Л.Ганбат: Эссэ бичих даалгавар нэмэгдсэн

2-р сарын 7, 2018 10:40 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 45
9

Б.ТУУЛ

 Боловсролын үнэлгээний төвөөс   элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг  энэ сарын 5-нд орон даяар албан ёсоор эхлүүлсэн. Шалгалтын бүртгэл болон элсэгчдэд дуулгах зарим мэдээллийн талаар  Боловсролын үнэлгээний төвийн Сургалтсудалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.

 Энэ жил улсын хэмжээнд хэчнээн хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа вэ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд өөрчлөлт орсон уу?

Энэ онд улсын хэмжээнд XII ангийг 42 мянга орчим сурагч төгсөнө. Мөн үүн дээр өмнөх онуудад төгссөн 4000 орчим хүүхэд нэмэгдээд, энэ жил нийтдээ 45 мянга орчим шалгуулагч бүртгэлд хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо байгааЭлсэгчид маань нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэлбичгийн шалгалтыг ЭЕШын өмнөх өдөр зохион байгуулдаг зарчмынхаа дагуу авна. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтад хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаврыг нэмж оруулсан. Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн зарчмаар явна. Мэдээж батламж нь тусдаа хэвлэгдэж гарна.

Бусад хичээлийн даалгаварт  өөрчлөлт орсон уу?.

 –Энэ жил англи, орос хэлнийн шалгалтад сонсоод ойлгох чадварын дасгалыг нэмж, хугацааг уртасгасан. Хугацааны хувьд математик, физик, химийн хичээлийн шалгалт 100, бусад хичээл 80 минут үргэлжилнэ.

Жил ирэх тусам элсэгчдийн цахим бүртгэлийн систем боловсронгуй болж байгаа ч гэсэн элсэгчдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаар буруу оруулахаас эхлээд л алдаатай орж байдагЭнэ байдалд хэр анхаарч ажиллаж байгаа вэ. Жишээ нь, хувийн мэдээллийнхээ алдааг яаж засуулах вэ?

Мэдээллийн алдаа гарахаас сэргийлж цахим бүртгэлийг  Улсын бүртгэлийн ерөнхий газрын сервертэй холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон. Тиймээс хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал  сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандах боломжтой. Мөн  бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зурагаа урьдчилж харах боломжтой. Өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байгаа. Энэ жил бид мөн шалгалтын дүнг шууд цацдаг систем нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна

Шалгалтын хураамж хэд байгаа вэ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ эхлэх вэ. Тов нь гарсан уу?.

Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай. Шалгуулагчид бүртгэлийн хураамжаа бүх банкаар төлөх боломжтойгоос гадна Мобикомын кэнди оноог ашиглаж болно. Элсэгчид тавдугаар сарын 15-наас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургадугаар сарын дундуур зохион байгуулах саналыг  БСШУСЯнд тавьсан. Шалгалтын дүн өнгөрсөн жилийн адил долдугаар сарын 1-нд гарна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шалгалт өгөх боломжийг хэр  бүрдүүлэн   ажиллаж байгаа вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШд хамрагдах тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд 2-3 хүүхэд хамрагддаг байсан бол Өнгөрсөн онд 24 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгсөн. Тиймээс манай төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шалгалт өгөх боломжийг олгоход анхаарч ажиллаж байна. Тодруулбалхөгжлийн онцлогт тохируулж, шалгалтад нэмэлт боломж нөхцлүүдийг бүрдүүлэх үүднээс брайль үсгээр хөрвүүлэх, үсгийн фондыг нэмэх, дохионы багш ажиллуулна.

Ярилцлагынхаа төгсгөлд, элсэгчдэд онцгойлон анхааруулж хэлэх зүйл юу байна вэ. Цахим бүртгэл хийх хаяг, бүрдүүлэх бичиг баримтын талаар товчхон мэдээлэл өгөөч. Мөн элсэгчид болон эцэг эхчүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг БҮТтэй ямар утсаар холбогдож авах вэ?

Бүртгэлийг www.eec.mn цахим хаягаар хийх бөгөөд Монгол хэлбичгийн шалгалтаас бусад нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх юм. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх бөгөөд бүртгүүлэхдээ мэдээллээ сайн нягтлах шаардлагатайБүртгүүлэхдээ, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг,  3х4 хэмжээтэй сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг, бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг батлах эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг. Энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна. Шалгуулагч бүр зөвхөн өөрийн имэйл хаягтай байна. Шалгалтын хураамжийг Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Капитрон, Төрийн, Улаанбаатар, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ. Шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн эрхээр шалгах юм.

Бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, санал, хүсэлтийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, 75779498, info@eec.mn, www.facebook.com/eec.mn цахим хуудсаар хүлээн авах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 9

Zenegra 100 Mg Tablets Amoxicillin And Gallstones Cialis 60 buy generic cialis online Kamagra Jelly For Women

Ellgync
2018 оны 6-р сарын 10

Reliable Rx Pharmacy Coupon Codes Nolvadex Medicament Prix Viagra En Pharmacie generic cialis canada Viagra En Malaga Levitra 5mg Vs 10mg Prezzo Viagra Pfizer

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *