Л.Энхболд: Тавантолгойн 49 хувьд үндэсний компаниудыг ч оруул, “Шинхуа” нь ч орог

2-р сарын 3, 2017 9:41 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 27
2-3-1h

Ч.ҮЛ-ОЛДОХ

УИХын гишүүн Л.ЭнхболдыгЯрилцах цагбулангийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа

Тавантолгойн хэлэлцээг  Засгийн газар  хийж эхэлжээ  гэж хэвлэлүүд өнгөрсөн оны сүүлчээс бичсэн. Албан  ёсны  мэдээлэл алга. Өмнөговиос сонгогдсон  гишүүний хувьд та энэ сэдвээр Ерөнхий сайдад  асуулга тавьсны хариу бичгээр ирсэн гэх юм. Бодитой мэдээлэл өгнө үү?

Тавантолгойтой холбоотой асуудал мэдээж олон нийтийн анхаарлын төвд байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч гэсэн янз бүрийн  зөрүүтэй  ойлголтуудаар ярьж, бичиж  байна. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд  сонгогчид маань маш олон зүйл дээр  асуулт тавьж, санал бодлоо илэрхийлж байгаа.

Энэ   үүднээс  та бүхний  ойлголт нэг байна. Би ч гэсэн тийм л байгаа. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдад хандажУИХын гишүүний бүрэн эрхийн хүрээнд  асуулга тавьсан. Хариу нь ирсэн. УИХын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцүүлэх  хүсэлтээ тавьчихсан байгааИнгэхээр олон нийтэд  тодорхой мэдээллүүд очих  болов уу гэж бодож байна. Мөн би хувиараа ч гэсэн уулзаж санал солилцсон. Ерөнхийдөө Тавантолгойд ямар нэгэн хувилбар сонгож эхлээгүй байна. Маш олон хувилбар ярьж байгаа юм байна. Ганц үнэн юм нь юу вэ гэвэл, ямар нэгэн  хувийг зарахгүйМонгол Улсын газар нутгийг худалдахгүйХоёр дахь үнэн нь юу вэ гэвэлбайнгын хороод, УИХаар заавал хэлэлцүүлж батлуулна  гэсэн байгаа. Тиймээс энэ бол дөнгөж эхлэл төдий явж байгаа  процессыг илэрхийлж байна гэсэн үг юм.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд Гэрээний нөхцлийг сайжруулахаар ярьж байгаа

Хэлэлцээрийн тухайд хөшигний цаана худалдах гэж байна. Хятадуудтай хуйвалдаж ямар нэгэн юм хийх гээд байна гэсэн хардлага үүсээд байгаа. Энэ тухайд?

Бидний ойлголтоор, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр  гарсанчлан  Тавантолгойн 49 хувьд   ХятадынШинхуа”, “ЭмСиЭстодорхой хувийг ньЭрдэнэс Тавантолгой мөн тодорхой хувийг эзэмшиж явах юм байна гэсэн мэдээлэл нэлээд гараад байгааМиний хувьд анхаарал татаж байгаа асуудал нь Хятадад 400  сая ам.доллараар  худалдах гэж байгаа гэдэг үнэн үү, худал уу гэдгийг мэдэхийг хүссэн. Энэ нь  худал байсан. Ер нь бол худалдах гэдэг ойлголт байхгүй  гэдгийг би түрүүнд хэлсэн. Үүнийг тайлбарлахад, өнөөдөр тэнд Эрдэнэс Тавантолгой гэдэг оператор ажиллаж байгааГаргасан нүүрсийг нь   “Чалкоөрөндөө аваад байж байна. Тэгвэл энэ операторыг  л солих асуудал юм. Солихдоо Монгол Улсын эдийн засагт  ашигтайгаар, уул уурхайн ямар нэгэн хууль дүрмийг  зөрчихгүй, байгаль орчинд ээлтэйгээр   солих шаардлагатай байна гэж үзэж, Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж байгаа юм билээ. Гол нь эдийн засагтаа хурдан өгөөжөө өгч эхэлье, “Чалко”-ийн өрийг хурдан төлье, гаргаж байгаа бүтээгдэхүүнийг түүхийгээр нь биш баяжуулж гаргая, ядаж угааж гаргадаг болъё, нэмүү өртөг шингээе гэдэг зорилгоор операторЭрдэнэс Тавантолгойгэдэг компани  шууд аль нэг компанитай гэрээ хийх биш  дунд нь сонгон шалгаруулалт зарлан өрсөлдүүлж, хамгийн боломжит хувилбараар оператор хийх компаниа  сонгох ажил явагдаж байгаа юм билээ. Тиймээс  үүнийг манай хэвлэлийнхэн   олон нийтэд зөв ойлгуулах нь чухал.

Тавантолгойн 49 хувь заавал Хятадын  “Шинхуа”-д  байх ёстой юм уу?

Миний хувьд 49 хувьдаа Монголынхоо үндэсний компаниудыг ч оруул, “Шинхуань ч орог, хөрөнгө оруулагчид ч орж ирэг,  51 хувиа Монголын төр өөрөө аваад явбал яасан юм бэ гэдэг саналыг хэлж байгаа. Энэ бол миний зүгээс хэлж буй хувь гишүүний санал. Ер нь бол маш олон хувилбар явж байгаа юм билээ. Түүнээс яг үүнийг нь бариад явна гэдгээ хараахан  шийдээгүй. Хувилбарыг хэзээ ярьж эхлэх вэ гэвэл, хоёр улсын Засгийн газрын  Гадаад харилцааны сайд нарын хооронд яриа,хэлэлцээ явж байна. Тохироонд хүрчихвэл хэлэлцээрээ  худасгаад явах боломжтой болох юм.

Нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна гэж байна. Тэр үйл явц хэдийд эхэлжямар шалгуур тавих  бол?

Оператор аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт одоогоор хараахан  болоогүй. Одоо ярьж буй асуудал нь нүүрсээ борлуулах тухайд сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Тэрийг хэлсэн байж магадгүй. Хамгийн өндөр үнэ нь 70.5 ам.доллар боллоо. Магадгүй дараагийн ээлжийнхийг зарлахдуудлага худалдаа явуулах хугацаа болж байгаа болов уу.

Тавантолгойд оролцох хамгийн боломжтой компани гэхээрЭнержи ресурсгээд ярьдаг. Яагаад заавал тэднийг нэрлэдэг юм бол?

-“Энержи ресурсМонголын үндэсний компаниудын  л нэг. Тэдэнд буруу юм байхгүй. Гол нь оролцоогоо яаж тохирох юм бэ. “Энержи ресурснь хаанаа байх юм бэ, ямар үүрэгтэй оролцох юм бэ тэр нь тодорхой байх ёстой.   ТүүнээсЭнержи ресурснь байна уу, МАК нь орно уу, МАКС нь орно уу надад падлий алга. Гол ньШинхуадач холбогдол өгөөд байгаа шүү дээ. “Шинхуа”-гийн асуудлыг зөв зүйтэй шийдэж өгөөч, Монголын ард түмэнд бодитой мэдээлэл өгөөч гэж байгаа.

Засгийн газар дээр гэрээний нөхцлийг  сайжруулахаар ярьж байгаа гэж  байна. Өмнөх гэрээгээр  дутуу хийсэн, эсвэл алдаа гаргасан,тухайлбал төмөр замаа  яаж  шийдэхээр ярьж байгаа  юм  бол?

-“Шинхуакомпанитай тохирох гээд ярьж байгаа гол асуудал, давуу тал  нь төмөр зам юм. Төмөр замаа өөрсдөө хөрөнгөөрөө барьж  49/ 51 гэж хуваагаад 51 хувийг төрд эзэмшүүлж, 49 хувийг ньШинхуаэзэмшиж байгаад  тодорхой  хугацааны дараа төрд шилжүүлэх  ийм л хувилбар явж байгаа. Тэгэхээр бид нүүрсээ, өнөөдөр  осол гаргаад байгаа  нарийн  замаар явуулаад байх уу, төмөр замаа хурдан бариад ашиглах уу гэдэг асуудал байгаа шүү дээ. Тийм учраасШинхуа”-г сонгоод байгаа. “Шинхуа”-г сонгохгүй гэвэл, “Чалко”-гийн гэрээг дууссан ч гэсэн дахиад таван жилийн гэрээтэй. Тэр нь юу вэ гэвэл, Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс    “Чалко”-гийн өрийг төлсөн ч гэсэн таван жил хамтарч ажиллана  гэсэн дарамт шахалтад нүүрсээ хямдхан  зарж ирсэн. Одоо өрөө төлсөн ч гэсэн тэр нь дахиад таван жил  үргэлжлэх гээд байна. Хэрэв ХятадынШинхуа”-г сонгохгүйгээр аль нэг  гуравдагч юм уу, дөрөвдэх орон ороод ирвэл бидЧалко”-гийн гэрээний асуудлаар Олон улсын Арбитрийн шүүхээр явна шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын газар дахиад нэг асуудлаар Арбитрын  шүүхээр  явах болно. Тэгэхээр гол асуудал буюу  төмөр замын асуудалШинхуяаорж ирсэн нөхцөлд саяын хэлснээр явна. “Шинхуаоператор компаниар  орохдоо тодорхой хэмжээгээр өөрийнхөө хөрөнгийг хийж , нүүрсээ гаргана. Гаргаж ирсэн борлуулалтаасаа  хувиа авч явна гэсэн яриа хэлцлүүд  явж байгаа.

Өнөөдөр Тавантолгойд нөхцөл байдал ямар  байгаа вэ. Тэр дундаа эдийн засаг ямар байна ?

Өнөөдөр байдал хэвийн байгаа. Илүү өндөр ашигтай байна уу гэвэл үгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өслөө, эрэлт хэрэгцээ их байгаа гэдэг үүднээс үнээ  жаахан өсгөөд авсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулсан   27ам.доллар биш,   71.5 ам.доллараар нүүрсээ зараад эхэлчихлээ. Ямар ч гэсэн энэ Засгийн газрын үед  ахиц гарч байгаа. Жаахан ч гэсэн гэрэл гэгээ тусч эхэлсэн.

 

КАЗИНО”-ГИЙН ХУУЛИА БАТАЛЧИХВАЛ ЭДИЙН ЗАСАГТ МӨНГӨ ОРЖ ИРНЭ 

 

Одоо асуултаа жаахан өөрчлөөд Казино байгуулах тухай хуулийн төсөл ямар шатанд явааг асуумаар байна. Та Ажлын хэсгийг ахалж байгаа байх аа?

Казиногийн тухай хуулийг УИХын нэгдсэн  чуулганаар хэлэлцүүлэх ажлыг хариуцсан Ажлын хэсэг гарсан. Ахлагчаар нь миний бие ажиллаж байгаа. Казиногийн хуулийн төсөл  2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өргөн баригдсан. Тэр хуулийн утга, агуулга  алдагдахгүйгээр орж ирж байгаа. Гэхдээ тухайн үеийн Засгийн газрын  бүтэц, агентлаг, холбогдох  газрууд өөрчлөгдсөн, хуульд тусгагдсан хамаарал бүхий  субьектүүд өөр болсон учраас ойлголтоо нэгтгэх ажлууд бий. Дараа нь нэгдсэн ажлын хэсгүүд хуралданаӨмнөх хуулийн концепцийг  нэг их өөрчлөхгүй оруулж ирэхээр  ярьж байгаа. Хууль яагаад  орж ирж байгаа вэ гэвэл, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-т байгаа. Нөгөө талаас, Монголын эдийн засаг ганц уул уурхайн салбараас   хамааралтай явж ирсэн. Уул уурхай зогсвол улс орны эдийн засаг гацдаг ийм л юм руу явах гээд байна. Тэгвэл  аялал жуулчлал гэж том салбар байна шүү дээ. Энэ салбарыг  хөгжүүлдэг гол зүйл нь казиноКазиногийн тухай хуулиа баталж, эрхзүйн орчин бүрдээд ирвэл, маш олон тоглогч гаднаас орж ирнэ. Хөрөнгө  оруулалт татах боломж бүрдэнэ.Валютын урсгал нэмэгдэнэ, жуулчдын тоо өснө, түүнийг дагасан бизнес, үйлчилгээний салбарууд,ажлын байрууд  бий болно. Аялал жуулчлал Монгол Улсын эдийн засагт хоёр дахь том тулгуур болно. Тэр утгаараа Казиногийн хууль нийгэмд байгаа бусад сөрөг үр дагаврыг хааж гарч ирэх юм. Иймд батлах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Монгол жижиг орон, хүн ам  цөөнтэй. Эдийн засаг нь ч жижигхэн.Энэ онцлогийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бол?

Тэнд монгол хүнийг  оруулахгүй, тоглуулахгүй.Байршлын хувьд хоёр,аж ахуй нэгжийн хувьд хоёр байхаар тусгасан.

Казиногийн тухай  хууль батлах, байгуулах ньЭдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-т тусгагдсан. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа  зургаан сар байна  гэсэн. Хууль баталснаар эдийн засагт шууд мөнгө орж ирэх үү?

Аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь 35тэрбум төгрөг байх төслийн санал явж байгаа. Зөвшөөрөл авсан бол түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Ингээд шинэ барилга байшин, дэд бүтцийн асуудал  ажлын байрыг шууд бий болгоно. Түүнч­лэн тоглох орчныг бүр­дүү­лэх зэрэг ажлууд эдийн засгийг  нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь эрх зүйн орчныг бүрдүүлснээр маш их түлхэц  болно.

Бусад улсын жишигтуршлагаас хэр судалсан юм бол?

Дэлхийн ихэнх оронКазино”-той. Хамгийн сүүлд Япон улс Казиногийн тухай хуулиа батлаад гаргачихлаа. Яагаад өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлдэг  энэ улсКазинобайгуулчихав. Эрэлт хэрэгцээ байна, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал салбар гэдгийг ойлгосон учраас тэд хийж байна. Энэ үүднээс манайх ч гэсэн бусад  улсын жишгээс хоцорч болохгүй. Гэхдээ сөрөг үр дагавруудыг хааж өгөөд сайн хэрэгжих хуульзүйн орчин бүрдүүлвэл эдийн засагт чухал нөлөөтэй юм.

Ажлын  хэсэг судалгаа хийжмэдээлэл сайн цуглуулсан байх. Ер нь манайдКазинодалд хэлбэрт л байгаагаас биш  өчнөөн  байдаг юм шиг ээ. Хуульчилж ил болгох л үлдсэн гэх яриа ч дуулддаг?

Би нүдээр харж, нүүрээр тулж орж  үзсэнгүй. Тиймээс мэдэхгүй байна. Дэл сул яриа зөндөө л байдаг. Манай тоглогчид  гадаадад гарч Солонгос, Япон, Макаод тоглож байгаа явдал байнаМонгол Улс  минь гуравхан сая ард түмэнТүүний хэдэн хувь  нь тоглодог юм бэ, хэчнээн хүн мөнгөтэй байдаг вэ. Энэ асуудал. Тиймээс одоогоор монголчуудаа тийш нь  оруулахгүй. Далд тоглоод байгаа хүмүүсийг гаргаж ирж тоглуулах гэж байгаа юм бас биш. Хэнийг тоглуулах гэж байна гэвэл, өнөөдөр мөнгө нь багтаж ядсан, Азийн  улс орнуудад аялж жуулчлангаа казино тоглож байгаа хүмүүсийг дотооддоо оруулж ирж,тоглуулах эрх зүйн орчин бүрдүүлэх тухай ярьж байгаа.

Өнөөдөр манайд мансуурах, сэтгэцэд нөлөөлөх  бодисын наймаа, биеэ үнэлэх гэмт хэрэг  байсаар л байна.Тэгвэл эдгээр хэргүүд, нийгмийн сөрөг асуудлууд казиног  дагаж улам гаардаг. Яаж  хянах вэ

-Хууль нь байдаг ч хяналтгүй  яваад байдаг бол хяналтыг нь сайжруулах ёстой. Хуулиа  хэрэгжүүлдэг  болох ёстой. Нөгөө талаас Казиногийн тухай хууль тэрийг бэлдэж өгч байгаа хууль. Казиног тодорхойлох нэг зүйл  бол камержуулалт. Бүх юм камерын дор, хяналтад  байдаг. Тэгэхээр тэнд тийм зүйлүүд болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Wilhelmina
2017 оны 2-р сарын 12

Thank you! I appreciate your way with words.Rivkah, I applaud that you are talking, thinking and taking action on this.I worry about whether my life insurance $ will go to my beloved if I die (hopefully not anytime soon)…You can leave it to someone, but the life insurance companies often do not want to give the $ to &#dsr0;f2ien82” if the “blood family” contests, even if I haven’t spoken to these people in years.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *