Л.Пүрэвбаатар: Энэ асуудлыг Засгийн газар дотроо ярих байсан

12-р сарын 22, 2015 9:42 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 63
12-22-2

Б.ЗАЯА

Гадаад хэргийн сайд Л.ПүрэвсүрэнУлаанбаатар төмөр замхувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааны асуудлаар Ерөнхий сайд болон Зам тээврийн сайдад хүргүүлсэн бичиг өчигдөр цахим хуудсуудад тавигдав. Уг албан бичигтТөмөр замын дарга Л.ПүрэвбаатарУлаанбаатар төмөр замхувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэсэн удаа дараагийн мэдэгдэл хийснээс ОХУын тал 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдлээ. Тиймээс Л.Пүрэвбаатарын энэ үйлдэлд анхаарлаа хандуулна уугэжээ. Уг мэдээллийн хариуд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар өчигдөр шуурхай хурал зарласан юм. Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайдад хандсан албан бичгийн талаар тайлбар өгөхгүй юу?

МонголОросын хувь нийлүүлсэн ний­гэм­лэгийг 1949 онд байгуулсан түүхтэй. Хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдэг нь Монгол Улсын компанийн, нөхөрлөлийн болон бусад хууль тогтоомжоор хувьцаат компанийн төрөл рүү ойрхон, хаалттай хувьцаат компани юм. Хоёр улсын, Засгийн газрын гэсэн хаалттай нэрийн хувьцаануудаас бүрдсэн байдаг.

Би МонголОросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга, ерөнхийлөгч, ерөнхий захирал ч биш. Улаанбаатар төмөр зам хэмээх тээврийн байгууллагын замын даргын албан тушаалтай. Замын дарга олон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг сэргийлэхийн тулд нэгдсэн байдлаар удирддаг, зам засвар арчилгааг нэгдмэл технологи зохион байгуулалтаар хэрэгжүүлдэг албан тушаалтан. Өглөөнөөс /өчигдөр/ хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын дарга Л.Пүрэвбаатарыг буруутгасан өнгө аястай баримт мэдээлэл цацагдлаа. Энэ мэдээллийг Засгийн газар дотор, улс дотроо ярих зүйл байсан гэж харж байна. Мэдээлэлд гарсан асуудалд ойлголцол, томъёоллын зөрүү байна. Нэгдүгээрт, төмөр замын засвар үйлдвэрлэл, хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж байгаа замын дарга хувьцааны талаар ярьдаг, хувьцааг хуваарилж хүргэсэн харагдаж байна. Энэ бол замын даргын үүрэгт байхгүй асуудал.

Хоёрдугаарт, хоёр, гурван улсын тухай яриа гарсан байсан. Энэ яриа гарсан эх сурвалж нь Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүх, нөгөө талаас Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунины гарын үсэг зурсанУлаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрюм. Хэлэлцээрийн 4.2-тУлаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор талууд холбогдох бизнес төлөвлөгөө гаргасны дараа энэхүү хэлэлцээрийн талууд болон бусад сонирхсон талуудын оролцоотойгоор тээвэр логистикийн компани байгуулахаар тохиролцовгэжээ. Энэ талаар гадаад яамны шугамаар хэрэгжиж байгаа Хятад, Монгол, Орос гурван улсын яриа хэлэлцээр явагдаж байгаа. Компанийн тухай яриа хэлэлцээр дээр Оросын талаас Зам тээврийн дэд сайд, Монголын талаас Зам тээврийн дэд сайд, Хятадын талаас Төмөр замын удирдах газрын дарга нар өнгөрсөн дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан гурван талт хамтарсан тээвэрлэлтийн компанийг байгуулах тухай баримт байгаа юм. Ингэхдээ ямар хөрөнгө оруулалтаар байгуулах вэ, чиглэл нь УлаанҮдНаушикСүхбаатарЗамынҮүдЭрээн гэж заасан баримт юм. Энэ компанийн хувьцааг Хятад, Монгол, Орос гурав эзэмшинэ. Хятадын талд өгч, дамжуулах гэж байгаа хувьцаа бол тээвэр логистикийн компанийн хувьцааны тухай юм.

Энэ гурван талт тээврийн компанийн нэг чухал оролцогч тал нь Улаанбаатар төмөр зам байх ёстой гэж би үзэж байгаа. Энэ байр сууриа удаа дараа илэрхийлсэн. “Улаанбаатар төмөр замхувь нийлүүлсэн нийгэмлэг тээвэр логистикийн компанийн Монголын талын оролцогч байх саналаа талуудад тавьсан. Монголын төмөр зам зэрэг бусад талууд энэ компанийн нэг тал болохоор санал гаргасан. Бид хоорондоо өрсөлдөж байгаа. Замын даргын хувьд МонголОросын Засгийн газрын хоорондох гэрээ хэлэлцээр бусад компанийн удирдлагын, тэр дундаа хувьцааны асуудалд оролцох боломжгүй. Би үйлдвэрлэл, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа. Гэтэл ийм хүнийг хувьцаа, хамтын ажиллагааны асуудалд татан оруулж, хөндөж ярьж байгаа нь харамсалтай байна.

Тэгвэл Л.Пүрэвсүрэн сайд буруу ойлгосон гэж үзэж байна уу?

Ажил хийж байгаа бидний хувьд асуудлыг өөр, өөрөөр тайлбарлах, томъёолох, өөрөөр ойлгох явдал гардаг. “Улаанбаатар төмөр замхоёр улсын хамтарсан байгууллага. Түрүүний компанийн асуудал гурван улсын гурвуулаа хувьцааг нь эзэмшдэг тээвэр логистикийн компани байгуулах явдал юм. Энэ компанийг байгуулж тээвэрлэгч гэдэг үндсэн үйлчилгээний байгууллагыг бий болгохын тулд хэлэлцээрээр хатуу тохирсон байгаа. Хэрэв тохиролцоонд хүрээгүй тохиолдолд ОХУын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх олон улсын арилжааны Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэсэн заалттай. Хамтарсан компанийг байгуулахаар манай Гадаад хэргийн яам, Зам тээврийн яам яриа хэлэлцээр хийж байгаа. Хамтарсан компанийн нэг оролцогч нь Улаанбаатар төмөр зам байх ёстой гэсэн миний албан ёсны байр суурь байгааг дахин хэлье.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан ОХУын талтай холбогдсон уу?

ОХУын тал энэ асуудлыг ойлгохгүй байх. Төмөр зам удирдаж байгаа хүн тийм том хувьцааны асуудлыг ярьж хэлэлцээд явна гэж бодохгүй шүү дээ.

Таны ярьснаар компанийн нэг оролцогч нь Улаанбаатар төмөр зам байх ёстой гэсэн байр суурьтай холбоотойгоор энэ асуудал яригдсан гэж ойлгож болох уу?

Тээвэр логистикийн компанийг төмөр замууд оролцож байгуулсан туршлага байгаа. Ийм компани Казахстаны нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа. Ийм төрлийн компанийг байгуулвал төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг энэ компани эрхлэн явуулна, “Улаанбаатар төмөр замбол зам, барилга, ашиглалтын компани болно гэсэн зүй тогтол байдаг. Түүнийг төмөр замын салбарт хийж байгаа реформ. Тээвэрлэлтийн компанийн 51 хувийг эзэмших, хамтарсан гурван талт компанийн гол цөм нь Улаанбаатар төмөр зам байх миний байр суурь бодлогыг янз бүрээр ойлгож байгаа юм байна. Үүнийг мушгих, сулруулах шаардлага байгаа юм байна. Манай Засгийн газар хувьцааны асуудлыг хэлэлцвэл Оросын талтай хэлэлцэх ёстой. Засгийн газар хоорондын комиссын хоорондын хурлын уулзалт, комисс дээр яригдсан зүйлүүдээс болж хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа урагшаа явсангүй гэсэн ажил төрлийн саад бэрхшээл байгаа бол Гадаад хэргийн яам, тэр битгий хэл энэ асуудалд намайг холбоотой гэж үзэж байгаа бол надтай үүнийг ярих ёстой. Ийм яриа хэлэлцээр ерөөсөө болоогүй. Төмөр замын дарга гадаад, дотоод яриа хэлэлцээрийг хийх ямар ч шаардлага байхгүй. Би ямар хүмүүстэй энэ яриа хэлэлцээрийг хийгээд яваад байгаагаа сайн мэдэхгүй байгаа. Баримт байгаа бол гаргах хэрэгтэй.

Энэ талаар ОХУаас шаардлага, анхааруулга ирсэн үү?

Ирээгүй. Тийм мэдээлэл ирэх үндэс байхгүй. Оросын тал 1949 оны гэрээ хэлэлцээрийг шинэчлэхгүй гэсэн байр суурь дээрээ хатуу зогсч байгаа. Цаашид Хятадтай төмөр замын салбарт хамтын ажиллагаа явуулбал хоёр тал хоорондоо ярьж тохирсон байх ёстой. Улаанбаатар төмөр зам гэсэн замын даргатай энэ асуудлыг ярьж холбох гэж байгаа бол өөр зорилго чиглэлтэй байж магадгүй.

Гадаад хэргийн сайдын албан бичигт таныг хариуцлага хүлээх ёстойг онцолсон байсан. Хэрэв ийм асуудал яригдвал та хүлээж авах уу?

Би төмөр замын асуудлаар хариуцлагыг 100 хувь хүлээж авах үүрэгтэй ажиллаж байгаа. Төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдал, зам хуваарийн дагуу засвар үйлчилгээг хийхгүй, 16 мянган ажилчдынхаа цалинг тавихгүй байх асуудал цэвэр надтай холбоотой. Харин олон улсын хэмжээнд яригдаад байгаа хувьцаа бол замын даргын хувьд хамааралгүй. Энэ асуудлаар хаанаас, хэнээс, ямар хариуцлага хүлээхээ мэдэхгүй байна.

-1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудал ямар төвшинд явж байгаа вэ. ОХУын тал энэ саналаас татгалзаж байгаа гэсэн байсан?

Монголчуудын сэтгэл санааг зовоож байгаа асуудлын нэг бол энэ. Энд Оросын талын хувийн асуудал, цаашид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинээр баригдах төмөр замуудын өмчлөл хэний мэдэлд байх вэ, хэн операторыг хийх вэ, Монгол Улс төмөр замын нэгдсэн сүлжээтэй байх уу, энд тэнд салангид төмөр зам байх уу үгүй гэдэг дээр санаа зовж, Хятадтай холбож байгаа төмөр замын хөгжил дэвшил ямар чиглэлтэй байвал хоёр улсад хэрэгтэй вэ гэдгийг том улс орон бодож байгаа зүйл байгаа байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *