М.Бадарч: Бичил цэцэрлэгт хүрээлэн ирэх 10 дугаар сард нээлтээ хийнэ

8-р сарын 4, 2016 1:39 pm Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 359
8-4-10h

Ц.БАЯР

Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн  8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн хүрээнд мод тарих,  зам, барилга барих зэрэг бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ ажлын явцын талаар Монголын Байгаль орчны консорциумын тэргүүн М.Бадарчтай ярилцлаа.

8-4-10– Бичил цэцэрлэг байгуулах ажлын явцын талаар танилцуулна уу?

нгөрсөн сардУлаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн  8.4  га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг  байгуулах” төсөл эхэлсэн. Энэхүү бичил цэцэрлэгийн төслийг Монголын Байгаль орчны консорциум төрийн бус байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран боловсруулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг өргөжүүлж, нийслэл хотын  иргэдэд амралт, цэнгээний тав тухтай орчинг бүрдүүлэхэд оршино. Ботаникийн бичил цэцэрлэг байгуулагдсанаар ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хөрсний эвдрэл, цөлжилтөөс сэргийлэх, ойн төрөл зүйлийг хамгаалах зэрэг байгаль хамгаалал, экологийн хувьд ихээхэн ач холбогдолтой болохын зэрэгцээ манай орны  иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудад ойн нөөц болон ойн  төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглах талаар тодорхой мэдлэг олгоход туслах  юм.

-Төслийг ямар байгууллага санхүүжүүлж байгаа вэ?

“Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээ”  олон улсын төрийн бус байгууллага санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалтанд    зориулж 1,3 сая орчим америк доллар зарцуулна. “Ази Номхон далайн ойн тогтвортой менежмент ба нөхөн сэргээлтийн сүлжээолон улсын төрийн бус байгууллага  2007 онд Австралийн Сидней хотноо болсон АПЕК-ийн 15дугаар чуулга уулзалтын үеэр Хятад улс санал болгож Австрали, Америкийн нэгдсэн улсууд ивээн тэтгэж бүс нутгийн Эрчим хүчний аюулгүй байдал, цэвэр хөгжлийг дэмжих, ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор 2008 онд байгуулагдсан, ашгийн бус олон улсын байгууллага юм.  Энэ байгууллага нь иргэд ойгоос үр шимийг нь хүртэхдээ ойн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэхийг дэмждэг. Мөн Ази номхон далайн бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн экосистемийн чанарыг сайжруулах, ойн олон талт үйл ажиллагааг дэмжих, бүс нутгийн хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход туслах зорилготой.Энэ байгууллага зорилгынхоо хүрээнд олон чухал зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2020 он гэхэд бүс нутгийн ойгоор бүрхэгдсэн талбайг дор хаяж 20 сая га хүргэж нэмэгдүүлэх гэсэн зорилт юм. Энэ зорилтынхоо хүрээнд  манай оронд хэрэгжүүлэх Ботаникийн бичил  цэцэрлэг төслийг санхүүжүүлж байгаа юм.

-Төслийн хүрээнд бүтээн байгуулалтын болон ойжуулалтын ажил хийгдэх вэ?

– Газар шорооны ажил, зам талбайн хучилтын ажил хийгдэх ба нийт 7000 гаруй ширхэг мод тарихаар төлөвлөсөн. Түүнчлэн гэрэлтүүлэг, усан сан, амрах сандал , асар, хашлага, чулуун баримал, чулуун тохижилт, явган болон дугуйн зам, машины зам, зогсоол гэх мэт тохижилт бүтээн байгуулалт, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг цогцоор нь хийх бөгөөд цэцэрлэг маань олон улсын жишигт нийцэхүйц олон талын ач холбогдол бүхий сайхан хүрээлэн болно гэдэгт итгэлтэй байна.

-Хэзээ хүлээлгэн өгөх вэ?

– Цэцэрлэгт хүрээлэнгээ 10 дугаар сарын эхээр дуусгаж хүлээлгэн өгнө. Энэ үед Улаанбаатар хотын иргэд цэцэрлэгт хүрээлэндээ, амрах зугаалах боломжтой болно.

Эх сурвалж: www.polit.mn