Л.Энх-Амгалан: Хөгжлийн банкны асуудлаар З.Энхболд чиглэл өгсөн гэсэн

11-р сарын 19, 2015 8:53 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 59
11-19-1

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХын даргын захирамжаар Хөгжлийн банк болонЧингис, “Самурайбондын хэрэгжилтэд шалгалт хийх ажлын хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан ч өнөөг хүртэл танилцуулахгүй хойшлуулсаар байгаа. Энэ талаар УИХын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.ЭнхАмгалантай ярилцлаа.

Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулах байсан ч хойшлуулсан. Ямар шалтгаанаар хойшлуулсан юм бэ?

Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, “Чингис”, “Самурайбондын хэрэгжилтийн талаар ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах хуваарьтай байсан.

Гэвч хуралдаанд АНын гишүүд орж ирэхгүй байсаар хойшлуулсан. УИХын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хуга­цаанд  таван удаа хуралдсан. Ажлын хэсэгт Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг гишүүн орсон. Мөн Монголбанк, Аудитын ерөнхий газар, Сангийн яамны төлөөллүүд орсон ажлын дэд хэсэг гарсан. Ажлын удирдамжид заасан шалгалтын дүнг Аудитын ерөнхий газар өөрөө шалгаж, хоёр дүгнэлт гаргажээ. Мөн Сангийн яамнаас Хөгжлийн банкыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Манай ажлын хэсэг Аудитын ерөнхий газар, Сангийн яамнаас гарсан дүгнэлтүүд, Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу гаргасан дүгнэлт дээр ажилласан. Ингээд ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг ажлын хэсгийн бүх гишүүнд тараасан. Энэ дүгнэлт дээр миний бие, Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жилсүрэн, Г.Уянга гишүүн га­рын үсгээ зурсан. Харин АНаас орсон Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, Я.Санжмятав гишүүн өнөөдөр гарын үсгээ зурна гэж хэлсэн. Гарын үсгээ зурж бүрдвэл хуваарийн дагуу хэлэлцээд, олон нийтэд ил болгоно.

Шалгалтын дүнгээр хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн гэсэн. Тухайлбал, Увс аймгийн 3.2 км зам барих мөнгө нь хоёр тэрбум байсныг 27 тэрбум болгон өсгөж төсөвт суулгасан гэж байгаа. Үнэхээр ийм зөрчлүүд илэрсэн юм уу?

Ер нь зөрчил, дутагдал маш их гарсан. Ажлын хэсэгт орсон АНын гишүүд ажлын хэсгийн хуралдаанд идэвхтэй оролцож байсан мөртлөө өнөөдөр яагаад энэ дүгнэлт дээр гарын үсэг зурахгүй байна гэдэг асуудал үүссэн. АНын дарга, УИХын дарга З.Энхболд Хөгжлийн банк болонЧингис”, “Самурайбондын асуудлыг АНын бүлгийн хурлаар хэлэлцсэний дараа байнгын хорооны хуралдаанд орно гэсэн чиглэлийг өгсөн гэх албан бус мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, УИХын дарга З.Энхболд нь өөрөө бүлгээрээ хуралдаж байж, энэ асуудлыг шийднэ гэх чиглэл өгсөн гэсэн. УИХын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд ямар нэг байдлаар бүлгийн хуралдаа оролцож, бүлгээсээ чиглэл авна гэдэг бол дэндүү улстөржсөн хэрэг. Зөвхөн Увс аймгийн асуудал гэлтгүй Тендерийн тухай хуулиас эхлээд хууль зөрчсөн олон асуудал бий. Ирэх долоо хоногт байнгын хорооны хамтарсан хуралдаанаар энэ бүх шалгалтын дүнг танилцуулна гэж бодож байна.

Аудитын ерөнхий газраас өнгөрсөн гурав болон зургадугаар сард гаргасан дүгнэлтүүд нь хоорондоо зөрсөн гэж байгаа. Энэ талаар?

Аудитын ерөнхий газраас гаргасан хоёр дүгнэлтийн сүүлийнх нь өмнөхөө бага зэрэг үгүйсгэсэн байгаа. Аудитын ерөнхий газар нэг байгууллага дээр хоёр удаа дүгнэлт, тайлан гаргасан нь хоорондоо зөрсөн. Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжүүдийн юуг нь зөрчсөн бэ гэдэг тайлан ч гарсан. Сангийн яамнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтүүд бий. Тухайлбал, зам барих тендерт тусгай зөвшөөрөл нь гараагүй компаниудад тендер өгч, санхүүжилтийг нь хийсэн тохиолдлууд байгаа. Зарим төсөвт өртөг нь бага гэрээ хийсэн мөртлөө тендерийн хэрэгжилтийн явцад төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн төслүүд бий. Энэ бүхнийг УИХын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу хамтарсан байнгын хорооны хуралдаанаар танилцуулах ёстой. Хэрэв хуваарийн дагуу байнгын хороод хуралдаж, хэлэлцэхгүй бол ажлын хэсгийн дарга миний бие болон гарын үсэг зурсан гишүүд шалгалтын дүнг олон нийтэд ил болгоно гэдгээ хариуцлагтайгаар хэлье.

Ер нь Хөгжлийн банкнаас компаниудад өгсөн санхүүжилттэй холбоотой ямар тодорхой зөрчил илэрсэн бол?

өгжлийн банк 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгож, санхүүжүүлсэн. УИХ-ын гишүүд эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тиймээс энэ зээлийг хэний шийдвэ­рээр санхүүжилт  хий­сэн, яагаад төсөвт өртөг нь нэмэгдсэн гэдгийг тухайн хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Ажлын хэсэг долоон сар ажиллаад, дүгнэлтээ гаргалаа. Дүгнэлтийн дагуу Засгийн газар юу хийх, Хөгжлийн банк алдаагаа яаж засах зэргийг ажлын хэсгээс зөвлөмждөө тусгаад гаргаж өгнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Priligy User Review Viagra Murcia online pharmacy Cleocin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *