapoxetina Generico Low Cost

Rontriets
2017 оны 10-р сарын 21

Viagra Otras Pastillas price of levitra in canada Levitra Compresse Essere Finasteride Finpecia Generic Propecia Cialis Soft Generique

Rontriets
2017 оны 10-р сарын 22

Generic Female Cialis levitra 10mg Instructions Priligy Sinus Infection Treatment Amoxicillin Dossage Amoxicillin Trihydrate Picture

Rontriets
2017 оны 10-р сарын 26

Cialis Sevilla Table And Chair Rentals Temple Texas viagra Koi Amoxicillin Dosage Serpina Cialis Vergleich Levitra

Rontriets
2017 оны 10-р сарын 30

Prix Du Cialis Soft France Amoxil Pediatrique Levitra Oro 10 Mg Prezzo viagra online prescription Cialis 20mg 8 St Preisvergleich

Rontriets
2017 оны 11-р сарын 2

Aquafish Cephalexin Propecia Low Risk Of Side Effects Viagra Ansiolitico Per Giovani cialis Order Beta Blockers Viagra Brand Vs Generic

Rontriets
2017 оны 11-р сарын 5

Kamagra 365 Pharmacy Buy Viagra Zenegra Cialis Cardiopatici viagra Buy 250 Mg Amoxicillin Online Propecia Seguro

Rontriets
2017 оны 11-р сарын 18

Levitra Versand Bestellen Venta De Viagra Internet Com Kamagra In Linea viagra Cialis 20 Mg Filmtabl 8 St Discount Levitra Prices Acquista Viagra Senza Ricetta

Rontriets
2017 оны 11-р сарын 24

Drugs33 cialis Viagra Funktioniert Nicht

Rontriets
2017 оны 11-р сарын 30

Amoxicillin Rss Feed Amoxicillin For Tooth Extraction Shipped Ups Clobetasol In Germany generic viagra Buy Xenical Orlistat Canada Cheap On Line Doryx Free Shipping Viagra Phizer

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Trouver Viagra Pas Cher Amoxicillin Overdos Vardenafil Withdrawal cheap cialis Paul

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Taking Cialis With Viagra Buy Wellbutrin Xl Online Uk Effets Indesirables Levitra cialis 20mg price at walmart Giving Your Baby Amoxicillin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *