Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах эрхгүй

6-р сарын 15, 2018 5:20 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 150
227015-15062018-1529050771-472645421-2-550x300

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /06.15/ Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу очиж мэдүүлэг өглөө. Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнгөрсөн өвөл Г.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн Б.Хурцын эсрэг байр суурь илэрхийлсэнтэй холбоотой АТГ-аас дууджээ. Тэрээр “Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Монголын нийгэмд нэг хэсэг дуулиан гараад мартагддаг боллоо. 60 тэрбумын хэрэг гэх маш бодитой бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрэв энэ хэргийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрөө биш бол одоо энэ хэргийг шалгаж, цэг тавиач ээ гэж байр сууриа илэрхийллээ.   “Хэрэв би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ” гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Хаана явна вэ. “Амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно.   гэсэн Ерөнхий сайд хаана явна вэ. “Хэрэв би Хууль зүйн сайд болбол шударга хуулийн хайчийг ажиллуулна” гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ?  Яагаад ийм дуулиант хэрэг шийдэгдэхгүй хэр нь УИХ-ын гишүүдийн зохион байгуулсан нээлттэй сонсголын араас хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо.  Хувь хүний хувьд энэ асуудал дээр тэвчээр алдагдаж байна. Төрийн ордонд зөндөө хашгирлаа, болдоггүй юм байна. Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нэгдэж, орон даяар шударга ёсны тэмцлийг эхлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Дэлхийн улс орнууд асуудлыг өөрөөр хардаг боллоо. 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж бодож байна. Тийм учраас сайн дураараа УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ, Прокурорын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр болтол би УИХ-ын нэгдсэн чуулганд суухгүй гэдгээ мэдэгдэж байна гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Нийт: 3 Сэтгэгдэл

Ард
2018 оны 6-р сарын 16

Хулгайчуудийн дунд сууснаас ядуу ардуудтайгаа нэгдсэн нь дээр

Duuree
2018 оны 6-р сарын 17

zov sh dee. ene huniig demjij bgaa. zov hun, zov uzel bodoltoi. Oyunerdenee chi chadnaa

ииыиы
2018 оны 6-р сарын 27

ЭНЭ ЭНхболд УБ-ын бүх газрыг зарж хүн явах, машин хүрэх, эмнэлэг гал командын йүлчилгээ авах АРД ТҮМНИЙ эрхийг ХААЖ ХАЯЧИХААД ЯАГААД ИЧИХ ч ҮГҮЙ УЛАМ ШУНААД ЯВАД БДАГ БНА АА

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *