Л.Энх-Амгалан: ЖДҮХС-гаас зээл авсан бол гишүүн, дэд даргаасаа татгалзахад бэлэн

11-р сарын 11, 2018 3:00 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 34
20180609_p1bsslqp62amj13me1o7o1u5gpjs1

 

С.САРУУЛ

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авсан нь ил болсоор байна. Нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, агентлагийн дарга нарын зээл авсан баримт ил болж ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайдын албан тушаалаасаа  огцроод байгаа юм. Харин сайд Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий прокурор оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүйд олон нийт бухимдаж, хариуцлага тооцохыг шаардсаар байгаа юм.

Тэгвэл ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын нэр ил болсоор байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Их хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн жиргээг “Сошиалын сонин” булан онцолж байна. Тэрээр “Ингэж ичих нүүргүй, улс төрийн зорилготойгоор үндэслэлгүй гүтгэж ,бусдын нэр төрд халдах бохир ажиллагаагаа зогсоо.ЖДҮ гээс зээл авсан бол ёс суртахууны болон улс төрийн хариуцлагаа хүлээж УИХ ын дэд даргын болон УИХ ын гишүүнээсээ татгалзахад би бэлэн!!!” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *