Л.Батсүх: Авто тээвэр, агаарын бохирдлын хураамжаа хугацаанд нь төлөөрэй

4-р сарын 16, 2013 9:20 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 320
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татвар төлөгчдөд үйлчлэх Тасгийн дарга Л.Батсүхээс автомашины татварын талаар тодрууллаа.

Ч.ОЛДОХ  

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татвар төлөгчдөд үйлчлэх Тасгийн дарга Л.Батсүхээс автомашины татварын талаар тодрууллаа.

 

-Автомашины татвар болон агаарын бохирдлын мөнгийг хамт авах уу?

-Авто тээврийн болон өөрөө  явагч хэрэгслийн албан татвар болон  агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг нийслэлийн хэмжээнд хоёр дахь жилдээ татварын шинэ хууль хэрэгжсэнээр  оны эхнээс хурааж эхэлсэн. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 22-нд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, гурван үе шаттайгаар явуулахаар шийдвэрлэсэн. Нэгдүгээр үе шат, албан татварыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл  эрчимжүүлсэн  байгаа. Нэг цэгийн цонх ажил­луулж, тайланг хүлээж авч байна. Хоёр дахь  үе шат нь  зургадугаар сарын 1-24 хүртэл  хяналт, шалгалт хийнэ.

-Агаарын бохирдлын төлбөр хураах ажил ямар журмаар явагдах вэ?

-Өмнө мөрдөж ирсэн журмаар явагдана. Тээв­рийн хэрэгслийг  онош­логоонд оруулахад утааны тэмдэглэгээ хийнэ. Дизель түлштэй машины хувьд шаталтынх нь дагуу байцаагч нар төлбөрийг хураана. Авто тээврийн албан татварын бүрдүү­лэлтийн ажил гурав дахь жилдээ явагдаж байгаа хэдий ч удаашралтай бай­на. Иймд татвар төлөгчид хууль тогтоомжоо ухам­сар­лаж, сайн дураараа хугацаанд нь татвараа төлөх хэрэгтэй юм. Оношлогооны төвүүдэд хандсан ч тэд татварыг авч байгаа. Мөн татварын албадад энэ ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрөөс эхлэн хүн амын байцаагч нар явуулын цэг ажиллуулна. Иргэдэд хандаж  тээврийн хэрэгслийнхээ татварыг бүрэн төлж, идэвхтэй оролцохыг  уриалъя.

-Аж  ахуйн нэгжийн татварын тайлангийн нэгдүгээр улирлын хугацаа болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Татвар төлөгчид  харъ­яа дүүргийнхээ татварын албанд  санхүүгийнхээ тайланг тушаах  үүрэгтэй. Санхүүгийн тайлан энэ жилээс эхлэн шинэ маягттай болсон. Тайлан тушаах хугацааны хувьд энэ сарын 20-ны дотор гэж  заасан байгаа.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *