Леди Гага Лас-Вегаст тоглоно

12-р сарын 26, 2017 10:15 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 9
12-26-6

Х.ОЮУНБОЛД

Поп  од Леди Гага “Парк MGM” зочид буудалтай хоёр жил тоглолт хийх нэг сая.ам долларын гэрээ байгуулжээ. Энэ талаар дуучин болон зочид буудлын захиргааныхан хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Леди Гага “Лас-Вегас нь Элвис Пресли, Тони Беннет, Франк Синатра болон Элтон Жон нар тоглолтоо хийж байсан хот. Би үргэлж Лас-Вегаст тоглохыг мөрөөддөг байлаа. Энэ хотод өмнө нь хийж байгаагүй шинэ шоу тоглолт хийнэ. Намайг энэ шоунд зүрх сэтгэлээ зориулна гэдэгт итгэж болно. Надад  үргэлж итгэдэг шүтэн бишрэгчиддээ баярлалаа. Бүгдээрээ Лас-Вегаст уулзацгаая” гэсэн байна. Харин ойрын хугацаанд түүний тоглолтын тасалбар хэзээ худалдаанд гарахыг Парк театрынхан мэдээлэх ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *