КУРТ КОБЕЙНИЙ 50 НАСНЫ ОЙ

2-р сарын 20, 2017 11:28 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 52
16805055_10211366024202970_828818955_o

Б.БАРС

 

Орчин үеийн хөгжим сонирхогчдын дунд “Нирвана” хамтлагийг мэд­дэггүй хүн хуруу да­рам цөөн биз ээ. Тэгвэл энэ хамтлагийг үүсгэн бай­гуулагч Курт Кобейн АНУ-ын Вашингтон мужийн Абердин хотод яг 50 жилийн өмнө, 1967 оны хоёрдугаар сарын 20-нд төржээ. Курт Кобейний төрөлх Абердин хот Вашингтон мужийн төв Сиэттлээс холгүй оршдог бөгөөд Америкийн орчин үеийн хөгжмийн ертөнц Нью-Йорк, Лос-Анжелес зэрэг томоохон хотын рок соёлыг шагшин магтдаг байснаас биш хаа холын Сиэттлийн дунд түгсэн гранж буюу орчуулбал  “хог хаягдал” хэмээн тоом­­жиргүй нэрлэсэн рокийн өвөрмөц урсгалыг төдийлөн сонирхдоггүй бай­сан нь мэдээж. “Нир­вана” хамтлаг энэхүү сонин содон гранж рокийг 1991 онд “Smells Like Teen Spirit” дуугаараа дэлхий даяар тунхагласан төдийгүй “Х” үеийнхний дуу хоолой хэмээн тоогдох болсон билээ. АНУ-д “Х” гэж “Бэйбибүүмер” хэмээх дэлхийн II дайнаас хойш тө­рөлт огцом өссөний да­раа буюу 1965-1979 оны хооронд төрөгсдийг нэрлэдэг.

“Бэйбибүүмер” үеийн­хэн “Битлз” зэрэг өөрийн шүтээнтэй байсан бол “Нирвана”, нэн ялангуяа тус хамтлагийн үүсгэн байгуулагч Курт Кобейн 1991 онд гарсан “Smells Like Teen Spirit” сингл, “Nevermind” цомгоороо поп од Майкл Жек­соны урд гишгэн биеэ тоогчид гэгдсэн “Х” үеийнхнийг шууд л араасаа дагуулсан гэдэг. Чухам “Нирвана”-гийн энэ амжилтын ачаар олон нийтээс тусгаар бай­сан “хонгил”-ын рок моо­­донд орж дэлхий даяар түгж эхэлжээ. Хэзээ ч жүжиглэдэггүй, сонин содон тайзны дүр үзүүлдэггүй, өдөр тутам өмсдөг хувцастайгаа л тайзан дээр гарч эрээн бараан амьдралыг гоёч­лолгүй хүүрнэн дуулдаг бай­сан Курт Кобейн гэ­нэт ниргэсэн нэр алдрыг тэвчиж чадалгүй 27 на­сандаа амиа хорлон ертөн­цийн мөнх бусыг үзүүл­сэн бөгөөд үүний дараа гранж рок уналтад ор­­сон ч “хонгил”-ын рокийн урсгал дэлхийд түгэх эхлэлийг тавьсан гэдэг.

 

montreal_quebec_canada_1.jpg

1666 он

 Канадын хамгийн том хот Монреалийн шавыг тавьжээ.

 

kenjgvd2r5i0uiqseqtptknfi

1816 он

Италийн нийслэл Ром хотноо Жоаккио Россинигийн “Севилийн үсчин” дуурийн нээлт үзэгчдийг байлдан дагуулжээ. Тэр үед Ж.Россини 24 нас ч хүрээгүй байсан аж.

 

Elisha Graves Otis shows his first elevator in the Crystal Palace, New York City, 1853. --- Image by © Bettmann/CORBIS

1872 он

АНУ-д анхны цахилгаан шатыг ашиглалтад оруулав.

 

hitler-getty

1920 он

А.Хитлер Германы ажилчны үндэсний социалист намыг үүсгэн байгуулжээ.

 

5849cfed578e6

1962 он

ЗХУ-ын Ю.Гагаринаас бараг жилийн дараа АНУ-ын Ж.Гленн сансарт нисчээ. АНУ-ын анхны сансрын нисгэгч тэрээр 1998 онд 77 насандаа “Шаттл” хөлгөөр дэлхийн таталцлын хүчнээс дахин гарч дэлхийн хамгийн өндөр настай сансрын нисгэгч болсон юм.

 

Cindy Crawford 34_00987666

1966 он

АНУ-ын алдарт загвар өмсөгч Синди Кроуфорд төржээ.

 

7efb18f7

1988 он

ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Уулын Карабахын автономит мужийн ардын депутатуудын зөвлөл тус мужийг Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч Арменид нэгдэх болсон тухай тогтоолж гаргажээ. Ингэснээр ЗХУ-д үндэстэн хоорондын анхны томоохон цуст мөргөлдөөн газар авсан байна.

 

Bio_Mini-Bios_Rihanna_SF_HD_768x432-16x9

1988 он 

АНУ-ын алдарт под дуучин Рианна төржээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *