Л.Доёд: Өршөөлийг хуулийг ард түмэн хүлээж байсан

8-р сарын 21, 2015 9:25 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 150
zms1

Ч.ЗОТОЛ

Өршөөлийн хууль, улс орны амьдралын талаар олон улсын эдийн засагч Г.Доёдтой ярилцлаа.

Өршөөлийн хуулийг УИХ удтал хэлэлцэж байж баталлаа. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавиад байна.Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?

-Байр суурь гэхээс илүү иргэн хүний хувьд бодлоо л хэлье. Өршөөлийн хуулийг ард түмэн хүсч, хүлээж байсан. Ямар ч байсан УИХ баталж гаргасан. Одоо Ерөнхийлөгч хориг тавьснаар дахиад хүлээлт үүсэх үү гэдэг асуудал гарч байх шиг байна. Ер нь Өршөөлийн хуульд хориг тавихаасаа өмнө тэр тухайгаа эрхэм Ерөнхийлөгч Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хурал дээр нэлээд дэлгэрэнгүй ярина лээ. Тэрэн дотроо авлигын тухай олон зүйл хэлсэн. Хэлсэн үгээс нь ажиглахад нэг л хүнд онцлон чиглэгдээд байгаа юм. Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын цалинг тасархай нэмэгдүүлэх тухайгаа ч амлаад байсан шүү. Шууд хэлэхэд, Н.Энхбаярт л чиглүүлж Прокурорын албан хаагчдыг хошгируулах санаатай нэлээд бухимдсан шинжтэй илтгэл тавина лээ. Өршөөхгүй, өршөөхгүй гээд л. Гадаадад байгаа ах дүү нараа оруулаад ир, мөнгөө оруулаад ир, тэгээд гүйцээ гэж ч байх шиг. Түүнээс нь ямар их өс хонзон санадаг хүн бэ, яасан ч их үзэн ядалт вэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Өс хонзонгоор оюун ухаанаа бохирдуулах нь Төрийн тэргүүн, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хүний ёс зүйд үл нийцэх асуудал шүү дээ. Өнөөдөр хэнээс ч Элбэгдорж өс хонзон санадаг хүн үү гээд жирийн иргэдээс асуухад хэлээд өгнө. Тэрэн дээр өөрөө өнөөдөр ийм байр сууриас хандсан нь харамсалтай. Хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ өгсүүлээд Ерөнхийлөгч биш байна.

 -“Хориг тавих, эсэхээ ард түмнээсээ асуучихгүй дээ” гэсэн яриа хөөрөө хүмүүсийн дунд нэлээд байхшиг?

-Ер нь бол манай Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд гэсэн заалт бий шүү дээ. Ардчилал төгс хөгжсөн орнуудад ард иргэд нь нийтээрээ хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хууль гаргадаг. Манай улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа 1995 баталсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэр хуулийг нэг ч удаа хэрэглэсэнгүй. Ерөнхийлөгч бас өнөөдөр хориг тавихдаа ард түмнээсээ асуусангүй, ганцаараа л шийдлээ. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ?  Яагаад асуудаггүй вэ гэхээр ард түмнээсээ айдаг төрийн тэр л эрхэм асуудаггүй. 1992 оноос өнөөг хүртэл 23 жил Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа хэрэгжүүлэхгүй, ард түмнээсээ нэг ч удаа асуулгүй явна гэдэг нь Монголын төр “Ардчилсан” гэх тодотголтой байх боломжгүй юм. Ер нь Монголд ардчилал байна уу гэвэл байхгүй болчихсон шүү дээ. Хууль бус төртэй болсон байна. Энэ нь англиар “Cleptocracy”засаглалтай гэсэн үг.

Үндсэн хуулиа зөрчөөд явж байгаа. Хууль бус УИХ-тай болчихлоо гэж зарим хүн нь тодорхойлдог. Үнэндээ манайд Үндсэн хуульд заасны дагуу Их Хурлын 76 гишүүнийг ард нийтийн санал хураалтаар шууд сонгоно гэсэн заалт зөрчигдөөд явж байгаа.

Жирийн иргэн бид үүнд санаа зовж бодол саналаа илэрхийлээд дохио сануулга өгөөд байхад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бялуу хуваалцдаг эрх мэдэлтнүүдийн санаа нь өчүүхэн ч зовохгүй байх шиг байна. Бялууныхаа хувь хишгээ авч үлдэх нь тэдний эрхэм зорилго болж, ард түмний эрх ашгийг “Баялгийн хараал”-ын хувь тавиланд орхиж, “Тамын эргүүлэг”-рүү чулуудчихлаа гэж үү? Эрүүл оюун ухаанд багтмааргүй юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлээд байгаа авлига, түүнтэй тэмцэх тухайд та юу хэлэх вэ?

-Үүнийг ярихын өмнө авлига яагаад цэцэглэчихэв. Зөвхөн бизнесийн хүрээнд үү, төр, бизнес хоёрын харилцааны хүрээнд юм уу, сонгуулийн өмнөх улс төрийн сурталчилгааны хүрээнд байна уу. Ер нь авлига хаана байна вэ. Татварын албан дээр үү, гааль дээр үү, мэргэжлийн хяналтын газар уу, зөвшөөрөл лиценз өгдөг болон хууль хяналтын албан байгуулагад байгаад байна уу гэдгийг ярих ёстой. Бүгдэд нь авлига байна. Үүнийг бий болгож байгаа зүйл нь улс төрийн тогтолцоо ”political spoils system”, түүний үр дагавар. Энэ бол Монгол Улсын төр өнөөдөр хууль ёсных уу, үгүй юу гэдэг асуудал. Манайд нэг талаас мөнгөний, нөгөө талаас эрх мэдэлтнүүдийн дарамтын дор сонгууль хийдэг болсон. Засаглаж байгаа намууд нь аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хутгалдаж хандив нэрийн дор эрх мэдлээрээ дарамтлан мөн­гө салгаж авдаг бохир тогтолцоо гай учруулах боллоо.

 Монголд орлого ихтэй цөөхөн компани бий. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэр байсан. Улсын төсвийг бараг дангаараа шахам бүрдүүлдэг учраас “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг засаглаж байгаа нам нь томилдог, түрүүчийн засаглаж байсан нам нь дахин гарч ирж чадаагүй бол дараачийнх нь тэр хүнийг ажлаас халдаг, огцруулдаг оронд нь өөрийн итгэмжит  дуулгавартай намынхаа хүнийг мэргэжил, туршлага, ур чадвар харгалзахгүйгээр томилдог боллоо. Хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой”-г  барьцаалж Хятадын “Чалко” компанииас 350 сая ам.долларын зээл авсан. Түүнийгээ юунд зарцуулсан бэ гээд аваад үзвэл, сонгуулийн сурталчилгаанд хууль бусаар зарцуулсан бололтой. Тэгээд өнөөдөр 350 сая ам.долларын өрнөөс гарч чадахгүй байна шүү дээ. Энэ бол өнөөдрийн манай улстөрийн тогтолцооны гажиг. Үүний үр дагавраар авлига цэцэглэх нь ойлгомжтой. Энэ зөвхөн улстөрийн хүрээнд цэцэглэж байгаа асуудал. Цаашилбал, татвараас зугтана. Авлига өгөөд гаалиар орж ирдэг, татвараа мөн төлөхгүй, лицензийг ч авлига өгч авдаг болчихсон. Хууль бусаар олсон мөнгөө гадаадад Швейцарийн банк, Кайманы арал, Британийн Виржини арал зэрэг газарт нууц дансандаа оруулчихсан хүний тоо манайхаас 40 гаруй байгааг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос мэдээлээд байна. Монголын луйварчдын гадаадад байршуулсан нийт мөнгөний дүн нь 7.0 орчим тэрбум ам.долларт хүрсэн бололтой. Гэтэл манайхан энэ тогтолцоогоо өөрчлөхгүйгээр нэг, хоёр хүнийг баривчилж, өс хонзонгийн сэдлээр асуудлыг шийдэх гээд байдаг. Энэ нь авлигатай тэмцэж байгаа ажил хэрэгч арга хэмжээ огтхон ч биш. Бид ийм байж авлигатай тэмцэж байна гээд, Өршөөлийн хууль авлигачдыг өршөөх гэж байна гэж орилж хашгираад л, ганц хүнд зориулсан гэж хориг тавиад байж болохгүй. Үүнийг иргэд бид ялгаж, салгаж ойлгож байгаа.  Иргэдийнхээ ашиг сонирхолд төрийнхөө бодлогыг нийцүүлэхгүй бол эсэргүүцлийн эцсийн арга хэмжээ иргэний дайн байдаг гэдгийг ой санамжаасаа гаргаж болохгүй.

Ард түмний амьдрал хүнд байна. Улс орны хөгжил ч гавихгүй болчихлоо. Энэ талаар ямар бодолтойбайна?

-Олон улсын эдийн засагчдын томъёоллоор ядуу буурай орнууд “Тамын эргүүлэг”-т орчихдог, хөгждөггүй. Тэрүүхэн тэндээ эргэлдэхээс биш мөнхийн ядуу байдаг. Эрдэс баялагтай хөгжиж байгаа орнууд “Баялгийн хараал”-ын харгайгаар хөгждөггүй. Тэнд эрх мэдэлд ойр цөөн хүн баяждаг, ард түмэн нь ядуурдаг тухай олон улсын эрдэмтдийн судалгааны дүгнэлт гарсан байдаг. Мөн “Баялгийн хараал”, “Тамын эргүүлэг” гэх эрсдэл бий болгодог учир шалтгаан болон зайлсхийх арга замыг ч судлаач эрдэмтэд санал болгосон байдаг. Манайх олон улсын сайн жишгээс суралцсангүй, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын үгийг сонссонгүй, Нобелийн шагналт, дэлхийн нэрт эдийн засагч Жозеф Штиглиц 2005 онд Монголд ирээд “Байгалийн баялаг ба хөгжил” сэдвээр  лекц уншсан. Энэ эрдэмтний  хэлсэн үнэтэй зөвлөмжийг Монголын төр хэрэгжүүлсэнгүй, улам бүр баялгийн хараал руу живээд байна. Н.Энхбаяр “Их өр”-ийг тэглэж Монголын түүхэнд илт тодруунаар тэмдэглэгдэх үйл хийсэн бол өнөөдөр Монгол богино хугацаанд тэрнээс ч илүү өртэй боллоо. Дээр нь ядуурал нэмэгдэх харанга дэлдээд байна. Үүнийг “Тамын эргүүлэг”-т ороод явж байна гэхээс өөрөөр яаж тайлбарлах билээ. “Баялгийн хараал” гэдэг эдийн засгийн үзэгдлийг манайх улам бүр тод харуулж байгаа нь  Монголын эрүүл саруул хүн бүрийг бухимдуулж байна. Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасны дагуу Монголын ард түмэн нэгэн үгээ цуурайтуулж, нэгэн хүчээр дугтрах цаг болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 6 Сэтгэгдэл

Баяраа
2015 оны 9-р сарын 1

Санал нэг байна. Дугтарвал дугтармаар байна шүү. Ганц олдох нас шүү дээ.

Louisa
2016 оны 12-р сарын 1

Well done to think of sohnimteg like that

Melvina
2016 оны 12-р сарын 3

This is just the pefrcet answer for all of us http://dlhtgvpwab.com [url=http://rhmqoo.com]rhmqoo[/url] [link=http://rcxxtrxpg.com]rcxxtrxpg[/link]

Lonitra
2018 оны 9-р сарын 18

Wonderful extlanapion of facts available here. http://ysjjegleki.com [url=http://hdoeay.com]hdoeay[/url] [link=http://qxblpy.com]qxblpy[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *