М.Анхцэцэг: Агуу түүхтэй эх орноороо бахархах сэтгэл төрсөн

12-р сарын 12, 2017 9:36 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт , Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 25
12-12-5х

Ч.ГАНТУЛГА

Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ. Дэлхийн аваргын анхны хүрэл медалийг М.Анхцэцэг эх орондоо авчирсан юм. Түүнтэй холбогдлоо.

Дэлхийн аваргад амжилттай оролцсонд баяр хүргэе. Сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Энэ медаль ганцхан миний хөдөлмөр биш. Дасгалжуулагч багш, Монголын хүндийн өргөлтийн холбооныхон, үргэлж тусалж дэмждэг гэр бүл, захыг минь мушгиж, амжилт хүссэн монголчуудын амжилт юм шүү.

Дэлхийн тавцанд монгол гэж дуудуулахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж, өөрийн эрхгүй омогших, агуу түүхтэй эх орноороо бахархах сэтгэл төрсөн. Медалийн тавцанд зогссоноороо цаашдын тэмцээндээ илүү их амжилт гаргахсан гэсэн хүсэл оргилж байлаа.

Түлхэлттэй өргөлтийн тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ шийдвэрийг өөрөө гаргасан уу?

-Бага зэргийн бэртэлтэй байсан. Бэртлээ сэдрээчихвэл дараа дараагийн бэлтгэл сургуулилт, амжилтад сөргөөр нөлөөлнө. Тиймээс багштайгаа ярилцаж байгаад энэ төрөлд оролцохгүйгээр шийдсэн.

Хэрэв энэ төрөлд оролцсон бол медалийн өнгөө хувиргах боломж бий гэж байсан?

-Хэрэв энэ төрөлд өргөсөн бол мөнгөн медалийн болзол хангах бүрэн боломж байсан.

Гэхдээ харамсах хэрэггүй байх. Энэ бол Монголын хүндийн өргөлтийн спортод өөрийн чинь оруулж буй том хувь нэмэр гэж харж, бахархах хүн олон байна?

-Баярлалаа. Дараагийн тэмцээндээ илүү амжилт гаргахын төлөө хөдөлмөрлөх болно. Ирэх жилийн дэлхийн аваргаар медалийн өнгөө хувиргана. Зөвхөн би ч биш манай тамирчдад энэ боломж бүрэн бий.

М.Анхцэцэгийг дүү нартаа үлгэр дууриал үзүүлдэг, зааж зөвлөдөг гэж шигшээ багийнхан нь үнэлдэг юм билээ?

-Биднээс насаар бага, олон хүүхэд энэ спортод дурлаж, хичээллэж байна. Тэдэнд өөрийн мэддэг бүхнийг хэлж, зааж өгөхсөн гэж боддог. Ирээдүйд манай улсаас олон олимпийн аварга төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Түүний эхлэлийг нь М.Анхцэцэг тавиасай. 2020 оны олимп ч ойрхон байна?

-Энэ эрчээрээ бэлтгэлээ таслахгүйгээр хичээх болно. Хувийн амжилтаас гадна багаараа амжилт гаргахыг хүсч байна. Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд багаараа сайн оролцож, жин бүрт өрсөлдөх эрх авахаар зорьж байна.

Хүндийн өргөлтийн тамирчдын амжилт Хосоо багштай салшгүй холбоотой байх?

-Багш минь өөрөө Монголын домог болсон тамирчдын нэг. Тиймээс тамирчин хүний жаргал зовлон, алдаа оноог мэднэ. Багшийнхаа сургаж, заасны хүчинд бид өдий зэрэгтэй яваа. Хэдийгээр бэлтгэлийн үед чанга хатуу ч бусад үед хамгийн зөөлөн хүн. Бидэнд өмнө нь хэн байснаа битгий мартаарай гэж захидаг. Багшийнхаа энэ үгийг алхам бүртээ санаж явдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Agusia
2018 оны 1-р сарын 3

Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том асуудал болж байна. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь зээлдэгчээс зээл авахад хэрэглэгчид байнга санаа зовж байдаг зүйл юм. Харин Alden Moore зээлийн компаний зээлдүүлэгчдийн хувьд энэ ялгааг хийсэн. Тэд $ 75000 зээлийг 2 Стрессгүй,% энэ зээлээр би жижиглэнгийн худалдааны өсөлтийг хуваалцаж чадсан. Өнөөдөр би чин сэтгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байгаадаа баяртай байна. Alden moore зээлтэй холбоо барих зээл хэрэгтэй байна aldenmooresloanfirm@gmail.com ..

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *