Л.Пүрэвсүрэн: Айлчлал хэдий богино хугацаанд үргэлжилсэн ч үр дүнтэй болсон

10-р сарын 22, 2015 8:38 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 157
12179950_1644251482497630_1528066147_n

Х.Монголхатан

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнөөдөр дөрвөн цагийн ажлын айлчлал хийгээд буцлаа. Айлчлалын үр дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

-Энэ удаагийн айлчлалын үеэр ямар асуудлыг ярилцсан бэ?

-Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Юуны өмнө Их долоогийн гэж ярьдаг, түүний удирдлагуудаас хоёр дахь удаа ирж байгаа хүн бол Ерөнхий сайд Шинзо Абэ юм. Айлчлалын тухайд өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркт болсон НҮБ-ын 70 жилийн ойн чуулган дээр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхийлөгч нар уулзсан. Тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэг эх орондоо айлчлахыг урьсан юм. Ердөө хоёр долоо хоногийн өмнө тэд уулзаж тохироод, бид сар хүрэхгүй хугацаанд бэлтгээд энэ айлчлалыг хэрэгжүүллээ.

Энэ нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны эрч хүчийг улам сэргээж байгаа юм. Дээрээс нь Японы Засгийн газрын зүгээс, Ерөнхий сайд Шинзо Абэгийн зүгээс Монгол Улстай биечлэн тогтоосон харилцаанд ямархуу ач холбогдол өгч байна вэ гэдгийг харуулж байгаа гэж хэлж болно.

-Энэ удаагийн айлчлал дөрвөн цагийн хугацаатай болсон нь ямар учиртай вэ?

-Дөрвөн цагийн айлчлал ч гэсэн үр дүнтэй айлчлал болж байна. Япон Улсын ерөнхий сайд Шинзо Абэ манайхаас цаашаа Азийн таван орон руу айлчилна. Монгол Улсаас буцах замдаа таван орноор дайрна гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа улс төрийн харилцааны талаар нэлээд тодорхой ярилаа. Хоёр жилийн өмнө манай ерөнхийлөгч Токиогоор дайрч Шинзо Абэгийн гэрт нь зочилсон анхны төрийн тэргүүн юм. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарал тавьж, гэргийнхээ хамт өөрийнхөө өргөөнд хүлээн авч уулзсан. Ойр дотно уулзалт болж, улс төрийн харилцаагаа улам өргөжүүлэхийг нотоллоо.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт бид гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр бол Монгол Улсыг биеэ даасан эдийн засагтай, эдийн засгийн хүчин чадал нь сайн байхад тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байгаа.

Баяртай мэдээ гэвэл өнөөдөр өглөө УИХ-аар Монгол, Японы хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгох шаардлагатай гурван ч хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Ингэснээр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр дараа оны эхнээс хүчин төгөлдөр болоход бэлэн болж байна. Энэ бол Монгол Улсын зүгээс байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Үүнийг бас айлчлалын үеэр хоёр талаасаа нотолж ярилцлаа.

Японы талаас Монгол Улсыг тууштай эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхэд дэмжиж туслахаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад өөрийгөө аваад явчих эдийн засаг бүрэлдэн бий болоход Японы тал тууштай дэмжихэд бэлэн байгаа юм байна.

Мөн ашигт малтмалын томоохон төслүүд явах нь чухал байна. Энд Японы оролцоог хангахад бэлэн байна гэсэн.  

-Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь цаашид үр дүнгээ өгөх байх. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

Миний бие Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизүтэй Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гол нь зүүн чиглэлийн төмөр замын асуудал энд яригдаж байна. Урагшаа бол бид нарийн царигтай төмөр замыг БНХАУ-тай хамтраад барьж, УИХ-аас Хятадын зах зээл дээр Тавантолгойн нүүрсийг гаргах шийдвэрээ гаргаад, энэхүү шийдвэр хэрэгжээд явж байгаа.

Зүүн тийшээгээ төмөр зам барих асуудал их чухал байгаа. Ялангуяа эхний ээлжинд Сайншанд руу буюу гол хэсэгтээ хүргэх тухай асуудал яригдаж байна. Үүн дээр Японы тал хамтран ажиллахаар ярив. Эхний ээлжинд энэ төсөл хэр үр дүнтэй байх уу, эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй байх уу гэдгийг энэ арванхоёрдугаар сард багтаагаад ТЭЗҮ хийхээр дээрх санамж бичигт тусгаж гарын үсэг зурлаа. Энэ нь эргээд манай Тавантолгойн ашиглалт, Төмөр замын хөгжилд чухал үүрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Уулзалтаар Японы хөрөнгө оруулалтыг нэмэх талаар ярьсан уу?

-Монголд нэгэнтээ хөрөнгө оруулчихсан байгаа Японы хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг яаж даван туулах уу гэдэг дээр ярилаа. Зөвхөн Японы ч биш гадаадын хөрөнгө оруулагчдад тулгамдаж байгаа энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх ёстой тухай яриагаа үргэлжлүүлэхээр боллоо. Манай талаас Японы зээлээр баригдаж байгаа онгоцны буудлыг идэвхитэй зөв, найдвартай, ашигтай ажиллуулах менежментийн асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл Японы талтай хамтран ажиллая, энэ талын менежментийг ашиглая гэдэг дээр ч ярилцлаа.  

Японы тал бол 1990 оноос хойш манай улсын анхны донор байсан. Шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг сайжруулахад хамгийн их тусалсан орон. Эдийн засгийг сайжруулахад жижиг дунд үйлдвэрт зориулсан хоёр шатны зээл олгож эхэлсэн. Үүний хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар цаашид ярилцаж тохирохоор боллоо. Энэ бол хувийн хэвшлээ дэмжихэд маш дөхөмтэй. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа энэ үед санхүүгийн нэмэгдэл оруулах нь чухал юм гэдгийг ярьж байна.

Мөн банкны салбарыг тогтвортой болгох тал дээр хамтран ажиллахаар болов. Японы санхүүгийн холбогдох агентлагуудтай Монголын тал түлхүү хамтарч ажиллах боломжтой гэдгийг Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийсэн хэлэлцээрийнхээ үеэр нотоллоо.

-Манай уул уурхайн салбарт Японы тал ямар байр суурьнаас оролцож байгаа вэ?

-Энэ оны тавдугаар сард Япон Улсад болсон Никкейчуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ “Азид чанартай дэд бүтэц хийхэд Японы тал анхаарна, дараагийн 5-10 жилийн хугацаанд 110 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг Японы засгийн газраас оруулна” гэсэн мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Монголд энэ боломжийг ашиглах ёстой, Монголын нүүрсний боломжийг ашиглаад, нүүрсийг хийжүүлэх Японы тэргүүний технологийг ашиглахад хамтран ажиллахад бэлэн байна гэсэн. Өнөөдрийн айлчлалын үеэр энэ асуудлаар судалгаа хийе, ажил хэрэг болгох нь зөв гэж яригдав.

Түүнчлэн Шинзо Абэ олон талт бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзсан. Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж ярилцсан. Бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан байгаа. Үүний хүрээнд идэвхтэй хамтран ажиллах тухай ярилаа. Мөн Солонгосын хойгийн асуудал, ер нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал дээр Монгол, Япон улс ойр дотно хамтран ажиллана гэдгийг хоёр тал нотоллоо.

Дараагийн долоо хоногт бид маш том сонгуульд оролцох гэж байна. НҮБ-ын хүний эрхийн комисст сонгогдохоор Монгол Улс анх удаа нэрээ дэвшүүлж байгаа. Энэ сонгууль энэ сарын 28 ны өдөр Нью-Йоркт болно. Сонгуульд Японы тал Монгол Улсыг дэмжихээ илэрхийллээ. Энэ бол маш чухал дэмжлэг байгаа юм. Ирээдүйд Монгол улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэхэд манай талыг дэмжинэ гэсэн. Иймэрхүү тодорхой асуудлаар ярилцлаа.

4 12170623_1644251495830962_511004578_n 12179326_1644251492497629_1551350465_n 12179516_1644251489164296_207569510_n

Нийт: 8 Сэтгэгдэл

Barnypok
2016 оны 12-р сарын 31
matt
2017 оны 1-р сарын 30
Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Viagra Rezeptfrei Auf Rechnung Purchasing Levitra Internet Order Viagra

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Kamagra Jelly Amazon cialis Usa Rx Pharmacy Viagra Generic

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

Para Que Sirve El Medicamento Cialis viagra prescription Comprar Viagra Cialis Y Levitra

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Quando Il Viagra Non Basta buy viagra Viagra Sildenafil Bestellen

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Dutasteride Propecia 1mg cialis Buy Orlistat Capsules

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Priligy Precio En Farmacia Amoxicillin Cheese online pharmacy Buy Albuterol Online India Acquisto Viagra Legale

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *