Л.Батцэнгэлийн туурвил “Миний элсэн цаг”

11-р сарын 21, 2012 3:42 pm Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 550

Ч.Зотол

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэлийн шүлгийн  шинэ түүвэр  хэвлэлтээс гарлаа. Зохиолч номоо “Миний элсэн цаг” хэмээн нэрлэсэн байна.

 “Ганцаардлын харанхуйд

 Гар чийдэн  минь болдог

Гэгээрэхүйн дээд номууд минь” хэмээн номыг эрхэмлэж, өөрөө бас ном бүтээж, бусдыг хөглөж бас хөглөгдөж байдаг эрхэм яруу найрагчийн хувьд энэ  ном анхны бас сүүлчийнх  нь  ч биш.

 Л.Батцэнгэл  2004 онд “Бүсгүй цэнхэр салхи”, 2006 онд “Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат”, 2008 онд “Зүрх сэтгэлээ нэгжнэм”, 2009 онд “Өр зүрхний хавар” номоо тус тус гаргаж, уншигчид болоод утга зохиолын хүрээнийхэн дотор шуугиан тарьж байсан билээ. Түүний туурвилыг хүмүүс эрж сурж, бие биеэсээ сурагласаар хайж олж уншдаг. Тийм болохоор тэрхүү эрэлттэй туурвил хэвлэлтээс гарлаа гэдгийг номын садан хүн бүрт хүргэж байгаа минь энэ. Аливаа цаг үеийн хамгийн мэргэн шүүгчид нь зөвхөн уншигчид байдаг.  

 

Тэгвэл таны өмнө 

 “Итгэл, хайр, хүлээлт

Энэ гурван үг

Элгээ эгштэл санагалзсан

Энхрий түүнтэй минь учруулах

Элсэн цаг юм” хэмээн шүлэглэсэн найрагчийн шинэхэн ном хуудсаа нээлээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *