Кузбасст морин аялал болно

10-р сарын 11, 2018 2:44 pm Нийтлэгч: Ангилал Энтертайнмэнт Уншсан: 12
mongolderbi-550x300

Д.ЭНХЭЭ

Кемерово мужийн эрх баригчид 2019 онд загалмайтны морин аяллыг бүс нутгийн хэмжээнд явуулахаар төлөвлөж байна хэмээн амбан захирагч Сергей Цивилев бямба гаригт сэтгүүлчдэд мэдээлэв. “Энэ бол Кузбассын олон хотоор аялах үнэн алдартны загалмайтны аялал байгаасай гэж бид хүсч байгаа. Одоогоор бид идэвхтэй ажиллаж байна. Морин аялагчид газар газраас цуглахаар төлөвлөж байгаа. Мариинскаас (Кузбассын хойд хэсэг) эхэлж, бусад хотоос ирсэн морьтнуудтай нэгдэн Кемеровогоор дайрч Новокузнецкийн зүг (Кузбассын өмнөд хэсэг) хөдөлнө. Тэндээс мөн Шерегешээс морьтнууд бидэнтэй нийлнэ”  хэмээн Цивилев тайлбарлав.Бидний санаачилгыг дэмжсэн Тува, Хакас, Красноярск, Алтайн хязгаарын оролцогчид бидэнтэй нэгдэх байх хэмээн тэрээр нэмж хэлэв. Эрх баригчид цаашид энэ морин аялалд Монгол, Казахстан, Хятадын морьтнууд оролцох байх хэмээн найдаж байгаа ажээ. Урьдчилсан байдлаар аяллыг 2019 оны наймдугаар сард Кузбассын мэргэжлийн гол баярын нэг болох “Уурхайчны өдөр”-ийн өмнө зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *