Л.Гансүхийг шүүх хурал ба “Н.Алтанхуяг чинь овоо гар юм” гэх эерэг үнэлгээтэй долоо хоног

9-р сарын 20, 2015 4:18 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 181
hhzms

Д.АРИУН

Өнгөрч буй долоо хоног буюу есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Монгол Улсад болсон онцлох үйл явдлуудыг www.zms.mn тоймлон хүргэж байна.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей Улаанбаатарт

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейн 2015 оны намрын чуулган Улаанбаатар хотноо есдүгээр сарын 16-17-нд боллоо. Эгнээндээ 57 орныг нэгтгэсэн энэ байгууллагад Азиас анх элсэн орсон улс нь Монгол бөгөөд чуулганыг нь улсдаа зохион байгуулснаараа мөн л анхдагч: Чуулганд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцлоо. Чуулганаар европын өмнө тулгамдаад байгаа дүрвэгдсийн хямралын асуудлыг хэлэлцэж, дүрвэгсдийг хамгаалах чиглэлд улс орон бүр эв санаагаа нэгтгэхийг уриаллаа.

ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейд оролцсон ОХУ-ын Төрийн Думын дарга Сергей Нарышкин дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа энэ үед ОХУ Украйнаас нэг сая гаруй дүрвэгч хүлээж аваад байгаа тухайд олон улсыг анхаарлаа хандуулахыг уриалсан бол Украйны төлөөлөгчид тусгайлан хэвлэлийн бага хурал хийлгэж, ОХУ-ыг шүүмжиллээ.Өөрөөр хэлбэл, ОХУ, Украйны хоорондын зөрчил ЕАБХАБ/-ын Парламентын ассамблейд ч үргэлжлэв.

Дэлхийн бараг 50 шахам орны төлөөлөгч хүрэлцэн ирсэн энэ том хурал болж байгааг Улаанбаатар хотынхон алхам тутамдаа мэдэрч өнгөрүүлсэн. Учир нь хотын төв замын хөдөлгөөнийг тодорхой чиглэлүүдэд хааж, хязгаарлаж, томоохон зах худалдааны төвүүдийг есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд хаасан билээ.

Л.Гансүх нарыг шүүх хурал ба “Н.Алтанхуяг чинь овоо гар юм” гэх эерэг үнэлгээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх болон “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон компанийн захирал, нягтлан бодогч нарыг шүүх хурал есдүгээр сарын 15-нд эхэлж, гурван өдөр үргэлжилсэн ч дуусаагүй шинэ долоо хоногийг угтаж байна. Шүүх хурлын нээлттэй, телевизээр шууд дамжуулж байгаа.

Хохирогч тал болох Багануур хувьцаат компанийн захирал “Хохирсон эсэхийг шүүх л тогтооно” гэж мэдүүлсэн, аудитын дүгнэлт гаргасан аудитор нь “АТГ манай үйлчлүүлэгч” гэж хэлсэн, шүүгдэгч Мөнгөнтуяа “Л.Гансүхэд хэдэн төгрөг өгсөнөө хэл гэж байнга дарамталж байсан” тухай хэлсэн гээд олон нийт төдийлөн мэдэхгүй байсан олон зүйл ил болов. Тэр дундаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдүүлэг олны анхаарлыг ихэд татав. Тэрээр “Нүүрс хөтөлбөр буруу хэрэгжсэн алдаатай гэж байгаа бол наад хүмүүс чинь буруугүй, намайг буруутга, би санаачилж гаргаж ирсэн, бас хэрэгжүүл гэж шахаж хийлгэсэн. Тиймээс буруутан хайгаад байгаа бол намайг буруутга” гэж шүүхийн танхимд мэдүүлэг өгөхдөө онцлон хэлсэн. Өөрийгөө хаацайлж өмгөөлөөгүй, шүүгдэгчийн сандалд суугаа хүмүүсийг буруугүй гэж хэлсэн Н.Алтанхуягийн үг энэ цагт төдийлөн элбэг харагдахгүй гэдэгтэй уншигчид санал нийлэх буй заа. Х.Алтанхуягийн мэдүүлгийн талаар “Н.Алтанхуяг чинь овоо гар юм” гэх эерэг сайн талаас нь харсан  үнэлгээ нэлээд элбэг явна билээ.

Ээлжит бус чуулган  Өршөөлийн хуультай холбоотой асуудлыг эцэслэж дуусгасангүй хаав

УИХ-ын ээлжит бус чуулганаар сайд нарыг томилж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдсэн ч Өршөөлийн хуультай холбоотой асуудлыг эцэслэн дуусгаж чадсангүй, өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийв. Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Уг нь УИХ өмнө нь хаалттай хэлэлцээд олонхий саналаар баталсан атлаа нээлттэй хэлэлцэхээр олон гишүүн саналаа өөрчилж, “Хоригийг хүлээж авна” хэмээн  тоть шиг давтсан билээ. Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хөндөгдсөн бөгөөд үүнтэй холбоотой ажлын хэсгийг УИХ-аас томилчихоод байгаа. Ажлын хэсэгт Өршөөлийн хуулийн хоригийг эсэргүүцэгчид орсон байна гэдэг хардлага ихээхэн явсан бөгөөд эцэстээ Хууль зүйн байнгын хороо ирц бүрэлдэн хуралдаж чадахгүй байсааар ээлжит бус чуулгаа хаав. Ээлжит бус чуулганы хаалттай зэрэгцээд намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тов тодорхой болжээ. Намрын чуулганаар мөн л хамгийн түрүүнд Өршөөлийн хуультай холбоотой асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэхээр заасан байна.

Тэсэрч дэлбэрдэг зүйл олсон тухай дуулиан

Өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын байрны эргэн тойронд гэнэт түгшүүр зарлаад хүмүүсийг байр байшингаас нь гаргав. Шалтгаан нь Халх голоос гранат шиг юм олсон иргэн түүнийгээ бариад тус дүүргийн цагдаа дээр хүрээд ирснээс болсон нь удахгүй тодорхой болов.  Ингэхдээ ном журмын дагуу Зэвсэгт хүчний сапёрын ангийн мэргэжилтнүүдийг авчирч, аюулгүй болгосон байна. Аюултай зүйл байж магад гээд цагдаа дээр бариад ирсэн иргэнийг магтууштай. Бас тэртээ хол Дорнодоос нааш авчрах замд нь тэсэрч дэлбэрчихсэн бол яана гэх айдас бас дагалдах энэ дуулиан хүмүүсийг аюултай байж болзошгүй зүйлтэй болгоомжтой харьцахыг сануулсан нэг  сургамж боллоо.

Үнэгүй бараа авах гэсэн дараалал үймээн болох шахав

“Эксклюзив” компанийн захирал Майцэцэг гэдэг эмэгтэй 150 сая төгрөгийн бараа үнэгүй тараана гэж зарласнаас болоод хороолол дахь дэлгүүрийн өмнө дугаарласан олон хүн сүүлдээ үймээн дэгдээх дөхөв.  Дэлгүүрийн хаалга шилийг хагалж, Баянгол дүүргийн цагдаагаас хүч нэмэгдүүлэн ирсэн гээд юм юм болов.

Үнэгүй бараа авах гэж байгаа тэр олон хүнийг  хараад монголчуудаа ингэж хэмлэлдүүлж байх хэрэг юу байна аа гэдэг бодол өөрийн эрхгүй төрсөн. Үнэхээр хүмүүст үнэгүй бараа хүргэх гэж байгаа бол зохион байгуулалтын хувьд арай л өөр байдлаар хийчих боломж зөндөө байсан. Үнэгүй бараагаа тараах гэж байгааг нь ойлгож болох ч сонгууль ойртсон энэ цаг үед ядарсан монголчуудыг яаж ашиглаж хөдөлгөж болох вэ гэдэг бэлэн тестийг улстөрчдөд хийгээд өгчихөж байгаа юм биш үү гэдэг хардлага ч бас төрөх.

Үндэсний номын баяр

Есдүгээр сарын 19-ний бямба гариг Чингисийн талбай номонд дурлагсдын талбай болж, номын садангууд энд цугларав.  Уншигч, уран бүтээлчдийг уулзуулдаг, номын ертөнцийг амьд, хөл хөөртэй болгодог энэ баярыг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувд зохион байгуулжээ. Нээлтэд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, БСШУ-ны сайд Л.Гантөмөр зэрэг албаны хүмүүс ирж Ерөнхийлөгчийн бичсэн таван боть номын дээжийг орон нутгийн номын сангийн төлөөлөлд гардуулсан юм. Мөн “Тэргүүний уншигч-Д.Нацагдоржийн тэмдэгтэн” шагналаар 20 сурагчийг, шилдэг номын санчдыг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

Энэ аянаас оюутан залуус цөөхөн нь 2-5 ном, зарим нь үүргэвч дүүрэн номтой болжээ. Мэдээж ихэнх ном 20-50 хувь хямдарсны дээр  Ардын уран зохиолч П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Галсан зэрэг утга зохиолын мундгуудаас номыг нь гарын үсэг зуруулж авах ховор боломж тохиосон хэрэг. Номонд дуртай, номыг шимтэн уншдаг хүмүүсийн оюуны цангааг тайлсан номын баярт Монгол Улсын бүх номын сан, ном хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, зохиолч, орчуулагч нараас гадна 21 аймгийнхан  “номын богцтойгоо” зорьж ирсэн нь онцлог байв.  Түүнчлэн “Бид өөрсдөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, “Монголын нууц товчоо”-г хэн сайн мэдэх вэ, “Номтой нөхөрлөсөн хүүхэд нас” танин мэдэхүйн АХА тэмцээн, Монголын зохиолчдын 2015 онд гаргасан уран бүтээлийн үзэсгэлэн гээд номд дуртай хэн бүхэн нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.

Эх сурвалж: www.zms.mn

Нийт: 4 Сэтгэгдэл

Aspen
2016 оны 4-р сарын 29

Hey this is somewhat of off topic but I was wondering if blogs use WYSIWYG editors or if you have to manually code with HTML. I’m starting a blog soon but have no coding knowledge so I wanted to get advice from someone with experience. Any help would be enormously apacreipted!

Jaylynn
2016 оны 5-р сарын 3

Très drôle, on peut en rajouter plein du style (pour ceux qui ont de la mémoire)-dans le monde dès qu’une femme est outragée on pourra l’accueillir en France-Je n’augmenterai pas les impôts car ce n’est pas dans mon programme…-Je veux une république ircesprorhable-c&r©quo;Ãst quand même incroyable qu’on limite les crédits des Français en fonction de leur seul revenu (en d’autres mots=je veux des subprime credits)…

Salomon Shoes
2016 оны 9-р сарын 21

HELLO!My extensive internet lookup has now been compensated with beneficial ideas to talk about with my guests.
Salomon Shoes http://www.salomonshoes.org

brazilian body wav
2016 оны 9-р сарын 23

Charitable vendeur, brazilian body wav https://www.youtube.com/watch?v=T6hp4Ndf7vU conforme, qualité, vigilance alors message agile

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *