Л.Булгантамир хүүд туслах уриалгыг “Засагт хан” дээд сургуулийн багш, оюутнууд гаргалаа

11-р сарын 9, 2012 1:11 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 401

Д.Сүрэн

Үхтэл үр харам гэдэг дээ. Монголчууд гэнэт хүнд өвчин туссан хүүхдээ хувь заяанд нь даатгаж үлдээдэггүй халуун сэтгэлтэй, халгих зүрхтэй улс юм. Үүний нотолгоо нь хүнд үед хүүхдүүдийн төлөө “За” гэж хэлдэг олон байгууллага, хамт олон  зовсон эцэг, эхэд туслаж, олон хүүхэд эрүүл, саруул болж байсан тохиолдол бий. “Засагт хан” дээд сургуулийн багш, оюутнууд санаачлан Л.Булгантамир хүүд туслах уриалга гаргасан талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд  хоёр нас, долоон сартай Л.Булгантамир хүүг сонсголтой болгохоор уриалж аян өрнүүлж эхэлжээ.

Л.Булгантамир хүү Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн, тархины усан хавантай гэсэн оноштойгоор  тус төвийн мэдрэлийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байжээ. Харин эмчилгээний явцад хэрэглэж байсан хүчтэй эмийн нөлөөгөөр хүүг сонсголоо алдсан хэмээн эцэг, эх нь “ЭМЖЖ” эмнэлгийн мэргэжлийн эмчид хандсан ч төрөлхийн сонсголгүй гэсэн онош гарсан байна. Гэхдээ олдмол болон төрөлхийн сонсголгүйг оношлох боломжгүй байдаг учир өнөөг хүртэл буруутай эмч нартай хариуцлага тооцох боломжгүй өдийг хүрсэн байна.

Харин золоор бяцхан хүүд ирэх сард Канад, Австралийн эмч нар чихний дуран суулгах мэс засал хийлгэх боломжтой болжээ. Засгийн газрын дэмжлэгтэйгээр дээрх мэс засалд хоёр хүүхдийг хөнгөлөлттэй үнээр оруулах болсон байна. Л.Булгантамир хүүгийн хувьд өрөөсөн чихэндээ дунгийн суулгац суулгаснаар бүрэн сонсголтой болно. Мэс заслыг БНХАУ-ын мэргэжлийн эмч нар, монгол эмч нарын хамт ЭМЖЖ эмнэлэгт хийх ажээ. Гэхдээ мэс засал хийлгэхэд санхүүгийн бэрхшээл байгаа тул ийнхүү элэг нэгт Монголчууддаа хандсан мэдээллийг бид бүхэн авсны үндсэн дээр энэ хүүд өчүүхэн ч гэсэн дэмжлэг үзүүлэх зорилгоор оюутнуудынхаа дунд хандивын аяныг өрнүүлсэн билээ.

Бидний цөөхөн Монголчууд бие биедээ сэтгэлийн дэм үзүүлж амьдрахыг тэр тусмаа ялангуяа оюутан, залуучууддаа Л.Булгантамир хүүд туслахыг уриалж байна.

Мэс заслын үндсэн үнэ 29500 ам.доллар бөгөөд Засгийн газрын хөнгөлөлттэй үнээр 19500 ам.доллар буюу 27 сая 500 мянган төгрөгийн арваннэгдүгээр сарын 20-ны дотор төлсөн байх шаардлагатай аж. Л.Булгантамир хүүд туслахыг хүсвэл ХААН банкны 5021463141 дансанд хандив өргөж болох ба хүүгийн аав Д.Лувсансамбуутай 99666647 утсаар холбогдох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *