Куба иргэд шинэ паспорт авахаар яарч байна

1-р сарын 16, 2013 10:12 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 222
Гурван охинтой нэгэн ээж Ведадо дахь Цагаач­лалын албаны байрны га­даа үүр цүүрээр дугаарлан цементэн дээр сууна.

Н.МӨНХЖИН

Гурван охинтой нэгэн ээж Ведадо дахь Цагаач­лалын албаны байрны га­даа үүр цүүрээр дугаарлан цементэн дээр сууна. Түүний гэрийнхэн үүрийн таван жингээс хойш ээлж дугаараа хадгалж, охид нь Цагаачлалын алба 7.30-д онгойх хүртэл нойрмоглон зогсох аж. Цагаачлалын шинэ хуулийг тэсэн ядан хүлээсэн тэдгээр охидын хувьд ч, өөр олон куба иргэний хувьд ч нэгдүгээр сарын 14-ний даваа гариг хэтэрхий эрт эхэлжээ. Бүтэн сайн өдрөөс эхлэн муж бүрийн паспортын хэлтсийн гадаа урт дараа­лал үүсчээ. Цугласан хү­мүүс элдвийн юм ярьж цаг нөхцөөж байх зуур сэргэ­лэн нэг нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид кофе зарж багагүй ашиг олох аж.

Зарим нь 302 дугаар хуулиар үүссэн эргэлзээг арилгаж, тодруулахаар ирсэн бол ихэнх нь одоо үнэ нь хоёр дахин нэмэг­дэж 100 хөрвөх песо (80 орчим евро) болсон шинэ паспорт горилон зогсож байна. Дөнгөж 20 хүрч яваа Родриго хэмээх залуу “Би Итали явах бодолтой байна. Гэхдээ жил бүр Кубад ирж амрахыг мөрөөдөж байна” хэмээн өгүүлэв. Шинэ паспортны өргөдлийг хүлээн авахын тулд улс орон даяар 195 албаны байр ажиллуулж байна. Байр бүрт хурууны хээ авах, газар дээр нь паспортны зураг авах төхөөрөмж суурилуулсан нь шинэ содон зүйл болж байгаа аж. Мөн иргэдийн мэдээллийг нэгтгэж цуглуулах бүртгэлийн сис­тем ажиллаж байгаа юм. Одоо нэр, биеийн бай­цаалтны дугаараа оруулахад ямар сургууль төгссөн, хаана ажиллаж байсан, оршин суугаа хаяг, урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэх бүх мэдээлэл гарч ирэхээр болжээ.

Цагаачлалын шинэ хуулиар, куба иргэдэд гадаадад чөлөөтэй зорчих эрхийг олгож байгаа юм. Үүний тулд тухайн иргэн гадаад паспорт, мөн ту­хайн улсын визтэй байхад л хангалттай. Урьд нь кубууд гадаад явахын тулд заавал урилга, мөн эрх баригчдын тусгай зөвшөөрөл хэрэгтэй бол­дог байв. Шинэ хуулиар, гадаад руу ямар нэг шалт­гаанаар гарсан куба иргэд эх орондоо зочлох боломж­той болж байгаа аж.

Цагаачлалын шинэ хууль үйлчилж эхэлсэн эхний өдөр хэдэн хүн шинээр паспорт авсан талаарх мэдээлэл одоогоор алга. “Би эхний өдөр ингэж дугаарлаж зогсоё гэж бодоогүй. Энэ бүгд занга биш байгаасай гэж болгоомжлох хүмүүс бай­на. Гэвч би ингэж бол­гоомжлохоосоо илүү сониуч зандаа хөтлөгдөөд энд ирлээ” хэмээн гадаа­дад ажиллахыг хүсч бай­гаа эдийн засагч Юнески өгүүлэв.

Куба иргэдийг байж ядтал нь хүлээлгэсэн Цагаачлалын шинэ хууль гарсан ч эрх баригчид паспорт өгөхөөс татгалзах эрхээ авч үлджээ. Олон нийтийн эрх ашиг болон аюулгүй байдлын үүднээс татгалзсан хариу өгч болох гэнэ. Сөрөг хүчний хэд хэдэн гишүүн, хүний эр­хийн идэвхтнүүд гадаадад аялахын тулд мөн л бусад иргэний адилаар дугаар­лан зогсчээ. Тэдний дотор Цагаан хатагтай нар буюу улс төрийн хоригдлуудын эхнэр, ар гэрийнхэн байгаа юм. Тэдний нэг төлөөлөл болох Берта Солер Страсбургт очиж Европын парламент 2005 онд олгосон Андрей Саха­ровын нэрэмжит шагна­лыг гардаж авах бодолтой байна.

Сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн, эрх баригчдыг эсэргүүцэн олон удаа өлсгөлөн зарлаж байсан тэрс үзэлтэн Гильермо Фариньясын гэрт Дотоод яамны хоёр ажилтан очиж “Та хүссэн үедээ гадаад руу явж, буцаж ирж болно” хэмээн мэдэгджээ. Гаванын эрх баригчид иргэдийнхээ гадаадад зорчих журмыг чөлөөтэй болгосноор олон зуун куба иргэн эх орноо орхин явах бололтой. Гадаадаас урилгатай иргэд эрх баригчдын зөвшөөрлийг хүлээн гадаад руу зорчиж чаддаггүй байсан. Тэгвэл шинэ хуулиар, эдгээр хүмүүст ч гадаадад зорчих боломж нээгдэж байгаа нь Кубад шинэ эргэлт авчирч байна.

 

Нийт: 4 Сэтгэгдэл

Mahala
2016 оны 12-р сарын 1

Haha. I woke up down today. You’ve cheeerd me up!

Topher
2016 оны 12-р сарын 3

You write so hoetsnly about this. Thanks for sharing! http://mynzyhfbxuy.com [url=http://siqonj.com]siqonj[/url] [link=http://qtcmes.com]qtcmes[/link]

Howdy
2018 оны 9-р сарын 20

Reading posts like this make surfing such a plsueare http://wemgsweizic.com [url=http://ldsbgtvc.com]ldsbgtvc[/url] [link=http://obieikt.com]obieikt[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *