Л.Бямбажаргал: Монголыг Швейцарьтай жишвэл хоосон арал болоод үлдэнэ

9-р сарын 18, 2015 11:26 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 90
download-(2)

Б.ЭНХЗАЯА

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах саналыг гаргасанМонгол Улс төвийг сахих бодлогоо эрхзүйн хэмжээнд баталгаажуулснаар гарах үр дагаврыг улстөрчид, эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс олон талаас нь тайлбарлаж байна. Улстөрч Л.Бямбажаргалтай ярилцлаа.

download-(2)ssssЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих тухай санал гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр дэмжигдлээ. Хуулийн төсөл боловсруулах ажилдаа ч орлоо. Ер нь Монгол Улсын төвийг сахих бодлого нь юу юм бэ?

Төвийг сахих бол монголчуудын өнө эртний бодлого. Шашин, улс төр, зан заншлын хувьд ч байнга төвийг сахиж ирсэн. Үндэсний сэргэн мандалтын үе 1911 оны хувьсгал ч төвийг сахисан Швейцарь лугаа улс болъё гэсэн бодлого, мөрөөдөл нуугдаж байсан. Гэхдээ энэ үйл хэрэг хэрэгжих явцад хөндлөнгийн оролцоотойгоор Монгол Улсын хувь заяаг дэлхийн тэргүүлэгч гүрнүүд шийдэж ирсэн. Төвийг сахих бол сайхан. Манай улс шиг шашин, боловсрол, бусад улстай харилцаж байгаагийн хувьд ийм сайхан төвийг сахисан улс дэлхийд цөөхөн. Нөгөө талаар төвийг сахих асуудлын сул тал нь юу гэвэл бид өөрсдийн бололцоотой бүх асуудлаар маш олон хүчирхэг алхмуудаас хүссэн хүсээгүй татгалзах шаардлага гарч ирнэ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат анх цөмийн зэвсэггүй бүс болно гээд зарласан. НҮБаас зөвхөн цөмийн зэвсгийн аюулгүй байдлын баталгаа гаргуулж авсан. Гэвч бид тухайн үед маш өндөр хурдтай хөгжих салбараасаа татгалзсан. Манай улс төрөөр бол төвийг сахисан Р.Амаржаргал юу ч үгүй үлдэж, үнэнч байсан зарим гишүүн хэрхэн дэвжиж байгааг харж байна. Товчхондоо төвийг сахисны бодит жишээ энэ.

Монгол Улс төвийг сахиж ирсэн гэдгийг та хэллээ. Ерөнхийлөгч үүнийг зөвхөн агуулгын хувьд хэрэгжиж ирсэн. Хэлбэрийн хувьд тунхаглах нь зүйтэй гэсэн байсан. Үүнийг дэмжих хүмүүс ч байна. Улс орны хөгжилд сайнаар нөлөөлнө гэж. Гэтэл таныхаар бол…?

-“Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаггэж өнөөгийн америкуудын хэлсэн үг бий. Сайхан үгний цаана дандаа сул тал нуугдаж байдаг. Өнөөдөр бид цөмийн зэвсэгтэй хоёр хөрштэй. Мөн энэ үед НҮБын хувь заяа, Европын холбоо яах уу, Ойрхи Дорнодын асуудал гээд хүчирхэг гүрнүүдийн барьж байгаа байр суурь ялгарч эхэлж байна. Тэгэхээр бид энэ үед төвийг сахисан байр суурь барина гэдэг Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн хувь заяанд сөрөг байж магадгүй. Яагаад гэвэл монголчууд 1930-аад оны үед нэг талын байр суурийг барьсныхаа хүчинд 1945 онд тусгаар тогтнолоо олж авч, хүлээн зөвшөөрүүлж ялагч гүрний талд орсон. 1990 оны ардчилсан хувьсгалаа АНУаар хүлээн зөвшөөрүүлж, Элчин сайдын яам нь байгуулагдсан. Тэр тусмаа манай хоёр хөршийн байр суурь, бидний гуравдагч хөрш гэж харж байгаа орнуудын байр суурь хоёрын хооронд их ялгарал, туйлшрал явж байгаа үед бид ингэж зарлах нь манайд таатай зүйл биш гэж улстөрч хүний хувьд дүгнэнэ.

Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог. Энэхүү бодлого эрхзүйн хэмжээнд шийдэгдвэл үүнийг дагаад хоёр хөршийн найрсаг харилцаанд сэв суух үндэс болж мэднэ гэх юм?

Энэ хоёр хөрш тоохгүй. Зүгээр Монгол Улсыг мартчихад л гүйцээ. Дэлхийн түүхтэй мөр зэрэгцэж явсан бол Монголоос авдгаа больчиход л хангалттай.

Бид өмнөд хөрштэйгээ стратегийн бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан. Хойд хөрштэйгээ ямар харилцаатай билээ. Гуравдагч хөрш Японтой харилцаатай болох гэж эрмэлзэж байна. Ийм үед бидМалаа маллаад ууландаа гарлаагэсэн утгатай байр суурь илэрхийлбэл дэлхийн хөрөнгө оруулагчдад эргэлзэх сэтгэл төрүүлнэ. Хөршүүд маань дэлхийн аль ч цэгт цөмийн цохилт өгөх хүчин чадалтай хүчирхэг гүрнүүд шүү дээ. Тавантолгой жилд 30 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай. Бидний мөрөөдлийн тооцоогоор Тавантолгойг 100 орчим жил ашиглана гэсэн тооцоотой. Ингэхдээ 6.5 тэрбум тонн нөөц гарна гэж байгаа. Гэтэл манай өмнөд хөршийн жилийн нүүрсний хэрэгцээ дөрвөн тэрбум тонн. Хятадын нүдээр харахад Монгол нэг жилийнх нь хэрэгцээг ч хангахааргүй байна. Тэгэхээр бид бодит байдлаа зөв харах ёстой.

Тодруулбал?

НҮБын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн таван орон бий. Дээр хэлсэнчлэн яг одоо тэдгээр таван орны зөрчилтэй үе өрнөж байна. Манай хоёр хөрш нөгөө талд нь орж Европын холбоо, АНУ нэг талд байгаа үед бид төвийг сахих тухай зарлана гэдэг хоёр хөрштэйгөө ч биш нөгөө тал руу харилцах гээд байна уу гэсэн сэтгэл төрөхөөр байна. НҮБ ч өөрөө хүч дутаад байгаа үед манайх ингэж зарлах нь мөрөөрөө явж байгаа үйл явцад болгоомжлох сэтгэл төрүүлнэ. НҮБаас манай энхийг сахиулагчдыг анх удаа онцолсон шүү дээ. Уг нь НҮБ дотоод зарчимдаа аливаа нэг улсын зэвсэгт хүчнийг онцгойлж хэлэхгүй гэж заасан байдаг. Гэтэл Монгол Улсыг онцгойлж хэлсэн. Энэ нь бидэнд хангалттай том шагнал.

Ерөнхийлөгч Швейцарь улсыг төвийг сахих сонгодог жишээгээр нэрлэж, Монгол Улс ч энэ улстай нийцсэн бодлоготой гэж онцолсон байсан. Үүнийг та юу гэж үзэж байна?

Швейцарийн жишээг татаж байгаа бол Монгол дэлхий дээр хоосон арал болоод үлдэнэ шүү. Швейцарьт бүх үндэс нь бий болчихсон байсан. Дэд бүтэц, газарзүйн байрлал, уламжлалынхаа хүчээр төвийг сахиж үлдсэн. Манайх бол эсрэгээрээ. Дэд бүтэцгүй. Ядаж дэлхийн бизнесмэн Билл Гэйтсийн өдрийн юм уу, эсвэл жилийн орлогын дайтай мөнгө  хадгалдаг бол манай  улс тийм зүйл ярьж болно. Гэтэл Ерөнхий сайд Кувейтэд очоод хоёр тэрбумын гэрээ хийхэд алж, талахдаа тулж байгаа монголчуудад тийм зүйл ерөөсөө байхгүй.

Тэгвэл энэ үйл явдал цаашид хэрхэн өрнөх бол?

Аюулгүй байдал талаас манайх сул орон биш. Угтаа судлаач, эрдэмтэд тал талаасаа сууж ярилцан, хоёр хөршдөө ч дуулгаж шийдэх асуудал байсан болов уу. Удахгүй болох НҮБын чуулганаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэх байх. Гэхдээ яаралтай шийдчихгүй асуудал. Сүүлд нь хэлэхэд, төвийг сахиж эвтэй, найртай байхыг уриалж болно. ГэхдээМихайлд нэг бодол бийгэдэг шиг цаанаа бодлоготой байх нь зүйтэй болов уу.

Нийт: 2 Сэтгэгдэл

Jodecy
2016 оны 12-р сарын 1

I guess finding useful, reliable inomofatirn on the internet isn’t hopeless after all.

Kaedon
2016 оны 12-р сарын 3

Appceriation for this information is over 9000-thank you!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *