Лэнс Армстронг сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ

1-р сарын 16, 2013 10:15 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 585
АНУ-ын дугуйчин Лэнс Армстронг телевизийн нэртэй хөтлөгч Опра Уинфригийн нэвтрүүлгээр сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрлөө хэмээн АР агентлаг уламжлав.

АНУ-ын дугуйчин Лэнс Армстронг телевизийн нэртэй хөтлөгч Опра Уинфригийн нэвтрүүлгээр сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрлөө хэмээн АР агентлаг уламжлав. Энэ нэвтрүүлэг нэгдүгээр сарын 17-нд эфирт гарах аж. Сэргээш хэрэглэсэн нь ил болсны дараа түүний “Тур де Франс”-ын долоон түрүүг нь хүчингүй болгосон билээ. Армстронг Америкийн сэргээшийн эсрэг агентлаг (USADA) болон Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагтай (WADA) шүүхдэж болох байсан ч татгалзсан юм. Маш нарийн системтэйгээр сэргээш хэрэглэж байгаад баригдсан дугуйчин Армстронгийн уралдаан тэмцээнд оролцох эрхийг бүх насаар нь хассан билээ.