Лицензийн наймаанаас хэзээ татвар авах вэ?

6-р сарын 25, 2012 2:06 pm Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 2387

Э.УРАН

 

Ашигт малтмалын газрын ирүүлсэн мэдээ­гээр манай улсад уул уурхайн хүчин төгөлдөр бүртгэлтэй 3692 тусгай зөвшөөрөл бий. Эзэмшигч компаниудын нэр нь ч тодорхой. Харин энэхүү жагсаалт хэр бодитой вэ гэдэгт эргэлзээ төрөхөөс аргагүй. Нэг хүнд уул уурхайн бизнес эрхлэх санаа төрөөд хөөцөлдсөөр байгаад тусгай зөвшөөрөл авч дөнгөнө. Харин түү­нийгээ ажиллуулах чадал нь хүрэхгүй болохоор хэн нэгэнд зарж орхино. Үүнийг лицензийн наймаа гэнэ. Энэ наймааг сүүлийн жилүүдэд зөвхөн хоёр этгээд хоорондоо биш үндэстэн дамнан хийгдэг болсон. Нэгэнт манай улсын газар нутагт орд эзэмшиж, сэндийчиж л байгаагаас хойш түүний эзэн нь хэн байх нь тийм ч сонин биш. Болд эзэмшиж байгаад Ван авлаа гэж бодъё. Бидэнд ямар ч ялгаа байхгүй. Хамгийн гол нь шинэ эзэн нь тэр ордыг ажиллуулдаг, орлого олдог, татвар төлдөг байх хэрэгтэй. Гэвч лицен­зийн наймаа гэгчээс манай улс хэзээ татвар авдаг болох вэ. Хуулийн цоорхойг хэр­хэн ашиглаж, татвараас зугтдаг жишээг бид Саус­го­­бисэндс, Чалко­гийн хэр­гээс тодорхой мэ­дэр­сэн. Гэвч учир дутагдалтай Ашигт малтмалын тухай хуулиа засч, залруулах тухай ярихгүй хэвээр л байна. Хамгийн сүүлд Монголд хоёр том нүүрсний орд эзэмшдэг Канадын “Про­фесси Коал” компани Брази­лийн “Вале”-гийн охин компани болох “Тефис Майнинг”-аас нүүрсний лицензийг нь худалдан авахаар болсон. Най­маал­цах гэж буй “Туга­л­гатай” болон “Чанд­гана” орд нь нүүрсний нөөцөөрөө Таван­­толгойн дараа оро­хуйц гэж мэргэжлийнхэн үнэлдэг юм билээ. Кана­дын компани энэ хоёр ордыг худалдан авснаар нийт таван тонн коксжих нүүрсний эзэн болно гэсэн үг. Хоёр тал энэхүү худал­дааны гэрээгээ Ашигт малтмалын газарт хүр­гүү­лэн зөвшөөрөл хүсээд байгаа аж. Мэдээж ийм их нөөцтэй ордуудын хувьд нэлээд тооны төлбөр энэ хоёр компанийн дунд яриг­даж байгаа нь лавтай. Тэгвэл манай улс энэ най­маанаас татвар авч чадах болов уу. Канад улстай байгуулсан давхар татва­рын гэрээ гэгч бас л саад болох уу. Хуудуутай хуу­лийн цоорхойг нөхөөгүй цагт бид уул уурхайн сал­ба­раас хүртэх ашгаа бүрэн авч чадахгүй нь. Зөв­шөө­рөл хүсээгүй хэчнээн наймаа далдуур явдагийг бид мэдэхгүй. Энэ бүгд татвараас зайлсхийх таатай арга болдог биз ээ.

 

Нийт: 3 Сэтгэгдэл

Trish
2016 оны 5-р сарын 4

A piece of erditiuon unlike any other!

Makalah
2016 оны 5-р сарын 6

Great blog here! Also your web site loads up very fast! What host are you using? Can I get your afitaflie link to your host? I wish my website loaded up as quickly as yours lol

Deejay
2016 оны 5-р сарын 8

b7Great site here. Lots of blogs like this cover subjects that ar12;#8ne7&t found in magazines. I don’t know how we got on 12 years ago with just newspapers and magazines.26

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *