Л.Гансүхийг нарыг цагдан хорилоо

9-р сарын 2, 2015 10:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 44
gansuh485250574201411101127

 

Б.ЗАЯА

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнөөдөр өглөө эхэлсэн ч гэрчүүд ирээгүй шалтгаанаар энэ сарын 10 хүртэл хойшиллоо. Дараагийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болох шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргаж, Л.Гансүхийг нарыг цагдан хорилоо. Энэ явдлыг шүүгдэгчдийн өмгөөлөгч Ц.Баасандорж тайлбарлахдаа “Шүүх шинэчлэгдэх биш ухарч байгаа том явдал боллоо. Шүүх өөрөө гэрчүүдийг авчрах ёстой. Гэтэл үүргээ биелүүлэхгүйгээр барахгүй ашиг сонирхлын зөрчилтэй байгаагаа харууллаа. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд дахин хандана” гэв. Энэ удаагийн хуралд гэрчээр оролцохыг хүссэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тайлбар өгсөн юм.  Тэрээр ““Нүүрс” хөтөлбөрийн үр дүнд Засгийн газар, “Багануур” компани, ард иргэд бүгд сэтгэл ханамжтай байсан. Хохирогч байхгүй. Энэ бол Н.Алтанхуягийн нэр хүндийг унагаах гэсэн, Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах гэсэн том санаахрал. Хөтөлбөрийн үр дүнд 170 мянган айл өрх хөнгөлөлттэй нүүрс хэрэглэсэн. Тэд ч гэсэн дуугарах ёстой” гэлээ.

Эх сурвалж: polit.mn