“ЛэндМН” компанийн хувьцааны захиалга эхэллээ

2-р сарын 22, 2018 9:01 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 73
7

Г.НАСАНБААТАР

Энэ жилийн анхны IPO болохЛэндМНкомпанийн хувьцааны захиалга өчигдрөөс эхэллээ. Хиймэл оюун ухаанд суурилан бүтээгдсэн аппликейшнээр богино хугацаанд зээл авах нь Монголын санхүүгийн салбарт цоо шинэ, дэвшилтэт үйлчилгээ болж байна. Үүнийг хэрэглэгчдэд анх таниулсанЛэндМНнь нээлттэй компани болж хувьцааныхаа 25 хувийг хөрөнгийн зах зээлд гаргажээ. Тус компанийн нэгж хувьцааны үнэ 25 төгрөг байна. Анхдагч арилжаагаар таван тэрбум төгрөг босгох аж. Хувьцааг ирэх сарын 7-ыг хүртэл арилжаалах юм байна. Ийнхүү хөрөнгө босгож байгаагийн гол зорилго нь зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд чиглэсэн гэв. “ЛэндМНкомпанийн ТУЗийн дарга Д.БатОчирӨнгөрсөн нэг жилийн хугацаанд манай компани давхардсан тоогоор 140 мянган зээл олгосон. Идэвхтэй 30 мянган зээлдэгчтэй. Бид төлөвлөснөөрөө ажиллавал өөрийн хөрөнгийн өгөөж 20-30 хувийн хооронд тогтвортой явна. Энгийнээр тайлбарлавал 25 төгрөг маань жилд 20-30 хувиар өснө гэсэн үг. Компанийн засаглалд анхаарч стратегийн хөрөнгө оруулагчийг татаж байгаа. Хэдийгээр үйл ажиллагаа жижиг ч гэсэн дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэгЭрнст энд Янг Монголия Аудит”-аар аудитаа хийлгэлээгэв. Нийт худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцох, худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад, энэ хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Мирэ эссет секьюритис Монгол”, аудитын үйлчилгээг “Эрнст энд Янг Монголия Аудит”, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс”, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ эстимэйт” компани үзүүлж буй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *