Лениний музейг авч үлдэх МАН-ын төлөвлөгөө гэв үү?

9-р сарын 23, 2014 8:51 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 891
Лениний музейг МАН-ын эзэмшлээс  төрд эргүүлэн авах шийдвэрийг гурван ч шатны шүүх хэдэн сарын өмнө сүр дуулиантай гаргаж байлаа.

Б.ДАМДИН

Лениний музейг МАН-ын эзэмшлээс  төрд эргүүлэн авах шийдвэрийг гурван ч шатны шүүх хэдэн сарын өмнө сүр дуулиантай гаргаж байлаа. Улмаар уг байранд Батаарын музейг байгуулахаар шийдэж байв. Гэсэн ч төр өнөөг хүртэл Лениний музейг өөртөө авч чадаагүй байна. Учир нь энэ байшинг, газрынх нь хамт МАН-ынхан аль хэдийнэ Г.Алтанд барьцаанд тавиад нэг сая ам.доллар авчихсанаас болоод шүүхийн шийдвэр хэрэгжиж чадалгүй таг гацчихаад байна. Анх найман сарын хугацаатай зээлсэн нэг сая ам.доллараа МАН одоо хүртэл төлөөгүй байгаа ажээ.

Энэ талаар МАН-ын дарга нар ам ангайсангүй. Харин иймэрхүү асуудлын эцэст гуравдагч этгээд буюу Лениний музейн маргааны хувьд төр хохирч үлдэж магадгүй ажээ. Ийм жишиг нэгэнт тогтсон гэнэ. Учир нь тус намаас ийм утгатай “тайлбар”-ыг зарим эх сурвалжаар дамжуулан олон нийтэд өгөөд эхэллээ. Үүний зэрэгцээ МАН уг байрыг төрд алдаж магадгүй гэхдээ Г.Алтанд барьцаалсан гэж учир мэдэх хүмүүс  яриад эхэллээ. Түүнээс биш 2012 оны арваннэгдүгээр сард найман сарын хугацаатай авсан нэг сая ам.доллар байтугайг төлчих чадал энэ намд байгаа гэх.

Үнэхээр ч МАН нэг сая ам.долларын өмнө бөхийх нам биш. Тиймээс дээр хэлсэнчлэн шүүхийн шийдвэр ийн хэрэгжиж чадалгүй нам гацаад, Лениний музейг төр мэдэлдээ авна гэдэг даший шог болж магадгүй нь. Олны яриа ортой гэдэг билээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *